2020 оны 9-р сарын 1
11 цаг 35 минут

Н.Ариунбат:  “Ариг” банкны зохистой засаглал бүрэн алдагдсан байсан учир хуулинд зааснаар арга хэмжээ авсан  

Ариг банктай холбоотой асуудлаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын  захирал Н.Ариунбатаас дараах тодруулгыг авлаа.

-"Ариг" банкинд Банкны тухай хуулийн дагуу “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлсэн тухай Монголбанкнаас энэ оны 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Ямар үндэслэлээр энэ гаргасан бэ?

-Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх банкинд үүрэг болгосон байдаг. "Ариг" банкнаас  бусад бүх банк үүргийг биелүүлсэн. Гэтэл "Ариг" банкны банкны хувьцаа эзэмшигч нар Монголбанкнаас тогтоосон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж хөрөнгөө нэмэгдүүлээгүй, улмаар хоорондоо маргалдан хувьцаа эзэмшигчдийн хурал болон  төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж чаддаггүй, шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болж банкны зохистой засаглал нь бүрэн алдагдсан байсан. Тийм учраас Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу  арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн.

-Хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан нь "Ариг" банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл нь аливаа шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас тухайн жилийн төсөв нь батлагдахгүй, хөндлөнгийн аудит сонгож чадахгүй байгаа болон бусад олон хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох өндөр эрсдэл үүссэн.

-"Ариг" банкны хувьцаа эзэмшигч “Анд системс” ХХК-д банкны хувьцааг шилжүүлсэн гэх асуудалд тайлбар өгнө үү.

-Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх асуудлыг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байдаг. Иймд холбогдох материалыг хууль, журамд нийцүүлэн Монголбанканд ирүүлэхийг мэдэгдэж байсан.

-Монголбанкнаас тус банкны хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэсэн бэ?

-"Ариг" банкинд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 4 удаа хуралдуулсан боловч Монголбанк, түүнээс томилсон Бүрэн эрхт төлөөлөгчөөс тавьсан шаардлагын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар хувьцаа эзэмшигчид нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа тул хувьцаа эзэмшигчид (“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, “Улаанбаатар импекс” ХХК)-ийн саналын эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

-Нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээс хойш харилцах, хадгаламж эзэмшигч нар мөнгөн хөрөнгөө татаж байгаа нь юутай холбоотой вэ?

-Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, Банкны удирдлагын зохистой засаглал алдагдсан байгаа үед харилцагч, хадгаламж эзэмшигч нар өөрийн мөнгөн хөрөнгөө татаж авах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Ингэлээ гээд "Ариг" банк харицлагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгөх үүрэгтэй.

-Одоо тус банкинд Монголбанкнаас ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

-Банкны тухай хуульд заасны дагуу урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээг аван ажиллаж байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 1. 18 цаг 43 минут

Тийм байлгүй дээ. Нэг удаа МБ-ны даргын үүдийг өшиглөж ороод гээд нэг сайт дээр гарч л байсан. Эртний л асуудалтай байсан байх. Гэхдээ хөрөнгө ихтэй хүн дээ. Өрөө дарлаа ч их л юмтай үлдэх байх

202.126.90.105Зочин   • 2020, 9 сарын 1. 18 цаг 34 минут

Hetsuu asuudal shuu. Huvitsaat kompaniudyg bas Sanhuugiin zohitsuulah horoonoos ingej hyanadag bolmoor yum. Birjee sain hugjuuleechee l geed bgaa

203.91.115.54Зочин   • 2020, 9 сарын 1. 17 цаг 23 минут

Саяхан л Монгол банкны щрөнхийлөгч чинь банкууд асуудалгүй байгаа, аудитор андуурсан,солиорсон гээд байгаагаагүй бил үү. Та нарыг шалгах хэрэгтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.