"MCS", "MAK" тэргүүтэй уул уурхайн томчуудыг шагналаас ХОЦРООЖ, газрын баялгаа ТӨР "мэднэ" гэх бодлогоо ЕРӨНХИЙЛӨГЧ танилцуулав уу

Ерөнхийлөгч дахин шагналын хур буулгаж төр, түмнээ баярлуулав. Сонгуулийн өмнө ер нь уур амьсгал нэг иймэрхүү л байдаг л даа. Саяын шагнал ч яах вэ. Олон түмэндээ хайрлагдсан, хүндлэгдсэн урлаг соёлынхны сэтгэлийн давлагаагаар биднийг амьсгалуулаад санаа оноо хэлүүлэхээс гэхээсээ омогшуулж, баярлуулаад өнгөрлөө. Харин хэд хоногийн өмнө аж үйлдвэрийн салбарынханд өгсөн шагналтай холбоотой зарим нэг зүйлийг энд хөндөх гэсэн юм.

Бичье гээд бичиж амжаагүй байтал сэдэв нь хуучирчихлаа даа гэж бодож байтал азаар Х.Баттулга Ерөнхийлөгч дахин шагналын хур буулгаж, сэдэв авцалдах боломжийг олгов.

Энэ цаг үед улс төрийн бодлогыг түүнээс өөр сайн зохиож, бас хариуг нь гаргаж буй улстөрч ховорхон байна. Улс оронд болж өнгөрч буй улс төрийн бүхий л үйл явцыг харахад хэн хаанаас, ямар зорилгоор хийгээд, хийлгээд байгаа нь 100 хувь биш ч гэсэн 90 хувь уншигддаг. Бас сонсогддог. Жижиг болоод тэр юм уу, ардчилсан болоод энэ юм бүү мэд.

Ямар ч байсан улс төрд ямар нэг үйл явдал огт санамсаргүй өрнөдөггүй. Ихэнхдээ улс төрийн нүүдэл, асуулт болон хариулт байх гээд байдаг талтай. Манай саарал ордон ч энэ зүй тогтлоос төдийлөн "зугтаад" байдаггүй. Ерөнхийлөгч хоёр ч удаагийн шагнал гардуулалтаараа олон хүний хүлээлтийг биелүүлээ. Энэ "дунд тэр аваад байхдаа яах вэ дээ" гэдэг үг сонсогдохоосоо илүүтэй "Тэр хүмүүст хамт өгчихгүй яаж байгаа юм бол" гэх хандлагыг өнгөрсөн хугацаанд хэвлэл, олон нийт болон сошиал хандлагаас ихээхэн ажиглагдаж өнгөрлөө. 

Ялангуяа эхний шагнал гардуулалт дээр Н.Нямтайшир, Ж.Оджаргал тэргүүтэй хүмүүсийн хөдөлмөрийг яагаад үнэлсэнгүй вэ гэдэг шүүмжлэл ихээхэн дагуулаад авсан. Ерөнхийлөгч өөрөө бизнесийн салбарын хүн болоод ч тэр үү, аж үйлдвэрийн салбарынхан буюу Монголын урдаа барьдаг бизнес эрхлэгчдийн гавьяаг үнэлсэн нь ийн маргаан мэтгэлцээн өрнүүлсэн хэрэг. Уг үйл явц төдийлөн олон тохиогоод байдаггүй. Ихэнхдээ соёлын салбарынхан дунд л аливаа шагнал эргэлдсээр ирсэн нь үнэн. Гэхдээ төрийн дээд одон медалиар шагнуулсан "Макс"-ын Д.Ганбаатар, "Монос"-ын Хүрэлбаатар, "Жигүүр Гранд"-ын Г.Баттөр болон шагнуулах ёстой гэгдээд байсан Н.Нямтайшир, Ж.Оджаргал нарын хэн нь ч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх болзлоо хангасан хүмүүс. Өөрөөр хэлбэл хөдөлсөн хөдөлмөр нь ашиг болсон. Хийсэн бүтээсэн нь үр дүн болчихсон тийм л эрхмүүд юм.

Харин Ерөнхийлөгч эдгээр хүмүүсээс хэнийг, ямар шалтгаанаар "ялгасан" бэ гэдэгт л хариулт олох нь чухал. Энэ бүгдийг дахин эргэцүүлж бодоход ганц Н.Нямтайшир, Ж.Оджаргал нар гэлтгүй төрийн хайр хишгийг хүртэх эрхтэй олон мундаг хүмүүс бий. Даанч уул уурхайн бизнестэй л болохоос биш. Тийм ээ тэдэнд саад болсон ганц зүйл нь уул уурхайн бизнес эрхэлдэгтэй нь холбоотой бололтой.

Ерөнхийлөгч ч гэсэн аж үйлдвэрийн гавьяат "төрүүлсэн" шагнал гардуулалтаараа уул уурхайн чиглэлд Халтмаагийн Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа яг ямар бодлого барьж байгаа, цаашид барих вэ гэдгээ зарлан тунхаглаж буй нь энэ бололтой. Түүний цаг үеийн бодлогоор уул уурхайг хувийн бизнестэй эрхмүүд мөнгөөр "зодож хөдөлгөх" бус газрын доорх баялгаа төр өөрөө ашиглаж, хамгаалах бололтой. Үүнийгээ илэрхийлэх гэсэндээ уул уурхайтай холбоотой эрхмүүдийг үлдээж, төрийн нэрийн өмнөөс уул уурхайн чиглэлд амжилттай ажиллаж буй хоёр төрийн өмчит үйлдвэрийн шилдэг залуусын гавьяаг үнэлчихлээ.

Өөрсдөөс нь түрүүлээд ард түмэн зарим бизнесийн эрхмүүдийг төрдөө "үнэсүүлэх" цаг нь болсон гэж үзээд байхад Ерөнхийлөгч үүний хараагүй юм шиг, мэдрэхгүй өнгөрнө гэж байхгүй. Өөрөө хардаггүй юм бол эргэн тойрныхон нь ядаж хэлэх байлгүй. Төрийн тэргүүний хувиар Монгол Улсын шагналыг хэн нэгэнд олгох гэж байгаа болохоос ямар группийнхээ ажилтнуудаасаа шагналд тодорхойлох гэж байгаа биш энэ "дайсан", тэр "нөхөр" гэж ялгахгүй л байлгүй дээ. Ерөнхийлөгчийн хувь хүний харизм ч гэсэн иймэрхүү "охин муурын зан" гаргахаар биш.

Харин цаанаа агуулж байгаа том улс төр, том бодлогоо л мань хүн баримталсан болов уу. даа. Энэ бол цэвэр бодлого. Үүнийг анзаарах нэг нь анзаарч уул уурхайн чиглэлд өрнүүлж бизнесийн бодлогоо эргэн харах. Хэрэв анзаарч чадахгүй бол "намайг шагнасангүй", "чамайг шагначихлаа" гэх жижиг бодолтойгоо л үлдэх байх даа.

75
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

75 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 16. 4 цаг 58 минут

Баялагаа төр мэдээд хятадад өгчихвийдээ

66.181.189.58Pigo   • 2020, 10 сарын 14. 8 цаг 53 минут

Оджаргалыг шагнаж болно оо. Гэхдээ ямар шагнал өгөх вэ. " Монголын алдарт хулгайч,луйварчин" гэсэн шагнал өгвөл дээргүй юу.

66.181.161.77зочин   • 2020, 10 сарын 13. 3 цаг 26 минут

хүкээ нөгөө 30 гэр бүлээ зарлаач хөрөнгийг нь хураах яасан бэ ?

66.181.176.136Зочин   • 2020, 10 сарын 13. 11 цаг 58 минут

30 гэр бүлд женко эхний байруудад байж таараа

66.181.161.77зочин   • 2020, 10 сарын 13. 3 цаг 14 минут

хүрэлсүх женко нар уул уурхайг алагчлах түүгээр дамжуулан ард түмэнд таалагдах драм тавих дуртай ажил хийж үзээгүй шахуу та нар хэдий удав гэж монголын уул уурхайн салбар улс орноо хөтөлж авч явна явж ч байгаа улс орондоо өгөөжөө өгч байгаа хүмүүстээ хонзгондог хийсэн бүтээснийг нь үгүйсгэдэг та нар удахгүй нямтайшир оджаргал нарын хийсэн бүтээсний үр өгөөжийг монгол улс ард иргэд хүртэх цагт та хоёр сураггүй шүүдээ удахгүй ерөнхийлөгчийн сонгуулийн үед хөлөө жийлцэх нь

202.131.225.197Эрхэм   • 2020, 10 сарын 11. 14 цаг 09 минут

Жонхуу хэдэн төмөр медаль өгөхөөс өөр хийсэн шидгүй шивдээ. Монгол яллаа даа кк ***** нарт 30,000 хонь өглөө. Дээр үеийн манж амбантандаа татвараа төлж байгаа юм шиг

64.119.18.221Зочин   • 2020, 10 сарын 10. 19 цаг 31 минут

Энэ шагнал хүмүүсийг л таниулж байна. Баттулга даган баясагч долдойнууддаа болон тэднийхээ дэмжжигсдэд л шагнал өгөөд байх шиг. Төрийн шагналд хэнд өгөхийг төр биш Баттулга л мэднэ.Монголыг бүхэлдээ төр биш Баттулга мэднэ гэсэн санаагаа л хэрэгжүүлээд байх шиг

202.55.188.93Монгол хүү   • 2020, 10 сарын 10. 14 цаг 40 минут

Энэ янз бүрийн нэртэй төмөр хэнд ямар хэрэгтэй юм бэ. Ганц л сайн тал байх шиг байна. Тэр нь хэн сайн долоодог, долдооддогийг л манууст таниулж өгөх юм даа.

149.74.112.49Зочин   • 2020, 10 сарын 10. 16 цаг 48 минут

Goe hellee

64.119.23.148Зочин   • 2020, 10 сарын 10. 11 цаг 44 минут

Mongold Aj vildver tvvnii dundaas hvnd aj vildver hugjuugvi uchraas bid yaduu amidarch bnaa. Aj vildverjihiin henii alham ni uul uurhai,gadaadiin hurungu oruulalt yum. Gevch Genko vvnii esreg ajilladag. Ene bol Orosiin erh ashig!

202.9.40.102Зочин   • 2020, 10 сарын 10. 5 цаг 36 минут

Буян-гийн Б.Жаргалсайханыг шагнаж болохгүй юм уу?Монголын ноос, ноолуурыг дэлхий дахинд таниулах, сурталчилах, ажлын байр бий болгох, иргэдийгээ ажилтай болгох талаар олон жил ярьж хэлж дугарч, шүүмжилж үнэнийг хэлж яваа шүү дээ.

149.74.112.49Зочин   • 2020, 10 сарын 10. 16 цаг 50 минут

Jagaa tooj ochij avahgvig ni Tenegtulga gadarlanaa

103.57.95.152123   • 2020, 10 сарын 9. 22 цаг 00 минут

12345789 geed yaj ogchdee

202.9.46.209иргэн   • 2020, 10 сарын 9. 9 цаг 35 минут

MCS-д атаархааад үхэх гээд байдаг хүн юү гэж Оджаргалыг шагнах вэ дээ. Гэхдээ бүх юм нэг хүний хурууны дохио зангаагаар явдаг болсоны тод жишээ болж байна. MCS-ийнхэн бол бүх шинэ соргог юмны эхлэлийг тавьж жинхэнэ бүтээн байгууалтуудыг хийдэг. Бүх хүн үр шимийг нь хүртэж байгаа даа

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 9. 18 цаг 46 минут

China

66.181.178.253Зочин   • 2020, 10 сарын 8. 21 цаг 52 минут

Уул уурхайн ордыг хуйвалдаж авсан учраас өгөөгүй юм боловуу

192.82.78.86МАН ХУЛГА   • 2020, 10 сарын 8. 13 цаг 30 минут

АРД ТҮМНИЙ БАЯЛАГ

203.98.76.6Зочин   • 2020, 10 сарын 8. 12 цаг 21 минут

Тэд өөрсдийгөө шагналд тодорхойлж доошоо орох тэнэг хүмүүс биш.

103.26.192.43Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 26 минут

Манайд л шагнал өгч байна гэж баахан тэмдэг гардуулдаг байх. Бусад улсад үнэхээр л гавъяа байгуулсан бол мөнгөн шагнал өгдөг. Хойд Солонгосын генералууд шиг тэмдгүүдээ энгэрт нь багтахгүй өмдөндөө хүртэл зүүчихсэн байх вий дээ.

84.78.247.166Зочин   • 2020, 10 сарын 10. 1 цаг 27 минут

Ergvv Battulgyn gants chaddag ajil. Vgvi wm bna. Bas hor nairuulah daa erdmiin zereg hamgaalsan wm shig garamgai

192.82.76.220Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 27 минут

Шагнуулаагүй ч улсаас авдгааг авсан, яасан гэж гомдоллоно вэ Тэгээд хийж бүтээх нь үүрэг нь.

202.55.191.194иргэн   • 2020, 10 сарын 8. 9 цаг 57 минут

Газрын доорх баялаг, газрын дээрх баялаг, монголын газар нутаг "монголын ард түмний өмч, монгол улсын өмч " юм шүү. Зөвхөн ганц төрийн өмч бишээ. төрийн өмч гэж нэрлэчихээд төрд гарсан луйварчид дураараа захиран зарцуулна гэж бодож байгаа бол "битгий хуц" гэж хэлье

202.179.24.134иргэн   • 2020, 10 сарын 8. 7 цаг 57 минут

юм бичиж нийтлүүллэх дээ Байгаа онож учир шалгааныг нь олж байж бичиж бамаар юм, зөвхөн Өөрийнхөө Атгаг бодлоор бичиж байхаа болих хэрэгтэй, цаана нь мэдээж учир шалтгаан байгаа болоод л шагнаагүй биз, заавал шагнуулах албатай биш,шагналд тодорхойлогдоод зөндөө л Улс амьтан хасагдаад байдаг шүү дээ Худлаа цэцэрхэг гэж зүгээр

202.70.37.34Зочин   • 2020, 10 сарын 8. 5 цаг 52 минут

үйлдвэр хөгжүүлээд гээд байна. Хэнч ухаад хужаад өгч чадна

202.70.37.34Зочин   • 2020, 10 сарын 8. 5 цаг 51 минут

хорчин юм бичихээ боль. троллор

70.93.178.224irgen   • 2020, 10 сарын 8. 3 цаг 16 минут

MAK MSC bol gartsaagui gaciyatai kampanuud yum shuu ataarhagchid amin huvia hicheegchid l durguitsdeg doosh hiideg bh

202.126.89.22Зочин   • 2020, 10 сарын 7. 18 цаг 24 минут

uhsen at saa bicheed Baikal Seguin 've turnip baylgiig Hussain get uu

139.5.217.112Зочин   • 2020, 10 сарын 7. 18 цаг 23 минут

MCS MAK MONGOLOOS ZAILAA HUJAANUUD

192.82.78.101ххх   • 2020, 10 сарын 7. 17 цаг 57 минут

ЭНЭ 2 КОМПАНИ ЧИНЬ УЛСААС ТЭР БУМ ТЭРБУМААР НЬ ИДСЭН ГЭЖ ОЙСОН ЗӨВҮҮ

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 8. 5 цаг 44 минут

Үндэстнийхээ уурхайг булааж авч хятадуудад өгөх гэж байгаа юм. ХҮНИЙ САЙН ХҮҮХДЭЭС ӨӨРИЙН МУУ ХҮҮХЭД ТУСТАЙ БАЙДАГ ГЭДЭГДЭЭ.

103.57.93.79Mongol.   • 2020, 10 сарын 7. 22 цаг 44 минут

Буруу. Энэ 2 компани Монгол улсын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн үйлсэд тэр бум тэр бумаар нь хөрөнгө оруулсан. Үндэсний үйлдвэрлэгч бүтээн байгуулагч баялага бүтээгчид юм.

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 8. 5 цаг 45 минут

Үнэн

202.179.21.201zochin   • 2020, 10 сарын 7. 16 цаг 26 минут

ene garduulaad bgaa tumuruud ner hundgui bolsoon

202.21.124.132Зочин   • 2020, 10 сарын 7. 16 цаг 21 минут

улсад татвартөлдөггүй бизнесийхэн үгүй хэн их мөнгө төлнөв тэр, төр-ард олныхоо өмнө алдарших эрхтэй,,,мөн улс эх оронд баялаг бүтээгч тогтвортой үйлдвэрлэлийн бааз бий болгосон бол тэр бас үйл ажиллагаагаа үнэлүүлэх эрхтэй бас ,,,хэр олон хүнийг ажлийн байраар хангаж амьдралийг нь тэтгэж байнав тэр алдарших эхртэй баймаар

103.57.93.79Mongol.   • 2020, 10 сарын 7. 22 цаг 46 минут

Тиймээ санал нэг байна.

103.212.119.39Инж..   • 2020, 10 сарын 7. 16 цаг 14 минут

Нямтайшир хулгайчийг шагналд дэвшүүлнэ гэнэ үү. Харин ч хөрөнгий нь хураах хэрэгтэй

202.70.38.18Зочин   • 2020, 10 сарын 7. 15 цаг 37 минут

Женко шиг ерөнхийлөгчийн гараас шагнал авч нэр нүүрээ баастахгүй л дээ энэ мундгууд

202.179.24.151Зочин   • 2020, 10 сарын 7. 15 цаг 25 минут

Баттулга гардуулж өгдөг болохоос энэ шагналыг чинь тодорхойлоод гаргаад байгаа хэсэг нөхөд нь салбарын сайд болоод түүний гар хөл бологсод юм шүүдээ

103.80.211.111зочин   • 2020, 10 сарын 7. 15 цаг 18 минут

Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл байсан бол танк ярьж эдийн засагтаа гацаа үүсгэх үү. Одоо хонь бэлэглээд, хэнээс өшөө аваад байгаагаа ойлгодог болов уу яасан их шунал вэ атаархал ханаж цаддаггүй юм болоо

64.119.20.124Зочин   • 2020, 10 сарын 7. 13 цаг 47 минут

Баттулга төрийн хүн биш. Өчүүхэн өш санагч, бусдад атаархагч, харагдснаа хулгайлагч.

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 8. 5 цаг 49 минут

Зөв тодорхойлолт байна.

202.126.89.104Зочин   • 2020, 10 сарын 7. 13 цаг 30 минут

21.р зуунд Ийм баас шиг ерөнхийлөгчтэй байгаа нь тавилан юм даа.

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 8. 5 цаг 51 минут

Сонголтгүй сонгуулийн хохирол шүүдээ.

202.179.27.37111   • 2020, 10 сарын 7. 13 цаг 27 минут

өнгөрсөн нийгмээ муулж үгүйсгэдэг байж ,шагналыг болиоч ээ,салж чадахгүй л юм даа чөлөөт нийгэмд энэ шагнал чинь хэрэгтэй юм уу бодооч

202.126.88.150Зочин   • 2020, 10 сарын 7. 12 цаг 58 минут

hero of labor? hero of socialist labor?

103.206.195.230АРДЫН ХУВЬСГАЛ 100 ЖИЛ   • 2020, 10 сарын 7. 12 цаг 44 минут

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ НИЙГМИЙН ДААТГАЛ 25 ЖИЛ ТӨЛСӨН ХӨДӨЛМӨРЧДӨД УЛААН ТУГИЙН ОДОН, 50-С ДЭЭШ НАСНЫ БҮХ ИРГЭДЭД АЛТАН ГАДАС ОДОНГ ХҮРТЭЭЖ АРД ИРГЭДЭЭ НИЙТЭЭР НЬ БАЯРЛУУЛМААР ЮМ. ЗУУН ЖИЛ НЭГ Л УДАА ШҮҮ ДЭЭ...

202.126.88.212Баасансүрэн   • 2020, 10 сарын 8. 5 цаг 59 минут

Энэ олон одрн тэмдэгийг хаана хийлгэдэг юм бол. Заримдаа энгэр дээрээс нь хэдэн хэсэг болоод уначихаж байгаа харагдах юм. Урд хөршөөрөө хийлгэдэг бол мөнгөний гарз юмдаа

66.181.186.99зочин   • 2020, 10 сарын 7. 12 цаг 23 минут

Уул уурхайн нэр бүхий эрхэмүүд байгаль орчин сүйтгэж, гол ус бохирдуулан ширгээж, нөхөн сэргээлт хийхгүй юм бол шагнал бүү хэл шийтгэл хүлээх ёстой. Төрийн томчуултай сүлбэлдэн, төсөл тендер авдаг, шунал нь дэндэж хэдэн арав, зуун лицензтэй, түүнийгээ олон компани үүсгэн зарж бултуулдаг гээд энэ байдлыг харгалзан шагнал олгох нь шударга ёсонд нийцнэ. Билл Гейтс шиг хүмүүнлэгийн салбарт хөрөнгө өгдөг нүнжигтэй уул уурхайн компани Монголд байгаа юу? Улам л шунаад газар орон хулгайгаар ухаад байна уу ялгаж салгах цаг болсон доо.

182.160.35.234Зочин   • 2020, 10 сарын 7. 12 цаг 17 минут

МӨНГӨ БАЙХАД ТӨМРӨӨР ЯАХ ЮМ.ТЭГЭЭД Ч МӨНГИЙГ ЧИНЬ ХҮН ШУЛЖ БАЙЖ Л ОЛНО.

66.181.190.190з   • 2020, 10 сарын 7. 11 цаг 33 минут

энэ том хөрөнгөтнүүдэд юун шагнал яриад байнаа социализмын үеийн сэтгэхүйгээс одоо салах болоогүй юм уу хөрөнгөжсөн нийгэмд ийм бизнесменүүд гавьяат болоод байна уу. Баян хүмүүс нь ч одон нэхээд ядуу нь ч одон нэхээд ямар ядаргаатай юм бэ зүгээр ажлаа хийгээд мөнгөө олоод явж болдоггүй юм уу

70.73.233.22Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 47 минут

Za neg tumrund yunch durtai yum, yer ni bol neg tumur engert ni zuucheed yaduu, stresstei amidruulaad bga ni heterhii doromjlol. Tsalin hulsuu nemegduulj, hun taatai amidrah orchin uusgeed, shagnalaa bonus bolgoj mungun uramshuulaltai bolgovol amidrald iluu heregtei baimaar. Ter heden jujigchid ch gsn yu buteesen gj tumur zuune ve, tertee tergui hangalttai uursdiighu zarj amidarsan humuus umnuus ni ichmeer . Terendee tulbal buh l hun hudulmurluj bga shde

192.82.70.164Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 42 минут

Үхсэнийх нь төрийн бодлого байхав дээ. Монголд өөрийн толгой байхгүй

202.21.120.66Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 38 минут

одоо баялаг бүтээгч жирийн уурхайчдыг 12 дугаар сарын 24-нд болох уурхайчдын өдөр шагначихмаар байх юм. Монгол анхны нүүрсний ил уурхай Шарын голчууд өргөн мэдүүлсэн шагналаа ирнэ гээд их л горьдож сууна даа

139.5.219.142оркийн атгаг санаа   • 2020, 10 сарын 7. 10 цаг 34 минут

Ерөнхийлөгч өө !!! Ард бид чинь 2 нарны хооронд хөлсөө урсган байж байгалийн баялгаа боловсруулж баялаг бүтээж улсаа хөгжүүлнэ гэж 2 нарны хооронд энэ олон хүмүүсийн хөлсийг урсгах хэрэггүй зөвхөн дуулуулж,бүжиглүүлж,барилдуулаад байвал монголыг их түүх соёлтой гээд дэлхийд өрсөлдөөд цолойлоод гарчина гэж ойлгох уу?!!!Тийм юм энэ дэлхийд лавтай байхгүйг мэдтүгэй !!!. Дээд тэнгэрийн оронд байдаггүйг мэдэхгүй юм

202.55.191.194зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 22 минут

Аргагүй л боловсролгүй, шуналтай, луйварчин хүний үг байна. Газар , дээрх бүх баялаг, монголын газар нутаг Монголын ард түмний өмч юм шүү. ҮХНӨ -р 6,2 заалт луйвардаж оруулчихаад төрийн нэр барин газраа хужаад зарахаа зогсоогоорой

43.228.131.113Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 21 минут

уг нь нэг спорт хорооны дарга л байх хүн шүү дээ...өөрсдөө ийм мэдлэг боловсролгүй атгаг санаатай, улс орноо боддоггүй, амин хувиа хичээдэгхүн сонгочихоод одоо юунд гоншино вэ...манай иргэдийн л боловсролын хэмжээ шүү...

182.160.0.143Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 17 минут

Боловсролгүй богино ухаантай нөхөр ухааны цараа л харуулж байгаа нь энэ болуудаа.Авьяас чадвараар ядмагхан хошин шогийн салбадай нарын дэргэд ар гэрийн амьдралаа хойш тавин амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавин дэлхийг донсолгосон цар тахлыг дотроо алдалгүй өчнөөн сар нойр хоол эрүүл мэндээ золиослон зүтгэж байгаа ХӨСҮТ-ийн эмч нар,Онцгой байдал,Хилийн албаныхан бол жинхэнэ ардын баатрууд гэдгийг ард түмэн хоёр нүдээрээ харж тэдний өмнөөс төрдөө эргүү ерөнхийлөгчтэйдээ харамсаж байна.Ингэж ард түмнээ илт алагчилдаг нөхрийг дахин сонгох уу

202.21.120.66Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 36 минут

Санал нэг байна. Монголын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр Сэлэнгэ, Булган айМАГ Дархан, Эрдэнэтийн ард түмнээ илчит нүүрсэээр 55 жил тасаралтгүй хангаж ирсэн Шарын голын уурхайн 55 жилийн ойгоор горьдлого тээн олон арван жил улсдаа зүтгэж, хар алтыг олдворлож ирсэн уурхайчдыг шагнуулах хүсэлтийг аймаг орон нутаг нь дэмжин өргөн мэдүүлсэн боловч тэдний оронд алиа салбадай нарыг шагнаж байна даа. харамсмаар дэндүү сохор байнаа

202.9.40.40Irgen   • 2020, 10 сарын 7. 10 цаг 07 минут

Shagnalaa hurtel uls torjuuleed l...Zov humuusee uls tor, os honzon ul hamaarch shagnah l heregtei.

139.5.219.172Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 47 минут

Өөрсдөө баяжихын төлөө л ажиллаж амьдарсан гаруудыг яасан гэж шагнахы

203.98.76.138Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 39 минут

Ерөнхийлөгч зөв бодлого барисан байна. МАК бол албан тушаалаа ашиглаж төрийн өмчөөр баяжсан болохоос баялаг бүтээгч биш. Бусад шагнагдсан захирлууд байхгүйг бий болгох гэж зүтгэсэн баялаг бүтээгчид.

139.5.219.142карманы хулгайчаас арай дээр   • 2020, 10 сарын 7. 10 цаг 58 минут

Нямтайшир гуайн албан тушаалаа ашиглалаа л гэх юу юм.Тэр хүнд Баттулага шиг эрх мэдэлд хэзээч хүрч яваагүй жирийн л нэг байдаг төрийн ажилтан байсаан.Төрийн албатын хувьд хүссэн ч эс хүссэнч мэдээллийн эх сурвалжийн зах зухаас сонссон л таарна. Сонссон богоноо ажил болгодог нь хэд билээ дээ?Тэгвэл энэ хүн олдсон мэдээллүүдэдээ боловсруулалт хийж өөрийн эдийн засгийн боломж,эх үүсвэрийг нарийн тооцоод хийчихчих л байна ш дээ. Энэ хүнийг буруутгаад хулгай дээрэмчнээр нь дуудаж харлуулах нь хэнд хэрэгтэй юм бол,

202.131.245.220zochin   • 2020, 10 сарын 7. 9 цаг 27 минут

zub sh de odoo gazriin baylagaar hedhen hvn bayjihab de

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 27 минут

өнөө цагт газраа ухаж биш, үйлдвэрлэл эрхэлж хөгжих ёстой. Үүнийг л еөк ойлгуулах гээд байгаа юм МАНАН гаруудаа. газрын доорх баялгаа үр хойчдоо үлдээ. авсандаа алтаа авч орох гээд байгаам уу

139.5.219.142карманы хулгайчаас арай дээр   • 2020, 10 сарын 7. 11 цаг 05 минут

газраа ухаж түүхий эдээ гаргаж боловсруулж байж сая үйлдвэрлэл хөгжүүлэх боломж олдоноо. Ийм болохоор хүссэн ч эс хүссэн ч газраа ухнаа. Ухахдаа эрбэлж ухаад түүхий эдээ нэн даруй боловсрлаж баж дараагийн үйлдвэрийн шатруу олосоос биш дундаас нь тасалж үйлдвэрээ хөгжүүлнэ гээд хийрэх нь боловсрол мэдлэггүй сохороор дагч хар масс. Тэднийг давалгаалуулж ажил гацаадаг попчдын башир мэхэтнийг ухаарч ойлгох цаг болсоон.бут цохих цагнь ч болсоон.

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 7. 13 цаг 36 минут

газраа зөв зохистой ашиглахыг хэлээд байгаам хө

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 14 минут

ёстой до

182.160.0.143Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 25 минут

Женко бол монгол улсын эрх ашгийн төлөө гэсэн өчүүхэн үнэрч байхгүй.Зөвхөн хулгайн хэргээсээ мултрахын тулд яллагдагчаар татагдаад байхдаа амь зулбан мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авч ерөнхийлөгч болсон.Одоо дахин сонгогдохын тулд төрийн одон медалийг бөхийн боорцог шиг хайр найргүй тараан доншуучилж явна.Хэрэв эх орноо боддог бол МСS,МАК зэрэг монголыг тэжээж байгаа үндэсний том компануудыг дэмжих ёстой байтал өөрийн бизнесийн өрсөлдөгчдөө атгаг санаа өвөрлөн хорлохыг боддог хамгийн өөдгүй хулгайч

139.5.219.142халаасн хулгайчдын бүлэглэл   • 2020, 10 сарын 7. 11 цаг 11 минут

Өнөөдөр тонгол улсаа гэх чин сэтгэл гаргах хүн байна уу? эргэлзээтэй . Тусгаар улсын төрийн тэргүүн гэж гадаад, дотооддоо данхалзах л амбицтай. Хэнч байсан зайлж чадахгүй нэг даваа нь нөгөө ертөнц. Тэнд залрах үед эд хөрөгө,албан тушаал нь хэрэг болдог болов уу?эсрэгээрээ ханаж цаддагүй бирд гээд 18-ийн хамгийн адагт нь орчих ч юм биүү? хэцүү дээ. Юм бүхэнд хэм хэмжээ бий

203.91.112.22Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 25 минут

tsag tsagaaraa baidaggui ee gej unen mon ni tsag hugatsaanii hemjuureer todrono doo

115.84.87.146ИХ БӨӨ   • 2020, 10 сарын 7. 9 цаг 22 минут

ЭМНИЙ, ҮНЭРТЭЙ УСНЫ, ЦАХИЛГААН БАРААНЫ ЧЕНЖҮҮД, ТОРТ ГЯЛАР УУТ ХИЙГЧ ТВ-МЭДЭЭ УНШИГЧ ХОШИН ШОГЧИН СУМЫН ЭМЧ АРАЙ БИШЭЭ ГОЛ НЬ 100% ГАДНААС АВДАГ БАЙСАН БАРААГ 100% ҮЙЛДВЭРЛДЭГ БОЛСОН ТОМООХОН КОМПАНИУДЫГ ШАГНАХ ЁСТОЙСОН АРАЙ Л ТЭНЭГ СОНГОЛТТООР ШАГНАЖ БАЙНА

64.119.23.148Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 10 минут

Genko MCS-tei, Hvvk MAK-tai us honzontoi yum uu ?!

139.5.219.142халаасн хулгайчдын бүлэглэл   • 2020, 10 сарын 7. 11 цаг 14 минут

Аан тийм үү? Эцсийн дүндээ Женко уул уурхайд,Хүүк төрийн эрхэнд залрахад нь тээг болсон нөхөдтэй хийж байгаа тэмцэл эж харагдах уу?

202.179.26.160Зочин   • 2020, 10 сарын 7. 8 цаг 02 минут

Албан тушаалаа өгсний дараа түүний олон дээрэм ил болно.

139.5.219.142Тавилан юм даа   • 2020, 10 сарын 7. 11 цаг 18 минут

Төр түмний төлөө зүтгэнэ гэдэг хүнд ачаа,олны итгэлийг алдах бүрч хүнд . Төрийн эрхэм хувийн зан чанараа хязгаарлаж чадахгүй онгироо ойворгон зан нь оргиж гараад болчимгүй ороо бусгоо бодлог явуулаад байвал шоронд ачих нь тавилан юм даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.