Метро хот:Та бусдын хог хаясан газарт тэднийг дуурайж хог хаях албагүй

Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарлаа. Хашааны буланд хэн нэгэн тортой хогоо орхисон байв. Тухайн үед олон юм бодсонгүй. Орой 19:00 цагийн үед эргээд ирэхэд ууттай хог нэг биш хоёроор үржсэн байв. Маргааш хогны машин ирэх нь дээ гэж бодоод гэртээ орлоо.   Дараагийн өглөө нөгөөх ууттай хогнууд илүү олноор нэмэгдэж хажуугаар нь хуванцар сав болон архины шил задгай хөглөрч харагдах нь тэр. Нар жаргах үеэр л хэн нэгэн хогоо авчирч хаяад байгаа нь ойлгомжтой байв. Эсвэл  хашааны буланд хог хаях зориулалтай гэж ойлгосон байж болох юм. Магадгүй энд хэн нэгэн хогоо хаячихсан байхад бусад хүмүүс  хаяж болно гэсэн хандлагай хүмүүс ч  олон байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гудамж, талбай гэлтгүй орон сууцнуудын хонгил, буланд хүртэл хур хогыг овоолчихсон байхтай олон удаа  таарсан байх. Тухайн орон сууцанд амьдардаг өрхүүд энэ үйлдлээ  СӨХ-ын зохион байгуулалт, цэвэрлэгээтэй  холбож өөрсдийгөө өмөөрнө.

Үүний оронд бусдын дутагдлыг даган дуурайж, өөгшүүлэхийн оронд хаясан хогийг нь хогийн саванд хаях ухамсар, соёлтой байх хэрэгтэй. Хотын соёл гэдэг ойлголтыг хүн бүр өргөн утгаар өөрсдийнхөөрөө  ойлгодог. Харин соёлыг түгээж,  бусдыг зөв дадалд уриалахад бидний ухамсар хамгийн чухал. Ядаж л “Хог хаяхыг хориглоно” гэсэн тэмдгийн доор ууттай хогоо овоолохгүй байх хэрэгтэй. Цаашлаад ил задгай хог хаяхаас гадна, хийхийг хориглосон уриалга, санамжуудыг үргэлж зөрчих хандлага бусдын дунд ажиглагдах юм. Жишээлбэл, захын их дээд сургуулийн оюутны ширээн дээр доорх дүр зураг үзэгдэнэ. 

 

Энэ хандлага нийгмийн аль ч шатанд байдаг. Балчир хүүхдээс эхлээд, ахмадууд, оюутан залуус, охид бүсгүйчүүдээс эхлээд зохисгүй үйлддүүдийг буруутгаж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийн оронд өөрсдөө түгээдэг. Жишээлбэл, хогны машин ирэхээс өмнө хогоо хашаанаасаа гаргахгүй, ширээн дээр балаар бичиж болохгүй, автобусны зогсоол дээр машин зогсоохыг хориглоно гэх мэт маш олон  анхааруулга,  уриалгыг мэргэжлийн байгууллага, зохих удирдоагууд өдөр шөнөгүй түгээсээр байхад л  үргэлж үл тооцгооно.  Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг зүйр цэцэн үг байдаг даа.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.