Метро хот: "Халтуурдсан" үйлдлийн тань горыг бусад хүмүүс амсах ёсгүй

Монголчууд бид хэдийнээсээ ургах наранд цай сүүнийхээ дээжийг өргөн “Үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хувь заяа, хүсэл бүхнээ хэлж даатгаж ирсэн. Ямар ч мухар сүсэгтэй хүн алс замд явахад сүүгээр аян замыг ерөөдөг ёсон ч бий.  Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утгыг илэрхийлдэг гэнэ. Гэвч энэ бүхэн жам ёсоороо хэрэгжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй болжээ.

Бидний өвөө, эмээ гэрийнхээ тооноор, амбаарынхаа поорчигоор цайныхаа дээжийг “цацаж” байсныг нүдээр үзэж байсангүй. Гэхдээ орон сууцны цонхоор цай сүүний дээжээ өргөх хотжсон арга барилын хариу нь тэнгэр хангай бус тээврийн хэрэгсэлд л буугаад байх шиг санагдах боллоо.  

Энэ асуудал ч ёс уламжлал нэрийн дор олон хүний бухимдлыг төрүүлэх болсон нь нууц биш. Олон хүмүүс гэдэгт орон сууцны гадаа машинаа байрлуулдаг иргэдийг онцолж байгаа хэрэг. Ингэхдээ дулаан зогсоолд машинаа тавьдаггүй хүмүүс өөрийн амьдардаг хороолол, хотхон, байрныхаа гадаа машинаа байрлуулдаг. Энэ бол оршин суугчдын давуу эрх. Гэвч тэдгээр хүмүүс өнөөдөр өөрийн эзэмшлийн машинаа амьдарч буй байрныхаа гадаа байрлуулж зогсоосныхоо төлөө хохирсоор байна. Манайхан ч хэзээний сурсан хээв нэг зангаараа “юун сүртэй юм” гэсэн ганцхан өгүүлбэрээр ам таглаж орхино. Мөн нэг зүйлийг сануулахад цай сүүний дээжийн толбо машины лакыг гэмтээж, бүр будаг руу нь орж толбо үлдээдэг. Бүтэн будганд оруулахгүй л бол толбо нь арилдаггүй. Будаг хийлгэвэл хэдэн зуун мянган төгрөг зарцуулдаг аж. Ингэж машинаа толбо болгуулсан хүнд ямар сэтгэгдэл, хандлага үүсэх нь ойлгомжтой биш гэж үү. Та ч өөрийгөө оронд нь тавьж үзэх хэрэгтэй байх. 

Энэ тохиолдолд цонхоор өргөсөн цайны дээж өвөг дээдэст хүрч залбирал болон тусах нь юу л бол. Аль алиндаа төвөг удахгүйгээр цай сүүнийхээ дээжийг өргөөд сурчихвал ядаж л танд болон таны үр хүүхэд, хань ижилд нэгэн төрлийн засал болох билээ. Нөгөөтэйгүүр хүнд төвөг удаж арай гэж олсон хэдэн төгрөгөөс нь хороож машин угаалгын газар руу гүйлгэхэд бүү хүргээч гэдгийг хүсмээр. Орцоороо гарч өргөж болно шүү дээ. Зарим нэг настай хүмүүс орцынхоо гадна өргөж харагддаг. Яагаад залуус бусдын залхуурч цай сүүний дээжээ цацах байдлаас болж хохирох ёстой гэж. 

Уламжлалт ёс, дэгээ мартаагүй нь сайшаалтай авч бусдад төвөг удалгүйгээр цай сүүний дээжээ ёс журмынх дагуу өргөж сурцгаая.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

211.243.233.2Зочин   • 2020, 7 сарын 24. 12 цаг 24 минут

Би нэг удаа шөнө 7 бурхан одонд сүү өргөөд доош хартал 2 машины ар цонх сүү болсоныг хараад их санаа зовсон. Шууд алчуур хувин барьж гараад угааж арчисаны дараа санаа амарсан. Түүнээс хойш гадаа гараад зүлгэн дээр зогсоод санаа амар сайхан өргөдөг болсон.

202.131.243.186Зочин   • 2020, 7 сарын 24. 12 цаг 00 минут

mashinaa oron suutsnaas hol tavival suu tsainii deej dusahgui shde suu tsaigaa urguud bai sain shu .

66.181.184.113ЗОЧИН   • 2020, 7 сарын 24. 11 цаг 24 минут

ХУВИЙН ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙГ НИЙТИЙН МЭДЛИЙН ТАЛБАЙ БОЛГОСНООР ТЭНД ШӨНӨЖИНГӨӨ ЗАЛУУЧУУД ХОГ ХАЯЖ АРХИДАН СОГТУУРЧ ШӨНӨЖИНГӨӨ ОРИЛЖ ХАШГИРЧ ТАНХАЙРЧ БАЙГАА НЬ ОРШИН СУУГЧДЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА. 1-Р 40000 БАЙР ЖИШЭЭЛБЭЛ . ХОГОО ОГТ ЦЭВЭРЛЭХГҮЙ, БААС ШЭЭСЭЭР ДҮҮРЧИХСЭН. ЭРГҮҮЛ ГАРГАЖ ТОРГУУЛИЙН СИСТЕМ ХЭРЭГЖҮҮЛМЭЭР,ШӨНӨДӨӨ ТЭР ТАЛБАЙГАА ХААМААР

66.181.177.144зочин   • 2020, 7 сарын 24. 11 цаг 23 минут

Х Цай сүүний дээж нь хүний машин дээр унаж эзэн нь хар үг хэл, бодол орсноор сөрөг энерги сүү өргөгчид очиж гай болох юмаа өөрсдөө хийсээрв Та цайны дээжээ өргөөд амьдрал сайхан болсон уу, сайхан болохгүй бол гадаа гараад бусдад муу зүйл хийхгүй нэг өргөөд үзээрэй. Ажил үйлс, амьдрал чинь өөрчлөгдөж мэднэ. Өдөр бүр чадахгүй бол шинийн 8,15, 25 нд өргөхөд болно шүү дээ. Өргөхөд учир их бий...

202.21.97.30Зочин   • 2020, 7 сарын 24. 10 цаг 23 минут

хүүхэд байхад цай сүүний дээжээ өргөдөг л байсан тэр үед цонх тагтны дор нь цэцэг, зүлэг, мод л байдаг байлаа л даа...

202.21.97.30Зочин   • 2020, 7 сарын 24. 10 цаг 22 минут

НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ СТАНДАРТ АЛДАГДСАНААС БОЛЖ БАЙГАА ЮМАА. ХҮН АМЬДАРДАГ БАЙР БАЙШИНД ХАМГИЙН БАГАДАА 5-15 МЕТР ЗАЙД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОЙР БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ ШҮҮ ДЭЭ??? 5 МЕТР ДОТОР ОРОХ ЭРХТЭЙ ХОЁРХОН ТӨРЛИЙН МАШИН НЬ ГАЛЫН МАШИН, ТҮРГЭНИЙ ТЭРЭГ ӨӨР ЯМАР Ч МАШИН ТЭГТЛЭЭ БАЙШИНД ОЙР ЗОГСОХ ЁСГҮЙ Л ДЭЭ!!!

103.57.95.38з   • 2020, 7 сарын 24. 10 цаг 07 минут

дээж өргөмөөр байвал монгол гэртээ амьдрах хэрэгтэй ш дээ. Орк царайлахаа болих хэрэгтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.