2020 оны 8-р сарын 19
14 цаг 28 минут

Б.Лхагвасүрэн:  3-4 жилийн хугацаанд зээлийн хүүг 4 нэгжээр буулгахаар зорьж байна

- Өнөөдрийн байдлаар банкны салбараас олгож байгаа зээлийн дундаж хүү 16.3 хувь байна-

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй банкны салбарын тогтвортой, зээлийн хүүтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Аудитын газрын орлогч дарга байнгын хорооны хуралдааны үеэр хоёр том банкны үйл ажиллагаанд доголдол гарсан мэтээр мэдээлэл өгсөн нь шуугиан тарилаа. Энэ талаар Монголбанкнаас ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад Аудитын газрын төлөөлөл болгоомжгүй байдлаар алдаатай мэдээлэл өгсөн.  Банкны сектор маш эмзэг, итгэлцэл дээр тогтдог.  Банк бол санхүүгийн зуучлагч, олон нийтийн хөрөнгө мөнгийг хадгалж байдаг газар. Тодорхой хэмжээний эх үүсвэрийг итгэлцлээр татаад, дараа нь эдийн засгийн бодит сектор руу зээл болгон гаргадаг. Банкны салбар ямар чухал вэ гэдгийг хэдхэн тоогоор хэлье. Нийт банкны секторт эргэлдэж байгаа мөнгө бараг л 35 их наяд хүрч байгаа. Зээлийнх нь нийт хэмжээ 17 их наяд. Ипотекийн зээлийг оруулбал 20 гаруй их наяд болно. Ийм их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагт эргэлдүүлж байдаг салбар.  Ганц болчимгүй мэдээллээс болоод энэ салбар доргих магадлалтай.  Тэр утгаараа Монголбанк албан ёсоор байр сууриа илэрхийлж байгаа юм.

Үндэсний Аудитын газрын орлогч дарга мэдээлэл өгөхдөө хоёр том банк эрсдэлтэй байгаа гэсэн утгатай зүйл ярьсан. Банкны секторыг том, жижиг гэж ялгадаггүй. Системийн нөлөө бүхий болон жижиг гэж хоёр ялгадаг. Системийн нөлөө бүхий 5 банк байдаг. Хаан,  Голомт, Хас, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк. Бусад нь жижиг банк. 5 том банк банкны системийн 85 хувийг эзэлж байдаг. Үлдсэн 15 хувийг жижиг банкууд эзэлдэг гэсэн үг. Санхүүгийн салбар үндсэндээ банкны салбар дээр тогтож байна. Нийт санхүүгийн салбарын эх үүсвэр, санхүүжилтын 90 хувийг банкууд гаргадаг.  Би сая банкны салбарт 35 их наяд төгрөгийн актив хөрөнгө байна гэж хэлсэн. Улсын төсөвтэй харьцуулахад, 3.5 дахин том.  Ийм том салбараас Монгол Улсын эдийн засаг санхүүжилт авч, тэжээгдэж, бизнесийн үйл ажиллагаа ч өрнөдөг. Санхүүгийн салбар тогтвортой, чадавхитай байж эдийн засаг тэр хэмжээгээрээ өсөж, тэлдэг.   Монголбанк хуулийнхаа хүрээнд банкныхаа хяналт, шалгалтыг хийж байгаа. Манай банкны салбарын үйл ажиллагаа тогвортой, хэвийн байна. Тэр дундаа системийн нөлөө бүхий 5 том банкны бүх зохистой харьцааны үзүүлэлт хангагдаад явж байгаа. 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарт үнэлгээ хийсэн. Мөн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Энэ шаардлагыг банкууд биелүүлж дууссан уу.  Уг асуудалтай холбоотойгоор зарим нэг банкны үйл ажиллагаа доголдсон гэх явган мэдээлэл гараад байгаа шүү дээ?

 -Та бүхэн мэдэж байгаа байх, 2017 оны наймдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээ буюу банкны салбарт оношлогоо хийсэн. 2018 оны тавдугаар сард гарсан дүнгээр тухайн үед байсан 14 банкинд 500-гаад тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ нь 7 банкинд л хамааралтай байсан. Монголбанкны зүгээс тодорхой хугацаа өгсөн. Банкууд ч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх  эх үүсвэрийг олж ирсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж буй үйл ажиллагаанд нь АНУ-ын компани аудит хийсэн. Энэ бүх үйл ажиллагаа үргэлжлээд явж байгаа. 

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байсан 7 банкнаас нэг нь буюу “Капитал” банк шаардлагыг биелүүлж чадаагүй. Тиймээс 2019 оны дөрөвдүгээр сард татан буугдсан. Одоо хоёр том, хоёр жижиг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ажлаа хийгээд явж байна.  Хоёр том банкны хувьд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрээ босгочихсон. Монголбанкны зохицуулалтын журмаар хоёрдугаар зэргийн өөрийн хөрөнгийг нь бүртгэчихсэн байгаа. Одоо нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгө рүү шилжүүлэх зохицуулалтыг хийх боломжтой.  Гагцхүү магадлан нягтлах аудитын дүгнэлтийг хүлээгээд сууж байна. Ковидтой холбоотойгоор аудит нь хийгдэхгүй хойшилж байна. Хамгийн гол нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлчихсэн. Тэгэхээр системд нөлөө бүхий банкуудын үйл ажиллагаа хэвийн.  Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа хоёр жижиг банк байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон “Чингис хаан” банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Зарим хүмүүс жагсаал хийж, зээлийн хүүг 3 хувь болгож бууруулахыг шаардаад байгаа.  Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого барьж  ажиллаж байна вэ?

-Өчигдөр, уржигдраас Төрийн ордныг тойрсон жагсаал боллоо. Зээлийн хүүг 3 хувь болго гэх мэтээр тоо бариад жагсаад байна. Угаасаа шинээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ. УИХ-аас тогтоол гаргаж ажиллана гэж хэлсэн.  Тиймдээ ч Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Ч.Ундрам, Х.Булгантуяа гэсэн 5 гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Монголбанкнаас мөн ажлын хэсэг гаргаж, гишүүдтэй хамтарч ажиллаж байна. СЗХ-оос ч гэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцүүлэх зүйл байгаа учраас засгаас хүмүүс ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Өчигдөр бид УИХ-ын даргад эхнийхээ төслийг танилцуулсан. Зарчмынхаа шийдлийг гаргасан. Өнөөдөр өглөө Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд, дэмжсэн. Энэ долоо хоногтоо УИХ-д өргөн бариад, чуулганаар хэлэлцээд явах байх.

Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах талаар арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар банкны салбараас олгож байгаа зээлийн дундаж хүү 16.3 хувь байна. Энэ нь сүүлийн 4 жилд зээлийн хүү 4 нэгжээр буурсан үзүүлэлт.  2016 онд зээлийн хүүний дундаж 20.6 хувьтай байсан. Сүүлийн 30 жилийн статистиктай харьцуулах юм өнгөрсөн 4 жилд зээлийн хүү маш сайн буурсан.  Бидний боловсруулж байгаа хөтөлбөрийн төлөвлөгөөнд энэ эрчээ алдагдуулахгүйгээр, 3-4 жилийн хугацаанд 4 нэгжээр буулгахаар зорьж байна. Нэлээд зоригтой, амбицтай зорилт тавьж байгаа бид.  Яг одоогоор нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа ч Монголбанк зорилтоо биелүүлж чадах байх.  Би түрүүнд хэлсэн, нийт банкны системийн зээлийн хэмжээ 17 их наяд байна гэж. 17 их наяд гэдэг улсын төсвөөс 170 хувиар их гэсэн үг. Ийм их хэмжээний эх үүсвэрийг банкны систем олгож байна.

Банкны системийн мөнгөний 10 хувь нь эзнийх, 90 хувь нь олон нийтийнх буюу иргэд, аж ахуйн нэгжийнх шүү дээ. Энэ мөнгийг банк зуучлаад, эдийн засаг руу гаргаж байгаа юм. Энэ мөнгийг үнэгүйдүүл, зээлийн хүүг 3 болго гэж шаардана гэдэг банкны секторыг сөхрүүл гэсэнтэй л адилхан сонсогдоод байна. 3 хувь гэдэг үндэслэлтэй тоо биш.  Хэрвээ банкинд итгээд мөнгөө хадгалуулсан иргэдийн хуримтлалыг үнэгүйдүүлэх гэж байгаа бол банкны сектор цаашид яаж хэвийн үйл ажиллагаа явуулах юм. Хэрвээ банкны сектор байхгүй бол Монгол Улс хэнээсээ зээл авч, эдийн засаг өргөжиж явах вэ гэдэг асуултууд гарч ирнэ. Зээлийн хүүг 3 хувь болго гэж яриад байгаа хүмүүсийн шаардлага ямар ч үндэслэлгүй, тооцоололгүй зүйл.  Хатуухан хэлэхэд, энэ бол банкны салбарыг хорлон сүйтгэх гэсэн оролдлого.

-Коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хүндэрч болзошгүй нөхцөл байдалд байгааг эдийн засагчид хэлж байна. Хагас жилийн байдлаар статистик үзүүлэлтүүд гарсан байх. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хэдийгээр коронавирустэй байгаа ч гэсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө Монголбанк ажиллаж байгаа. 7 сарын эцсийн статистик тоонууд гарсан. Хагас жилийн статистик, эдийн засгийн гол гол үзүүлэлтийн тоонууд ч гарсан байгаа. Долдугаар сарын сүүлчээр инфляци 3.2 хувьтай байна.  Энэ нь Монголбанкны зорилтын дотор байгаа. Эдийн засаг макро түвшиндээ тогтвортой байгааг энэ тоо илэрхийлж байгаа юм.  Төгрөгийн ханш оны эхнээс 4.2 хувиар суларсан. Ялангуяа гадаад худалдаа, харилцаа төвөгтэй байгаа үед ханш маш тогтвортой байна гэж Монголбанкны зүгээс харж байна.  Ялангуяа түүхий эд экспортолдог манай улсын экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг.  Уул уурхайн бүтээгдэхүүн дээр экспорт нь суурилдаг эдийн засагтай улсуудад коронавирусийн нөлөө маш хүнд тусаж байгаа.

Норвеги гэхэд дэлхийн хамгийн баян улс. 1 их наяд ам.долларын баялгын сангийн нөөцтэй. Гэтэл тэр улсын валютын ханш 17 хувиар суларсан. Тэгэхэд манай улс хангалттай их нөөцийг хуримтлуулж чадаагүй ч гэсэн өнөөдөр эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаад, төгрөг маань ам.долларын эсрэг 4.2 хувиар сулраад явж байна. Манай улсын валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн оны эцэст 4.3 тэрбум ам. Доллар байсан. Бид өнгөрсөн хагас жилийн хугацаанд томоохон төлбөрүүдийг ч төлсөн. Засгийн газрын баталгаатай Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард хийсэн.

Оны эхнээс хойш төв банк ханшны тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхээр дуудлага худалдааг 7 хоногт хоёр удаа хийгээд явж байна. Тэр хүрээнд Монголбанк 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн.  Гэсэн хэдий ч манай нөөц 3.6 тэрбум ам.доллар буюу импортын 9 сарын хэрэгцээг хангахуйц буюу хангалттай хэмжээнд бий.  Ирэх оны тавдугаар сар хүртэл төлөх томоохон өр төлбөр байхгүй. 2021 оны тавдугаар сард “Мазаалай” бондын 500 сая ам.долларын төлбөрийг хийнэ.  Бид макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хадгалаад явж байгаа учраас зээлийн хүүг бууруулах боломж байна гэж үзэж байгаа.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20Зочин   • 2020, 8 сарын 24. 8 цаг 18 минут

Монголын банк санхзүүгийн байгууллагууд нь мафижсан мөнгөтэй хүний мөнгийг өндөр хүүтэй байршуулж өсгөдөг эсрэгээрээ ,ядуучуудад маш андар хувийн хүүтэй зээл олгож цөлмөдөг, тэгээд дараа нь дуртай үедээ мөнгийг нь дураараа авч дампууруулдаг,,тэрний дараа зээлдэгчд хохирлоо гээд улсын татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулсан гэж дахин мөнгөө төлүүлж нэг сумаар хоёр туулай буудаж завшдаг ийм л систем бий болсон байна

77.4.73.139ZOCHIN   • 2020, 8 сарын 20. 4 цаг 15 минут

B. LXABAGCYREN BAACAA CHI BITGII 4-5 JIL GEJ XUGATSAAG CUNGAAD BAI 4-5 DOLOO XONOGIIN DOTOR NAAD AJLAA XII CHI MUU BAAC CARD XEDEN TOGROGNII TSALIN ABDAG JUM BEE MONGOLIIN ARD TYMEN CHAMSHIG TSALIN ABDAGGYIL BAIX TIIM BOLOXOOR CHI MUU NUC ODOR SHONJIN AJILLAJ ENE ARD TYMNIIG XEDEN BOR MONGOTEI BOLGOX JOCTOI CHAMD ARD TYMEN TUSHAAJ BAINA MUU BAACAA CHI MEDCEN BIZ DEE OILGONCON BIZ DEE

103.229.122.168Зочин   • 2020, 8 сарын 19. 23 цаг 54 минут

БАНКИРУУД ГАДААДЫН ХЯМД ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАНКИЙГ МОНГОЛД ИРҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ 30 ЖИЛ ЛОББИДОЖ БАЙНА Л ГЭЖ ХАРДАХ СЭТГЭЛ ТӨРЖ БН

49.0.212.230Зочин   • 2020, 8 сарын 19. 23 цаг 54 минут

4жил? Ажил хийхгүй өнгөрөөчих юм байна л даа. Өндөр хадгаламжтай цөөхөн хүний эрх ашгийг хамгаалсан хэвээрээ байна гэж байгаан байна.

202.55.183.178zochin   • 2020, 8 сарын 19. 20 цаг 52 минут

za zailaaaaaa

59.153.112.108Зочин   • 2020, 8 сарын 19. 20 цаг 39 минут

Bitgii shaa. Mongol dampuurch bhad popruud suuj bdag tuv banknii yerunhiilogch gej baidag yum uu?

192.82.77.35Зочин   • 2020, 8 сарын 19. 19 цаг 40 минут

ЭНЭ МОНГОЛ БАНКЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ЗОХИНО. ХЭДЭН ЗУУЖН ЗАХИРАЛТАЙ, БҮГД 10-20 САЯ ТӨГОРӨГИЙН ЦАЛИНТАЙ ГАХАЙНУУДЫГ ТАТВАРЫН МӨНГӨӨР БОРДОХОО БОЛЬЁ.

139.5.218.181   • 2020, 8 сарын 19. 19 цаг 38 минут

139.5.218.181Зочин   • 2020, 8 сарын 19. 19 цаг 38 минут

All I wanna do is give it a chance Everybody needs a true romance I would give anything to be with you I will give you all the love you need If you only give your love to me What would I do if I were without you?

202.55.188.39Зочин   • 2020, 8 сарын 19. 18 цаг 25 минут

4 жилийн дараа сонгуулийн өмнө л боломжтой. Тэгээд сонгууль дуусангуут бензиний үнэ шиг өснө.

66.181.184.111Зочин   • 2020, 8 сарын 19. 18 цаг 03 минут

зоригтой шийдвэр гэнээ 4 жилд 4 хувь бууруулах нь. ёстой даапаалж байна даа. 4 жилийн дараа зээлийн хүү 13 хувь болголоо гээд сонгуулийн өмнө л зарлах байх даа. 13 хувь боллоо гэхэд дайнтай Афган улсаас 2 дахин их байх юм байна. МАНгас

202.179.24.4Зочин   • 2020, 8 сарын 19. 16 цаг 44 минут

Тэр болтол ард иргэдийн амьдрал ямаршуухан байх бол. Тэсэж тэвчээртэй хандаж чадах болов уу? Бас та тэсээд энэ албандбайж чадах уу? Яахав хэдэн жил, сар болдог ч бай эрх мэдэл нь байгаа юм чинь юу л байна жаал хусаад өг. Хүн ер нь эхлээд өөрийнхөө амьдралыг л боддог болсон цаг үе юм чинь. Та эх орон, ард түмнийхээ төлөө амиа золиослосон эрэлхэг хүмүүстэй зүйрлэхүйц байж чадахгүй ч байж магадгүй гэж бодоод л ийм зүйлийг биччихлээ. Бидний мэдэж байгаагаас огт өөр чигийн хүн бол уучлаарай. Эх орон ард түмнийхээ төлөө сайн сайхан бүхнийг хийгээрэй

150.129.140.179Зочин   • 2020, 8 сарын 19. 16 цаг 17 минут

Shaagaach de muuhai tsaraitai novshoo yagd 16.3 hivi delhiid hamgiin ih huvitai bgaad bgm be delhiin dundaj yagd bolgoj blhgui bgad bda gedgee tailbarlaa

202.126.90.143Зайлаа   • 2020, 8 сарын 19. 15 цаг 41 минут

Хийх хүнд арга олдоно , хийхгүй энэ нохойд шалтаг олдоно .

202.9.40.162Зочин   • 2020, 8 сарын 19. 14 цаг 32 минут

Өө би бас 5-6 нэгжээр буулгахыг зориод байгаа Монгол улсыг 2060 он хүртэл хөгжүүлэх ч төлөвлөгөө байгаа шүү авбал аваарай

203.98.76.100Зочин   • 2020, 8 сарын 19. 14 цаг 56 минут

kkk

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.