2020 оны 10-р сарын 3
8 цаг 00 минут

Үнэгүй автобус, хотын захиргааг хүүхдийн эмнэлэг болгохоос өөр юу амлачихмаар байна, АН-ынхаан

Ардчилсан нам аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд ардчиллын төлөө намуудтай нэгдэж орохоор болсон.  Өнөөх ардчиллын төлөөх нам гэдэг нь "попын хаан" Ж.Батзандан, нэгэн цагт "комунист" байсан Н.Энхбаяр нар. УИХ-ын сонгуулиар навс ялагдсан АН-ынхан орон нутагт ганц, хоёр суудал ч болов илүү авахын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсны жишээ энэ.  Гэхдээ энэ улайрал нь мордохын хазгай болчихгүй л бол.  Н.Энхбаяр, Ж.Батзандан хоёрыг "бөөрөндөө нааж" байгаа нь сонгогчдод таалагдахаасаа илүү таалагдахгүй байна. 

Түүнээс гадна, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа хэрвээ нам нь сонгуульд ялбал нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж ам гарав.  Яармагт барьсан хотны захиргааны шинэ байрыг хүүхдийн эмнэлэг болгоно гээд ч хэлээд авлаа. Амалчихмаар юу л байна хамж шимээд амалж эхэллээ. Яг л МАХН сонгуулийн өмнө үнэгүй байр өгнө гэж амалж, бүртгэл хийгээд байдагтай ялгарах юм алга.  Ёстой л Н.Энхбаярын арга даа.  Ард түмэн амлалтад нь хууртана гэж бодоод байгаа юм уу. Эсвэл ялахгүй юм чинь юу ч амласан яах вэ гэж сэтгээд байна уу.  Нэгэнт хотын захиргааны зориулалтаар барьчихсан барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно гэж юу байх вэ дээ.  Ядаж л дотоод зохион байгуулалтаасаа эхлээд таарахгүй.   

Б.Пүрэвдаваа даргын ярьж байгаагаар нийслэлийн төсвөөс 100 тэрбумын татаас өгөөд, хувийн болон төрийн эзэмшлийн 1200 автобусыг үнэгүй явуулдаг болгочихвол түгжрэл буурах юм гэнэ.  Мэдээж дагалдах олон арга хэмжээг авах л байх.  Замын татвар нэмэх, автозогсоолын төлбөрийг өндөр тогтоох, том мотортой машинаас авах татварыг өсгөх гэх зэрэг.  Өөрөөр тэгж ярьсан байсан. Машинаар явахын аргагүй болгож, хавчаад, автобусанд суулгах албадлагын арга хэрэглэх нь л дээ. 

2008 оны тоон судалгааг харахад, Улаанбаатар хотын хүн амын 65-70 хувь нь автобусаар зорчдог байж. Харин 2019 оны судалгаагаар энэ тоо 2 дахин буурсан.  Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 40 хүрэхгүй хувь нь автобусаар зорчиж байгаа аж. Иргэд автобусны 500 төгрөгийг дийлэхгүйдээ суухгүй байна гэж дарга нар андуураад байх шиг.  Өдөрт нэг л автобусаар ажил, гэртээ ирж, очдог хүн сардаа ихдээ л 22-25  мянган төгрөг унаанд зарцуулна.  Харин түгжрэлд машин унаад явбал сардаа үүнээс хамаагүй их мөнгө шатахуунд зарцуулна.  Приус зэрэг хамгийн бага шатахуун зарцуулдаг машинтай хүн ч  автобусанд сууснаас их мөнгийг шатахуундаа зарцуулдаг. Тэгэхээр нийтийн тээвэр үнэтэй, үнэгүй хамаагүй байгаа биз, хэн ч гэсэн дийлэхээр. 

Гэвч иргэд яаж ийж байгаад л машин авахын төлөө зүтгэж байна. Ердөө л 2017, 2018 онд Улаанбаатар хотод 400 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан гэсэн тооцоо бий. Тэгвэл одоо энэ тоо 600 мянгад дөхөж.  Хүмүүс өр, зээл тавин байж машин авсаар л. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2020 оны эхний 8 сарын байдлаар иргэд 279.2 тэрбумын машины зээл тавьсан байх юм.  

Иргэд түгжрээд ч болов тав тухтай, дулаахан зорчихыг хүссэндээ л тэр. Монголд нийтийн тээвэр түй ч хөгжөөгүй.  1.5 сая хол давсан хүнтэй хот тэлээгүй, зах руугаа дэд бүтцээ татаагүй. Төвдөө л халуунд хорсон хонь шиг бөөгнөрчихсөн. Автобуснаас өөр нийтийн тээвэр гэж байхгүй.  Гэтэл автобус нь хүрэлцдэггүй. Улаанбаатар хотын хүн амын 40 хүрэхгүй хувь нь автобусанд сууж байхад хүрэлцэхгүй байна гээд бод доо. Зарим чиглэлийн автобусыг иргэд 10-20 минут хүлээдэг. Арай гэж суухаар хүн чихчихсэн, алхах ч зайгүй. Дээрээс нь хүйтэн, бараг л хатгаа авмаар. За тэр цэвэр цэмцгэр, өнгө үзэмжийг нь яриад ч хэрэггүй, 100 дахь асуудал.  

Нөгөө талаар сургуулийн автобус гэж байхгүй.  Хүүхдүүдийг хамран сургах хүрээгээр нь сургуульд оруулна гэдэг. Хамран сургах хүрээгээрээ байсан ч сургуулийн автобусгүй бол ямар нэмэр байна аа.  Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл гэр хороолол дунд хэдэн сургууль байгаа билээ.  Өвлийн хүйтэнд гэр хороололд амьдарч байгаа иргэд цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдээ дулаахан хүргэж өгөхийн тулд машин авахаас өөр сонголт алга. Энэ мэт маш олон хүчин зүйл бий. Гэтэл АН-ынхан автобус үнэгүй болгосон бусад улсуудын жишиг яриад байж байна.  Бас машинаас нь хүчээр буулгах талаар ч ярьж байх гэж.

Эхлээд автобусныхаа тоог хангалттай нэм, явах цагийг нь уртасга, тохилог дулаан болго. Ядаж өвлийн хүйтэнд автобусны буудал дээр зогсож байгаа хүн дулаахан байх боломжийг бий болгочих л доо.  Сургуулийн автобусыг утгаар нь нэвтрүүл, хүн машин унах шаардлагагүй болгочих. Тэгвэл толгойтой болгон машин унаж, түгжрэлд зогсохыг бодохгүй. Хэрвээ бүх асуудлаа шийдчихээд, дараа нь машинаас буулгах шахаагаа хийвэл бид бууя. Харин 10, 20-хон автобус нэмчихээд, ганц нэг автобусны буудал барьчихаад, дараа нь машинтай холбоотой татвараар дарамтална гэвэл явахгүй ээ. Жинхэнэ мөхөл рүүгээ л ойртоно шүү, АН-ынхан минь. 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 25. 10 цаг 11 минут

Nadad neg sanaa b.a tuvduu avtobusiig bogino toirogoor yvuulaad zah gazart ni tusgsi jijig avtobus yvuulaad uzbrl ymar bo tevel tsag hemneed hirdan ergelt bogino hugtsaa., unen deer ulsiin bodlogo zohitsuulalt heregtei!!!!!!

43.242.243.250Эцэг чинь   • 2020, 10 сарын 25. 8 цаг 56 минут

Пунцаг гөлөг минь юмаа бодож бичээрэй

202.9.46.184Үнэн   • 2020, 9 сарын 17. 18 цаг 04 минут

Ингэж ярьж байгаад 10 аад суудал авах арга бодож байгаа биз дээ...

66.181.187.253Зочин   • 2020, 9 сарын 15. 15 цаг 05 минут

АРД түмэн байхгүй бол сонгууль болохгүй МАН ЛУЙВАР хийж чадахгүй . Тэгээд хүн болгоныг эрлийз гэнэ . Тэгсэн мөртлөө Хятад улсаас ЗЭЭЛ гуйгаад байдаг .

89.85.106.0Huvisal   • 2020, 9 сарын 15. 13 цаг 01 минут

Odoo bolitsgoo mongold hudla songyyli hereggui ali ali hereggui odo bur ard tumenteige niileed l dampuurcheee

66.181.187.253   • 2020, 9 сарын 15. 12 цаг 53 минут

МАН ХУДЛАА АМЛААД Л ДАРГА НЬ ХЭДЭН ЖИЛ БАРИЛГЫН ТАЛБАЙ ДЭЭР ЯВЖ ЭНД ШАТАХУУНЫ ҮЙЛДВЭР ЭНД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИНА ГЭЖ ДАНДАА ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ЯРИНА . ХАРИН АН ЭВСЭЛ ЧИНЬ БОДИТ ЮМ АМЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ . ЭДНИЙГ ДЭМЖИЦГЭЭE !!!

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 15. 11 цаг 37 минут

Ahin duu yaasan , tom boovoo huhuul shaajil baina uu,al ni sunaad odoo goyo holhidog bolood hair hiihed iluu amttai baigaa bzde

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 15. 11 цаг 35 минут

Shaaj ugchiinoo

122.201.22.115Зочин   • 2020, 9 сарын 15. 11 цаг 15 минут

Gichiinuudee yaarmagruugaa nuugeechee

43.228.131.153MGL   • 2020, 9 сарын 15. 11 цаг 07 минут

АН намд нэр төр ёс суртахуун том намын зангараг гэдэг зүйл алга болжээ, Монголд байгаа 2том намын нэг нь шүү дээ олон дэмжигчидтэй.. жижиг намын суганд наалдаастай чирэгдээд явж бна ээ чааваас даа.. би уг нь дэмждэг дандаа саналаа өгдөг харин энэ сонгуулиар МАНамд өгсөн шүү.. АНамд итгэж чадсангүй..

202.179.27.183Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 52 минут

автобус авах мөнгийг зарим уулзваруудыг огтолцдоггүй болгох ажлыг дэс дараатай хийхэд түгжрлгүй болно дөа

103.212.119.114зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 49 минут

худлаа инээсэн хуурамч дүр БЗД -д юу хийсэн юм. Угаасаа юу ч чадахгүй худлаа гар

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 21 минут

tenegteh yum daa AN tarhigui bolson baina

202.55.188.82Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 21 минут

Уг нь улс төрийн намд сонгуульд ялагдах эсвэл үлэмж бага суудалтай болох нь үхэлтэй адил том гарц байх ёстой байх улс төрийн намын системтэй орны хувьд. Манайд бол хамаагүй юм. Ерөөсөө гишүүнчлэлээсээ авахуулаад суудал хуваах хүртэл бүх юм авилгаар шийдэгдэж буй үед сонгуульд ялагдана гэдэг нь авилгачин удирдлагуудынх нь хувьд огт өөр ач холбогдолтой зүйл болчихдог юм байна. Бараг л нэг тендерт авилга өгс өрсөлдөөд ялагдсаны дайны хохирол гэж үздэг шиг байна. Тэгээд өөрсдийн боломжийг өрөөлийнхтэй хамт үгүй хийсэн удирдлагууд нь гудамныхантай н

202.55.188.82Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 23 минут

ийлээд засаг ганхуулах хэмжээний сэтгэл зүйтэй болчихдог юм байна. Уг нь улс төрийн намд баримтлах зарчим үнэт зүйл гэж бий л дээ. Хэдхэн авилгачин удирдлагууд биш цаана нь олон зуун мянган гишүүний итгэл үнэмшил явдаг болохоор яалт ч үгүй өөр байх ёстой юм. Гэтэл монголын нам гэж зангиатай хоньчин, шоронгийн рецедивүүдээр хүрээгээ тэлсээр байгаад өнөөдрийн ийм эмгэнэлтэй байдалд хүрч байна. Өөрсдөө тоохгүй нь зол гэмээр юмуу. Ийм намуудаар удирдуулсан улсыг дампуурлаас өөр юу хүлээж байгаа бол? Хөлд нь иргэд хохирч үлддэг нь хамгийн тодорхой.

64.119.19.188Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 20 минут

хийх ажлаа л ярина. МАН шиг хэрэгжихгүй худлаа амлалтаар олонхи болчихоод олон түмэнг дарамтлаж дээрлэхгүй .

103.111.68.3irgen   • 2020, 9 сарын 15. 10 цаг 07 минут

ymarch tootsoogui yrihaasaa ichehee baijee AH

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 15. 9 цаг 45 минут

30 jil shaalaadaa huurhii

182.160.1.62Зочин   • 2020, 9 сарын 15. 9 цаг 32 минут

АН мордохын хазгай болж сөнөх цаг нь ойртсоор байгааг Пүрэвдаваа гэгч зартай хүчирхийлэгчээр удирдуулж байгааг харахаар гол харлах юм. Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллахдаа богинохоон хугацаанд яаж самарсныг Баянзүрхчүүд андахгүй .Нийслэлд ардчилалд харьцангуй үнэнч байсан Баянзүрхчүүд энэ хулгайчаас болж итгэл алдарсныг сүүлийн 2 сонгуулийн дүн харуулна.Ажил зохион байгуулах ямарч чадваргүй усан тэнэг,хар муйхраар эмэгтэй ажилтнуудаа ч хамаагүй багалзуурдчихдаг ийм хүнийг Женко ерөнхийлөгч зөвлөхөөрөө ажиллуулж байгаа нь эмгэнэл

103.26.195.231Зочин   • 2020, 9 сарын 15. 9 цаг 23 минут

Бүтэлгүй новшнууд

203.98.77.49зочин   • 2020, 9 сарын 15. 9 цаг 22 минут

Бүүр сүүлдээ ард түмний өгсөн хандиваар өөрсдийгөө шагнана өөр юу хусмаар байна МАН гаруудаа

192.82.65.120Зочин   • 2020, 9 сарын 15. 9 цаг 07 минут

ХАРИН Ч АН НИЙСЛЭЛД ИХ АЖИЛ ХИЙСЭН ШҮҮ

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 9 сарын 15. 8 цаг 57 минут

МАН-Ы ДАРГА НЬ ӨӨРӨӨ ИНГЭЖ ХЭЛЖ БСАН УДАА БИЙ "МАН-ЫХАН ЖДҮ ИДНЭ, КРНЦЕПСС ХУЛГАЙЛНА, ХҮН АЛНА, ХҮЧИН ХИЙДЭГ" ГЭЖ НЭЭРЭЭ Л ДАРГА НЬ ХЭЛСЭН ЮМ ЧИНЬ ҮНЭН БАЙХААС ЯАХАВ ДЭЭ, ОДОО ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ НЭМЭЭД КОРОНАД ЗОРИУЛСАН АРД ТҮМНИЙ, НАЙМАН НАСТАЙ БАЛЧИРААС 80 НАСТАЙ БУУРЛУУДЫН ӨГСӨН ХАНДИВЫГ ИЧИХ ЮМГҮЙ ХУСДАГ БОЛЖ ДЭЭ. АРАЙ АРАЙ Ч ДЭЭ ГЭХЭЭС ӨӨР ХЭЛЭХ ҮГ Ч АЛГА??? ИЙМ Л ЛУЙВАРЧИН ИДЭЖ УУХЫН ХЭНЭЭ, ДОН ТУССАН НАМЫГ СОНГОСНООС АН-ЫГ ОДОО НАМЫГ СОНГООД ҮЗНЭЭ???

183.177.100.4Зочин   • 2020, 9 сарын 15. 10 цаг 20 минут

purevdavaa bitgii popor erh barij baihdaa hiihgui yasiim

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.