2020 оны 9-р сарын 30
12 цаг 20 минут

АН-ын залуучууд арай л арчаагүй байна

30 жилийн ойтойгоо золгосон АН энэ хугацаанд залуу, шинэ үеэр "цус"-аа сэлбээгүй. 1992 онд анх сонгууль болж байхад хэдэн нөхөр энэ намын лидер байлаа. 2000-аад онд ч тэд намын бүхий л байрлалд "тоглож" байсан. 2010, бүр 2020 онд ч тэд намын эрх мэдлийг хувааж авч, зууралдсаар л.  Магадгүй 2024 оны сонгуулиар дахиад л нөгөө хэд ардчиллыг авчирсан учраас бид сонгогдох ёстой гэж яриад явж байж магадгүй. АН-д 70-аад оны улстөрчдийн төлөөлөл хэд байна. Тэр дундаа олонд хүлээн зөвшөөрөгдөхүйц нь. 80-аад оны төлөөллөөс тэр л гайгүй дээ гээд 5 хүн нэрлэчих дээ, олдохгүй байгаа биз. 90-ээд оны төлөөллийн тухай яриад ч хэрэггүй.  АН үнэндээ боловсон хүчний бодлогод хэтэрхий мугуйд хандаж, ах нар л эрх мэдлээ булаалдахаас хэтрээгүйн хар гай одоо нүүрлэж эхэлсэн.  

2020 оны УИХ-ын сонгуулиар хэдэн залуучууд нэр дэвшүүлсэн нь үнэн. Гэхдээ тэд олонд танигдаагүй, чансаа муутай байсан учраас ялагдсан. Зарим залуучуудынхаа боломжийг дээрэмдэж, нус, нулимстай нь хутгаж нэр дэвшсэн хөгшчүүл нь амбаардуулаад өнгөрлөө. Хайран ч нам, хайран ч ардчилал. Энэ улсад ардчилал хэрэгтэй. Ядаж л бид цахим орчинд сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж, жагсаал, цуглаанаа хийх эрхтэй баймаар байна. Тэрийг Ардчиллаар овоглосон АН-ынхан арай л илүү ойлгож, иргэддээ олгож чадна. Гэтэл бидний хүлээсэн, найдсан АН учраа олохгүй, хөгшчүүлийнхээ шуналыг дийлж чадалгүй шалан дээр уначихаад байна.

Тэр дундаа АН-ын залуучууд арай л арчаагүй байгаа юм биш үү. Өвгөчүүл чинь өрвөлзөж дайраад ч нэмэргүй гэдгээ сая УИХ-ын сонгуулиар мэдэрлээ. Өгзөг рүүгээ хоёр ч сонгууль дараалан өшиглүүллээ зарим нь. Одоо тэдний эрх мэдэл, сүр бараа суларсан. Ийм үед нөгөө шинэчлэл яриад байсан, боломжоо хүлээж байгаа залуучууд яагаад гарч ирэхгүй байгаа юм.  Намын нарийн бичгийн дарга хаачив. 80-аад оны төлөөлөл дундаас хамгийн чансаа өндөртэй улстөрч тэр. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байсан С.Эрдэнэболд, Баянголд С.Эрдэнэтэй мөчөөрхөөд явсан П.Галиндэв хаачив.  Намынхандаа шаардлага хүргүүлээд явсан П.Нүрзэд, намын дэд дарга болоод байсан Б.Жаргалан, АН-д эргэж орлоо гэсэн Д.Сүндий. Энэ намд хар залуугаараа орж, нэгэн цагт албан тушаалаар хүртэл "шагнуулж" явсан Ц.Жадамбаа тэргүүтнүүд хаачив. 

УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүмүүс орон нутгийн сонгуульд оролцож болохгүй гэсэн хууль, журам хаана байна. УИХ-ын гишүүн л болохгүй бол сонгуульд оролцож яах юм гэсэн дэвэргэн амбицтай бол та нар хэзээ ч ах нарынхаа дарамтаас гарахгүй. Яагаад орон нутагт үзээд, болбол нийслэлд ялалт байгуулаад, санаачилгатай ажиллаж яагаад болдоггүй юм.  Юунд хойш суув. Мэдээж ямар нэг байдлаар нэр дэвшүүлэх боломж олгоогүй байж болох. Гэхдээ нэр дэвшихийн төлөө хэр тэмцсэн бэ гэдэг сонин байна. АН арай ч ингэтлээ шал арчиж, гуравдагч хүчний хэмжээнд хүрчих улс төрийн хүчин биш байлтай. Намаа хаяж гарч, шинэ нам байгуулж, санал хувааж хорлосон Ж.Батзандан, Л.Болд нартай "дөрөө харшуулах". Нэгэн цагт МАН-ын "хаан" байсан Н.Энхбаярыг түшихдээ тулах цаг болоогүй л байлтай.  

Орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэх чадалтай залуучууд энэ намаар дүүрэн байна. Н.Энхбаярын хүүд найр тавьж, Ц.Элбэгдоржийн хүүхдийг өөд нь татахаас илүүтэй өөр нэр дэвшүүлчих залуучууд байгаа. Зарим нэгд нь намын даалгавар өгөөд, орон нутгийн сонгуулийн фронтын тэргүүн эгнээнд явуулах байсан юм. Зарим нь галын шугамд үзэлцэх санал гаргаад, туг нь болоод явах байлаа. Гэвч тэгсэнгүй. М.Тулгат, Т.Батцогт, Д.Энхтуяа гэх зэрэг цөөн хэдэн гайгүй залуучууд л байна. Бусад нь хойшоо суулаа, "жийгдлээ". Өдийд намын генсек Ц.Баатархүү гарч ирээд, орон нутгийн сонгуулийн өмнө намаа өөд нь татах ажлыг хийж байх ёстой. Гэтэл таг чиг.  

Цаана чинь МАН-ын үе үеийн залуучууд төр түшилцэж, газар, агентлаг удирдаж явна.  Гэтэл АН-ын залуучууд гонгинох, шинэчлэл хийнэ гэж дөвчигнөх, заргын бичиг ах нартаа өгөхөөс өөрийг хийсэнгүй. Танигдахын тулд юу хийв гэдгийг нь ч асуумаар байна. Дахиад хэлье, та нар арай л арчаагүй байгаа шүү.  Боломж олгохгүй байна гэж өрөвдүүлэх гэж явахаар боломжийг өөрсөддөө бий болго. Монголд ардчилал хэрэгтэй байна. 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.176.171.37Zochin   • 2020, 10 сарын 1. 6 цаг 05 минут

Ardchilal mongold baihgui shuu dee.avilgach luivarchidad bolomj olgoson.ted zugeer l hog tsugluulsan.

139.5.217.110Zaluu ue   • 2020, 9 сарын 30. 20 цаг 47 минут

Avarguud ain bas zaluu uee archaagui gechchee neg yum helchii ta nar zaluusiig togoonii alchuur maygaar heregleh gesen sanaa chin duusahguimaa. Ta nariin dund partizan gej bhgu shu buh mongolchuud hodolsiin harin ta nar ter duiveeneer chonotoi niilsen hulgaich nar bolson shu.

66.181.190.79Зочин   • 2020, 9 сарын 30. 13 цаг 27 минут

daanch MAN.tai usdulduh nam algadaa..bidend songolt alga

202.9.40.88Зочин   • 2020, 9 сарын 30. 12 цаг 57 минут

Өөрсдийгөө партизан гэж цээжээ дэлддэг өвгөн өвөө Бат-үүл, элбэгдорж тэргүүтэй хөгшчүүд бүхнийг эзэгнэж дээрэмдэх луйвардах гэж улайрсаар залуусаа хохироож, ямар ч боломж олгохгүй хохироож байна.

192.82.66.181Зочин   • 2020, 9 сарын 30. 12 цаг 18 минут

АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ МАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗАЛУУСАА ДЭМЖДЭГ АВГАЙ ХҮҮХЭД ХҮРТЭЛ АВЧ ӨГЧ ХУРИМ НАЙРЫНХ НЬ ЗАРДЛЫГ ГАРГАЖ ӨГДӨГ. ХУДЛАА ГЭВЭЛ САНЖИЙН БАЯРЫН НАМЫНХАА ЗАЛУУСЫГ ЗАГНАСАН ҮГЭНДЭЭ ТӨСВИЙГ ЮУНД ЗАРЦУУЛСНАА САНАМСАРГҮЙ ТАЙЛАГНАСАН БАЙДАГ.

182.160.33.128Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 49 минут

Нийтлэлийнхээ эхэнд АН-д залуу халаа, боловсон хүчин алга байна гэсэн мөртлөө, төгсгөл хавьд нь сонгуульд өрсөлдүүлэх чадалтай залуучууд энэ намаар дүүрэн байна гэх юм. Юу гэж ойлгох вэ?

203.98.76.100Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 28 минут

одоо эд нарт хэн итгэж санал өгөх вэ дээ

202.9.46.32зочин   • 2020, 9 сарын 30. 10 цаг 35 минут

худлаа толгой эргүүлсэн мэдээлэл бичигч сэтгүүлчдэд бүү итгэ. сонгууль болохоор иймэрхүү мэдээлэлүүд их бичигдэнэ. эв нэгдлээ эрхэмлээд, бодлого зорилтоо зөв сурталчилаад явцгаах хэрэгтэй. худлаа үнэн мэдээлэл дунд үймрэх хэрэггүй.нөхөрсөг, хүндэтгэлийг эрхэмлэсэн бодлого зорилттой ажиллаарай.

66.181.169.70Архангай   • 2020, 9 сарын 30. 9 цаг 12 минут

Үнэн. Архангайн АН-ын дарга Хотонт сумын уугуул Золжаргал нутагтаа үзээд нэг суудал авчрах байсан юм. Уначихна гэж айсан уу дэвжээгээ голсон уу?

139.5.216.150Зочин   • 2020, 9 сарын 30. 8 цаг 44 минут

Үнэн шүү дээ АН-н залуучууд минь. МАН-ыг та нар хар даа. 90-ээд оныхон намын удирдлагад гараад ирлээ. Тиймээс энэ намын бодлого үйл ажиллагаа нь уламжлалдаа суурилаад хэрсүүжиж залуужаад байна.Өөрөөр хэлбэл 3-н үеийн хэлхээ холбоо энэ намыг цус сэлбээд байна даа. АН-ын залуучууд хурд багатай бараг байхгүй адил унтарсан унтаа байна. АН-д хонхны дуу хэрэгтэй байна

103.57.95.180Зочин   • 2020, 9 сарын 30. 12 цаг 02 минут

АРДЧИЛСАН НАМД ЯАЖ ЯМАР ЗАЛГАМЖ ХАЛАА БАЙХ ВЭ ДЭЭ. ЛИДEР. ГЭЖ. НЭР ЗҮҮСЭН НӨХДҮҮД АНХНААСАА. АРДЧИЛАЛЫГ. ХУВЬЧИЛЖ АВААД ӨӨРСДӨӨ Л ЭРХ МЭ ДЭЛ. ЭД БАЯЛАГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ОДОО ЗӨВХӨН ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ. ҮР ХҮҮХДЭЭ АХ ДҮҮГЭЭ. ХАМААТАН САДАН. НАЙЗ НӨХӨДӨӨ. СОНГОЖ. СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭЭД. НАМЫН. ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН БОЛОХ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИХГҮЙ ЯЛЗАРСАН НАМ УДИРДЛАГАТАЙ АН БОЛСОН БАЙНА. Харамсалтай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.