2020 оны 9-р сарын 10
8 цаг 20 минут

МЕТРО хот: Явган хүний замыг зогсоол гэж андуурах хэрэггүй, жолооч нар аа

Арван нас ч хүрээгүй дүү бид хоёрын хооронд ийм нэгэн яриа өрнөв.

Дүү: Та “Явган хүний замаараа алхаж байгаарай, машины замаар алхаж болохгүй шүү” гэж захидаг тийм ээ?

Б: Тэгэлгүй яахав. Машины замаар явах чинь аюултай шүү дээ.

Дүү: Гэхдээ явган хүний замаар машин явж болдог юм байна лээ.  Өглөө сургуульдаа ирэх үед явган хүний зам дээр “томоо” жийп зогсчихсон байсан.

Б: Машинаа явган хүмүүс алхдаг зам дээр тавьж болдоггүй юм аа миний дүү. Хэрвээ тэгж байрлуулбал цагдаа ирээд загнадаг байхгүй юу?

Дүү ч ойлголоо хэмээн хариулав. Сургууль, цэцэрлэг хичээллэж эхлэхтэй зэрэгцэн хүүхэд багачуудад ямар нэгэн эрсдэл үүсэх нь элбэг. Магадгүй машинаа явган хүний зам дээр байрлуулсан жолооч ч хүүхдэдээ явган хүний замаар аюулгүй зорчоорой гэж захидаг байх. Гэхдээ та хандлагаа өөрчлөөгүй байхад таны хүүхэдтэй ийм тохиолдолтой таарах нь энүүхэнд.

Алганд минь багтахаар жаахан гарыг нь атгасаар дүү бид хоёр цааш алхав. Хорь ч хүрэхгүй алхмын цаана дүүгийн яриандаа өгүүлсэн шиг бандгар жийп явган хүний зам дээр ташуулдан зогсож байлаа. Хэн ингэж тавьсныг мэдэхгүй ч, ганц хүний увайгүй үйлдэл дүүдээ хэлсэн миний үгийг худал болгохын зэрэгцээ цэвэрхэн хувцасласан, өнгөлөг унаатай залууд бусдыг хүндлэх сэтгэл л дутчихлаа даа гэсэн бодол төрөв.

Явган хүний замыг зогсоол гэж хардгаа хэзээ болих вэ жолооч нар аа. Дахин дахин сануулья. Тэр замаар зөвхөн энгийн хүмүүс алхдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Найман настай балчираас наян настай буурлууд, хэдхэн сартай нярайгаа салхилуулж буй тэрэг түрсэн ээж, таягаа тулан яваа доголон эр, хөгжлийн бэрхшээл хэмээх зүйлээр хөлөө тушуулсан залуус гээд хүн болгон явганаараа зорих эрхтэй зам шүү дээ. Түүнээс биш хэн нэгний зогсоол олдоогүйн төлөө ашиглах талбар огтхон ч биш. Хэдийгээр нийслэл хотод машины зогсоолын хүрэлцээ хомс хэдий ч өөрийн амин асуудлаа шийдвэрлэхийн тулд өрөөлд хүндрэл үүсгэх нь хэр зөв бэ? Жолооч нар аа.

Ийм л энгийн жишээнээс харахад манай нийслэлд машинтай мөртлөө дураараа нөхөд олон. Бүр дүрэм журмыг зөрчих гэж гаргадаг гээд дүрмээ мөрдөхөөсөө илүү зөрчихөө урьтал болгодог жолоочдыг соёлжуулах хэрэгтэй байна. Бусдад төвөг учруулахгүйгээр асуудлаа шийднэ гэдэг ч өөрөө соёл. Бусдын эрх, миний эрхээр хязгаарлагдах учиргүй гэдгийг бодолцож буруу газар байрлуулсан машинаараа явган хүний эрхийг “ХАШИХ”-аа зогсоогоорой.

Ц.Янжиндулам

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.192wda   • 2020, 9 сарын 10. 15 цаг 16 минут

нэг зөрчилд 1 торгууль биш уг зөрчилийг баталгажуулсан иргэн бүрийн саналаар торгууль ноогдуул баасаа олигтойхон арчиж чадахгүй байж явган иргэнийг дээрэлхэнэ айн нуснууд

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 14 цаг 59 минут

мэндээ...мммм

202.21.108.203Зочин   • 2020, 9 сарын 10. 14 цаг 49 минут

Явган хүний зам дээр машин тавина, дугуй явна бүтэхгүй ээ, энэ улс орон.

202.9.46.128Зочин   • 2020, 9 сарын 10. 13 цаг 21 минут

энэ чинь нөгөө ардчилал чинь шүү дээ.

103.212.116.64Явган зорчигч   • 2020, 9 сарын 10. 11 цаг 38 минут

Явган хүний замыг хааж машинаа тавьсан жолоочид өндөр торгууль ноогдуулаач!!! Төрийн байгууллагуудын гадна ялангуяа дүүрэг, эмнэлэг бусад газрын гадна маш их машинаа тавих юм. Хатуу арга хэмжээ аваач!!!

202.179.26.166Agii   • 2020, 9 сарын 10. 11 цаг 37 минут

Manaih chini yavgan hunii zamgui Niisleltei shuu dee.

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 10. 10 цаг 15 минут

zamiin tsagdaa harsan ch haraagui yum shig bdg shuu Yavgan hunii zam deer, esval yavgan zam unuulan mashinaa tavih bol jiriin uzegdel bolson Durmend ni torguuli shiitgel bdg l baih Zamiin tsagdaa ajillamaar baina

182.160.36.247orkuud shuu dee   • 2020, 9 сарын 10. 10 цаг 01 минут

iim humuusiig ork gedeg um, huduuniiheniig bol bish, gol n hotiin soyold surgah talaar 10 jild n, ih surguuliad lekts ormoor bna

122.201.24.46Зочин   • 2020, 9 сарын 10. 8 цаг 56 минут

Дорвитой арга хэмжээ авдаггүй юм биш үү?

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.