2022 оны 9-р сарын 16
9 цаг 15 минут

Арга ядсан залуус нь АН-аасаа, ардчиллаасаа зугтаж байна 

Цагтаа цалгиж, энэ улсыг хөгжилд тодорхойлох улс төрийн хоёр тулгуур багана нэг гэгдэж байсан АН өнөөдөр тартагтаа тултлаа ядарч явна. Арга ядахдаа л МАХН-ын дарга Н.Энхбаярын баруун суганд очиж хавчуулагдаж байх билээ дээ. НИТХ-ын сонгуульд оролцох АН-ын бодлогыг намын дэмжигчид нь ч шоолж дуусаагүй байтал АН-ын гишүүд нь төрөлх намаа голж эхлэв.

Бүр тодруулбал, хоёр хоногийн өмнөөс эхлээд АН-ын угшилтай, ардчилсан үзэл санааны төлөө улс төрийн амьдралаа зориулж яваа эрхмүүд болон үйл хэргийн үргэлжлүүлж байгаа хүмүүс АН-аасаа урвачихлааУрвачихлаа ч гэж дээ, зугтчихлаа гэвэл илүү тохиромжтой байх.

Дарханы АН-ыг удирдаж, удирдалцаж явсан ардчилсан үзэл сурталыг төдийгөөс өдий хүртэл хамгаалж, ах намын залуусын төдийгөөс өдий хүртэл жадлан эсэргүүцэж явсан Л.Наранбаатар эдийн засагч АН-аа биш МАН-ын хаяаг түшчихлээ. Араас нь төд удалгүй ардчиллын салхи сэвэлзсэн тэр цагаас хойш цаг бусаар амиа алдах хүртлээ үзэл санааныхаа чандад үнэнч зогсож ирсэн Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг мөн адил МАН-ыг хаяг түшиж, бүр залуучуудын байгууллагад нь даргаар элсчихлээ.

Уг нь эдгээр залуус өнөөдрийн уналтад орчихоод буй АН-ыг дахин сэргээж гуравдагч хүчин шиг болчихсон нэр хүндийг нь аврах ёстой бус уу. Магадгүй зарим нь эдгээрийг урвалт, эрх мэдэл дагалаа л гэж тайлбарлах байх. Харин миний хувьд АН гэх бөөн хүний нэгдэл эрх мэдэл, ашиг хонжооны хойноос хөөцөлдөөд, хуучин ах нар нь үхэн үхтлээ намаа бас ардчиллаа өмчлөх гээд байгаа учраас эдгээр залуус АН гэдэг үнэт зүйлээс татгалзаж байгаа байх.

Мэдээж чөлөөт зах зээл, ардчиллын үнэт зүйл гэж дуугарч ирсэн Л.Наранбаатар, талийгаач аав болон ах, эгч нь хүртэл АН-ын нэрээс сонгуульд босч өрсөлдөж явсан Б.Цэлмэг гээд ардчиллаа, Ардчилсан намаа хэнээс илүү хайрлах ёстой хүмүүс нь хүртэл одоогийн дампуурсан АН-аас, үхдэл болчихсон мэт байгаа үзэл санаанаас нь дөлж байна шүү дээ.

Өнөөдөр энэ хоёр хүн, маргааш үлдсэн олон арван залуус, нөгөөдөр мянга мянган дэмжигчид нь ардчилал гэх үгийг үг төдийхнөөр үлдээсэн ах нараасаа, намаасаа татгалзах вий дээ. Ядаж орон нутгийн сонгуульд хүртэл Б.Пүрэвдаваа гэж түр орлон гүйцэтгэгч нь хүртэл бодлого биш бодлоо яриад, аврах биш хорлоод байх юм.

Угаас Н.Энхбаярт дагаар орж, Л.Болд, Ж.Батзандан нараар зүг чигээ тодорхойлуулчихаад 45-хан хүнийг АН-аасаа нэр дэвшүүлчихэж чадахгүй байгаа ардчилагчдаас намын нөхдүүд нь ээлж дараагаараа татгалзах нь ойлгомжтой шүү дээ.

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.40Зочин   • 1 сарын 2. 23 цаг 09 минут

Ардчилалын туг, тэмдэг 2 сэтгэлд үддэх н дээ.

194.230.144.202Unshigch   • 2022, 10 сарын 10. 15 цаг 46 минут

Aluurchin elbegdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchuud bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna

103.229.121.137Зочин   • 2022, 10 сарын 7. 17 цаг 30 минут

ЕЗ ЕР НЬ БОЛ БАТТУЛГА ГЭДЭГ ХҮН Л ГАНЦ АРДЧИЛСАН НАМ БИШ УЛСААР МИНЬ САЙХАН ТОГЛОЧИХЛООДОО

66.181.167.254ИЛОР   • 2022, 10 сарын 3. 14 цаг 41 минут

АРДЧИЛАЛААС ЗУГАТНА ГЭЖ ЯАДАГ ЮМ БЭ?

139.5.217.189zochin   • 2022, 9 сарын 26. 0 цаг 25 минут

Battulga uls turd orj irsenees hoish AN neg l sonin bolj baina daa.

202.9.47.27Зочин   • 2022, 9 сарын 22. 16 цаг 38 минут

Залуучууд л гэж улин хуцна. Тэр залуучууд нь адилхан хувийн ашиг сонирхолтой.

66.181.191.178Иргэн   • 2022, 9 сарын 16. 22 цаг 07 минут

АН-ынхан хороодын ажилтнуудыг хахуульдаад байгаа. Өмнө нь 1800-аар эхэлсэн хуурамч дугааруудыг улсын дугаарууд гэж гаргасан.

66.181.191.178Иргэн   • 2022, 9 сарын 16. 22 цаг 06 минут

АН-ынхан хороодын ажилтнуудыг хахуульдаад байгаа. Өмнө нь 1800-аар эхэлсэн хуурамч дуугааруудыг улсын дугаарууд гэж гаргасан.

103.57.93.223Зочин   • 2022, 9 сарын 16. 10 цаг 39 минут

АН-д үлдсэн гарууд бол Эрдэнэ, Элбэгдоржийн доодохыг харсаар турж үхэх гарууд.

192.82.65.120Зочин   • 2022, 9 сарын 16. 9 цаг 31 минут

Жонхуугийхан л байгаа биз зайлцгаа зайлцгаа харинч АН -д жинхэнэ ардчилагчид л тунаж үлдэнэ

202.126.88.234Зочин   • 2021, 9 сарын 16. 9 цаг 36 минут

ноднингийн сонгуулийн үеийн юмаа буцаагаад тавьчих юм да

103.57.95.214Зочин   • 2020, 9 сарын 17. 7 цаг 42 минут

Манайханд угаасаа ардчилал зохихгүй. Илжиг модон хударгандаа гэгчээр дарлалд дарангуйлалд байх үнэхээр дуртай юм билээ. Хүсээд бгаа нийгэмдээ л байж бай л даа.

202.55.188.34Зочин   • 2020, 9 сарын 16. 17 цаг 07 минут

ардчилсан нам ардчилал хоёрыг салгаж ойлгох ухагдахуун шүү АН бол нам Ардчилал бол бүх Монголчуудын нийгмийн хэлбэр шүү

66.181.161.55Зочин   • 2020, 9 сарын 16. 15 цаг 25 минут

Сайн байна уу

64.119.20.253mglchuud   • 2020, 9 сарын 16. 14 цаг 33 минут

ugaasaa l hudlaa ardchilal gej ard tumnii tarhi ugaasan anarhistuud l bsan sh dee harin ch 30 jiliin hugatsaand sain hulgailsan daa jinhene novshnuudiin boognorol

66.181.161.114Уншигч   • 2020, 9 сарын 16. 13 цаг 30 минут

Зөв зөв одоо АН хэрэггүй болсон. Монголчууд ардчилал гэж юу байдаг юм ямар байх ёстой юм гэдгийг анархист ардчилал болгосон АН-ын ах нарын туршлагаас өнгөрсөн 30 жилд сайн мэдэж авлааа. Одоо АН-д байгаа сайхан болвсролтой залуучууд насаа хөгширхөөс өмнө өөр юм руу явсан нь дээрээ. Тэгэхгүй бухын доодохыг хараадүнэг турж үхжээ гэдэг нь мэдлэгтэй мэрэгжилтэй сайхан залуу чамд нэг мэдхэд ирчихсэн чи дэмий он жил цагаа гарздаад хөгширчихсөн, тэгээд улс орлн ард түмнийхээ төлөө юу ч хийх боломжгүй болчичсон байна. Эртхэн замаа хай өөрөөр сэтгэ өөр з

150.129.143.143Зочин   • 2020, 9 сарын 16. 12 цаг 39 минут

Нам ч байсан хүн ч байсан бидний амьдарч байгаа нийгмийн тусгал.

66.181.187.253Зочин   • 2020, 9 сарын 16. 12 цаг 19 минут

Ан эвсэлийг муулаад л бичээд байх юм . Хэн бичээд байдаг юм болдоо .

103.229.123.133Зочин   • 2020, 9 сарын 16. 11 цаг 43 минут

АН аас зугтаахаар ардчиллаас зугатсан болж байна уу. Тэр АН-д чинь ардчилал алга. Бөөн хуйвалдаан байгаагаас зугататсан байх. Бусад нам илүү ардчилалтай, зөв бодлоготой, лидертэй, бүтээн байгуулалт хийж буйг ард түмэн харж сонголтоо хийсэн байна.

43.242.242.218Зочин   • 2020, 9 сарын 16. 11 цаг 32 минут

Нам дамжсан хүмүүс хамгийн тэнэг харагддаг

202.9.47.28Зочин   • 2020, 9 сарын 16. 11 цаг 02 минут

Ардчилал гэгчийг буруу аргаар авч явсан хулгай луйвар булхай ер аль муу муухайгаа ардчилалаар халхавч болгож ардчиллын нэр хүндийг олон түмний дунд шавартай хутгасан улс төрч нэртэй хэсэг нөхөд буруутай. Ардчилагчдын бодлогын алдаанаас болж Монгол улс 21 оны ардын хувьсгалын өмнө ХАА -н гаралтай мах ноос ноолуур арьс шир хамаг байдгаа урагш зөөж Хятадын эдийн засгийн хавсрага улс байсан тэр л байдал руу шилжүүлчихсэн

202.126.89.117Иб   • 2020, 9 сарын 16. 10 цаг 22 минут

Ардчилалаас зугатаан гэж яадаг юм. Ах авилгачид сандлаа өгөхгүйгээс өлсгөлөн залуус нь идэх юм хайгаад өлөн чоно шиг ийш тийш зүглээ биз

66.181.189.253Бат   • 2020, 9 сарын 16. 9 цаг 55 минут

Наранбаатар мэтийн юмнуудаар ардчилал дутахгүй. Гарах нэг нь гарч байг, АН цэвэршээд харин ч зүгээр.

59.153.115.102Зочин   • 2020, 9 сарын 16. 9 цаг 27 минут

Ман тайвширч чадахгуй л бнуу. Намууд эсрэг нэгдсэнээс болж галзуурах нь ээ

202.9.47.28Зочин   • 2020, 9 сарын 16. 11 цаг 19 минут

АН тэгээд тайван байгаан бол чимээгүй л байгаач дээ. Сонгуульд ялагдсан уураа жирийн иргэд рүү гаргаад доромжлоод янз бүрээр дуудаад байх хэрэггүй л дээ. Алдаагаа өөрсдөөсөө л хайж олоод засаач дээ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.