2020 оны 9-р сарын 23
15 цаг 58 минут

Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зээлийг 6 хувь болгох эцсийн шийдвэр гараагүй байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр ирэх долоо хоногт албан ёсоор гарах юм шиг байна. Энэ шийдвэр арилжааны банкууд болон эдийн засаг сөргөөр нөлөөлөх үү?

-Ипотекийн зээлийг 6 хувь болгох талаар Сангийн яаманд нарийн ярьсан зүйл алга. Энэ талаар надтай албан ёсоор болон албан бусаар ярьсан хүн байхгүй. Харин энэ асуудлыг судлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй. 

-Төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулдаг, нэг ажил авчихаад гурван жил гацаадаг асуудал маш их байна. Төсвийн мөнгийн зарцуулалтыг зөв болгох чиглэлээр Сангийн яам ямар дорвитой ажил хийж байна вэ?

-Төсвийн сахилга батыг сайжруулах ёстой. Татварын төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулах ч ёстой юм. Төсвийн мөнгийг хууль бусаар, буруу зориулалтаар зарцуулдаг байж болохгүй.  Сангийн яам тодорхой ажлуудыг хийж байгаа гэдгийг ч хэлье. 

-"Саарал жагсаалт"-аас гарах асуудлыг аравдугаар сард эцэслэж ярих юм билээ. ФАТФ-ын мэргэжилтнүүдийг Монголд авчрахын тулд нэлээд зардал гарах сураг байсан. Энэ зардлыг төсвийн мөнгөнөөс гаргах уу?

-Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарах нөхцлөө өнгөрсөн тавдугаар сард хамгаалчихсан. Зургадугаар сард ФАТФ хурлаараа шийдвэрлэчихсэн. Одоо газар дээр нь ирж шалгалт хийх л дутуу байгаа. Цар тахлаас болоод Монголд ирж ажиллахаас татгалзаад байсан. Бид өөрсдөө санаачилга гаргаж ажиллаж, яриа хэлэлцээр ч нэлээд удаан хугацаанд үргэлжилсний эцэст дөрвөн төлөөлөл ирэхээр болсон.  Ирж үзээд, манай танилцуулгыг сонсоод буцна.

-Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах гэж байна гэдэг мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсан.  Тийм төлөвлөгөө байгаа юм уу?

-Бид янз бүрийн хэлэлцээрүүдийг хийгээд, яриад явж байгаа. Бид дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах чиглэлээр ажиллаж байна.  Та нар бод доо, нэг жилийн бондын өр гээд 500 сая ам.доллар төлнө. Дараа нь тэрбум ам.доллар төлөх ёстой. Тэгээд 800, 600 саяыг төлөх ёстой. Жил бүр ийм их хэмжээний өр төлөх нь санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэх магадлалтай. Тиймээс томоохон дүнтэй төлбөрүүдийг бид жигдлэх чиглэлээр яриа хэлцэл хийж байгаа юм бий.  

-Төсвийн орлого одоогоор хэдэн төгрөгөөр тасраад байгаа вэ. Өдөрт 2000 машин нүүрс гаргаж байгаа гэсэн. Төсвийн алдагдлыг ямар хэмжээнд нөхөх боломжтой вэ?

-Төсвийн тодотгол хийж байхад би Монголын эдийн засаг V хэлбэртэй явна гэж хэлсэн. УИХ-ын зарим гишүүд үгүйсгээд байсан. Одоо яг V  хэлбэрээр явж байгаа.  Орлого одоо харьцангуй сайжирч байна. Өдөртөө 2000 машин нүүрс гарч байгаа. 

-Хятадын тал нүүрс авах шаардлагагүй гэсэн шүү дээ?

-Энэ бол хүний л хэлсэн үг. Албан ёсны тийм хэлэлцээр, тохиролцоо байхгүй шүү дээ. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.181цээгий   • 2020, 9 сарын 25. 15 цаг 59 минут

урд хойно гэхгүй бүгдийг л 6%болгох хэрэгтэй

202.126.90.157Эт   • 2020, 9 сарын 24. 5 цаг 43 минут

Наад 6 хувь чинь аманд үгүй хамарт үгүй гэгчээр танай намын хэдэн идэвхтэй гишүүдэд очоод дуусна.үр дүнд нь улсын мөнгийг хэдэн хүн аваад үлдсэн бид хоосон хоцорно.Ер нь халамж хөнгөлөлтүүд тиймэрхүү замаар яваад мань мэтэд нь төсөв дууссан гээд олдохгүй байдагшдээ.

202.179.26.22Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 52 минут

орон нутгийн сонгуулийн өмнөх шоу, хүү бууруулахгүйн төлөөл энэ олон банкирууд их хуралд гараа биздээ. гадны ямар эх үүсвэртэй нь тодорхойгүй маш их мөнгийг оруулж ирж хүүлж мөнгө угаадаг, яг үнэндээ хар саарал жагсаалтад оруулсан нь санамсаргүй хэрэг биш бохир мөнгө эргэлддэгийг гадныхан тогтоосон учраас л монголд хориг тавьсан хэрэг. монголын улс төрийн тогтворгүй ойворгон нөхдүүд төрд гардаг шалтгаанаас монголд цэвэр хүү бага хөрөнгө мөнгө орж ирэх боломжгүй байдаг. банкуудын мөнгөний эх үүсвэр ил бага хүүтэй байж зээлийн хүү буурна.

150.129.141.84Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 16 минут

ХЭХЭ ГАНЦХАН НҮҮРС,ТОРГУУЛЬ 2-Р Л АМЬДАРДАГ ТӨР БАЙНА ДА

192.82.68.112Зочин   • 2020, 9 сарын 23. 17 цаг 36 минут

Үгүй тэгээд өөряах вэ? Бидний цөөхөн Монголчууд чинь ажил хийх сонирхолгүй, бүгд босс байх сонирхолтой, залхуу , нэг нэгнээ хулхидсан хүмүүс байна шүү дээ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.