Сурагчид "Хүүхдийн тусламж 108" утасны талаар хэр мэдлэгтэй вэ

Хүүхдийн хүчирхийлэл жил ирэх тутам нэмэгдсээр байна. Хэдхэн хоногийн өмнө хойд эцгийнхээ зодуурыг даалгүй есхөн настай охин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хүн бүрийн зүрх сэтгэлийг өвтгөж байна. Хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алдах тоолонд УИХ-ын эмэгтэй гишүүд, хууль хяналтын байгууллага, хүчирхийллийн эсрэг ТББ-ууд хурал цуглаан хийж, сүр бадраадаг ч хэдхэн хоногийн дараа мартаад хүчирхийллийн улмаас хүүхдүүд амиа алдсан тохиолдол бүртгэгдсээр л байдаг. Он гарсаар "Хүүхдийн тусламж 108" утсанд 51600 дуудлага иржээ. Энэ бол маш аймшигтай тоо баримт юм. 

Хүүхдүүд хүчирхийлэлд өртвөл дуудлага өгдөг "Хүүхдийн тусламж 108" утсыг 2014 оноос хойш ажиллуулж байгаа. Тэгвэл хүүхдүүд "Хүүхдийн тусламж 108" гэх утасны талаар хэр мэдлэгтэй байгааг асууж сонирхлоо. 

"Өсвөрийн зохион бүтээгч Лаборатори" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "Хүүхдийн тусламж 108 утасны талаарх мэдээллийг телевиз үзэж байхдаа зөндөө сонсож байсан. Хүүхэд эцэг эхээсээ тусламж авч чадахгүй бол хүүхэд хамгааллын 108 утсанд хандаж болно. Энэ утасны талаарх мэдээллийг хичээлийн агуулгад оруулж өгвөл зүгээр санагдсан. Эцэг эх нь байнга зоддог, дэргэд нь архи ууж, дарамт үзүүлдэг хүүхдүүд хандах ёстой юм байна гэдгээ сайн ухаарах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийлэл гэдгийг бид зөвхөн зодох гэж ойлгоод байдаг. Гэтэл хүсээгүй зүйлийг нь хийлгэх, бие махбодид нь зөвшөөрөлгүй хүрэхийг ч мөн хэлнэ гэж боддог. 

Гэхдээ надад 108 утас руу залгах шаардлага гарвал би өөртөө итгэлтэйгээр залгаж чадахгүй байх. Учир нь би тэр хүнийг хүчирхийлэлд өртөж байна гэж бодоод залгатал нөгөө хүн маань 108-д хандахыг хүсээгүй, хүсэхгүй байж болно. Тиймээс сэтгэлийн хөдлөлөөр биш сайтар ажиглаж байгаад тэгээд 108 утас руу залгах эсэхээ шийднэ"

-"Үй цай" сургуулийн 7 дугаар ангийн сурагч "108 утасны талаар сонсож байгаагүй. Сайн мэдэхгүй байна"

 -"Оюунлаг" сургуулийн 7 дугаар ангийн сурагч "108 утасны тухай зурагтаар реклам явж байхыг нь харсан. 108 утас руу зөвхөн хүүхдүүд хэрэгтэй үедээ тусламж гуйж залгана гэж ойлгосон. Энэ утасны талаар хүнтэй ярилцаж, асууж байгаагүй юм байна"

-"Ирээдүй цогцолбор" 86 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "Миний болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдсөн үед 108 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл, тусламж авах ёстой гэж боддог"

-84 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч "Хүүхдийн тусламжийн 108 утасны талаар сайн мэднэ. Хүүхдүүд энэ утас руу залгаж өөрт тохиолдсон хэцүү явдлыг сэтгэл зүйчтэй ярилцаж, зөвлөлдөж шийдэж болно. Манай сургуульд энэ талаар заадаг. Мөн цахим хуудаснаас 108 дуудлагын утасны талаарх мэдээллийг авч байсан. Хэрвээ надад 108 утсанд хандах тохиолдол үүсвэл  маш удаан бодно. Хурдан хугацаанд шийдвэр гаргаж чадна гэдэгтээ итгэлгүй байна"

-21 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч "108 утасны талаар сонсож байсан. Хүүхдүүдийг хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалдаг газрын утас. Хүмүүс 108 утсанд хүүхдүүдийг том хүн хүчирхийлж байвал хандах хэрэгтэй. Миний эргэн тойронд энэ утсанд хандах үе гарвал би маш хурдан хугацаанд хандана. Хүчирхийлэл гэдэг нь  ээж, аав нь хүүхдээ зодохыг хэлнэ. Энэ талаарх мэдээллийг зурагтаар гарч байхыг нь харж байсан"

-"Оюунлаг" сургуулийн 7 дугаар ангийн сурагч “Дүү нар нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар 108 утсанд мэдэгдэхэд энэ хэргийг манайх хариуцахгүй” хэмээн хэлсэн талаарх мэдээллийг үзэж байсан. 108 утасны тухай телевизийн сувгуудаар их гардаг. Мөн манай багш хичээлийн бус цагаар бидэнд хүүхдийн тусламжийн утасны талаар ярьж, зөвлөж байсан. Миний эргэн тойронд 108 утсанд хандахыг хүсдэг хүүхдүүд байдаг. Тэд өөрсдийгөө хүчирхийлэлд өртөж байгаагаа сайн мэдэхгүй ч гэсэн  хүчирхийлэлд өртөж байдаг. Хэрвээ надад энэ утсанд хандах хэрэг тохиолдвол би заавал хандана. Учир нь надад хэрэгтэй учраас өөрийнхөө төлөө айхгүй"

-"Үй цай" сургуулийн 8 дугаар ангийн сурагч "108 утасны тухай өглөө хөтөлбөрөөр гарч байхыг үзэж байсан. “Хүүхдийн хүчирхийлэл-108 руу залга” гэж хэлдэг. Миний бодлоор аав, ээж нь хүүхдээ дандаа зодож, тайван орчинд өөрийнх нь хүслээр байлгахгүй байхыг хүүхдийн хүчирхийлэл гэж хэлэх байх.  Хэрвээ надад эдгээр зүйл тулгарвал 108  эсвэл цагдаад хандах байх. Миний найзууд гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл 108 утас руу ярихыг зөвлөнө. Гэхдээ энэ талаар эцэг, эх багш нар найзуудтайгаа ярилцаж байгаагүй"

-"Ирээдүй цогцолбор" 86 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "108 утсанд хүүхдийн эрх  зөрчигдсөн асуудлууд гарвал хандаж болно. Би болон миний эргэн тойронд байгаа хүмүүсийн  эрх зөрчигдсөн бол 108 утсанд мэдээлэх боломжтой. Манай хөрш хүүхдээ байнга зоддог байсан. Тиймээс би нэг удаа 108 утсанд холбогдож мэдээлэл өгч үзсэн. Тэр үед надтай холбогдсон хүн “Та хэдэн хоног чагнаад үзээрэй. Ахиж зодвол бид очиж арга хэмжээ авна” гэж хэлсэн. Тухайн үед шуурхай арга хэмжээ авч чадахгүй бол энэ утас байгаад хэрэггүй мэт санагдаж байсан"

Спортын төв ордны биеийн тамирын сургуулийн  9 дүгээр ангийн сурагч "108 утасны тухай сонсож байгаагүй. Хүүхдийн тусламжийн төв байх"

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.93.130zochin   • 2020, 9 сарын 25. 8 цаг 49 минут

utas ruu zalgana gej baihgvi bolowsroliin baiguullagiin ajlaa hiideggvi menge bodson nehdvvd uridchilan sergiileh ajil geed hiih ym ih bna da mengeer garsan chadwargvi nehdvvdee zailuulwal ajil hiih hvn garna da zasag ter mini

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.