2020 оны 8-р сарын 11
14 цаг 27 минут

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Монгол 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.  

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар холбогдох албан тушаалтнууд  оролцов.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 оны төсвийн тодотгол чиглэгдэхийг анхааруулав. Манай улсын  экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байна. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, бензин шатахууны үнийн бууралтыг ашиглан экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт байгууллагын урсгал зардлыг танахын зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн тодотголд тусгах шаардлагатай талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.25Зочин   • 2020, 8 сарын 11. 15 цаг 10 минут

Ажил хийнэ гэхээсээ энэ хүнээс юу салгаж болох вэ гэдгийг бодож суудаг төрийн байгууллагын шахааны хүнд сурталтнуудаа 100 хувь чөлөөлбөл төсвийн тодотгол үр дүнтэй болно. Харин төсвийн тодотгол нэрээр бүтээн байгуулалтаа хасахаар төлөвлөж байгаа юм биш биздээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.