2020 оны 10-р сарын 15
8 цаг 00 минут

АН дахиад Ж.Батзандангийн "хор"-нд хордох вий

УИХ-ын сонгуулиар навс "зодуулсан" АН орон нутгийн сонгуулиар хоёр "суг таяг"-тай гарч ирсэн. Тэр нь Ж.Батзандан, Н.Энхбаяр хоёр.  Улс төрийн шийдлийн хувьд энэ тийм ч муу шийдвэр биш.  АН 37 нэр дэвшигчээ нийслэлд дэвшүүлсэн. Тэр дунд ШИНЭН-ын 4, 5 хүн байгаа. АН-ын гишүүн болоод нэр дэвшиж байгаа юм. Харин МАХН 8 хүнээ нэр дэвшүүлсэн. Энэ 8 хүний нэр дэвшиж буй тойргийг АН тэр чигээр нь хаясан гэсэн үг.  Харин АН-ын 37 хүн нэр дэвшиж буй тойрогт МАХН-ынхан очиж, "шавар хаахгүй", санал хуваахгүй. Эцсийн эцэст АН-ын нэр хүнд хаах нь байна вэ гэдгийг ч шалгах нэг шалгуур болох нь.  Гэхдээ энэ шийдвэр АН-ын ахмад гишүүдийн дургүйг хүргэсэн. Байж болох хамгийн оновчтой шийдэл гэж өмөөрч болох нь дагаж гарах үр дагавар нь нөхөж болохооргүй байвал яана. Уг нь АН гэдэг чинь үндэсний хэмжээний том нам. 

Намаас гарч, тэрсэлсэн Ж.Батзандан, АН-ын ахмадуудын хэлдгээр ардчиллыг нухчин дарж байсан Н.Энхбаяр хоёроор "суг таяг" хийтлээ дор орчихоогүй улс төрийн хүчин байлтай. Яаж ч зодуулсан өндийж босоод, өрж зогсоод, эцсээ хүртэл тулалдах чадалтай шийртэй эрийн хэмжээнд энэ нам байх ёстой. Гэвч тэгж чадсангүй. Одоо бүр нэг сугандаа тулсан Ж.Батзандан нь нохойтож эхлэв бололтой.  УИХ-ын сонгуулиар салан тусгаарлаж, өөр нам байгуулж, хөөрхөн хорлосон "попын хаан"-тан дахиад ч бөгсөн дор нь зүү тавьчихаж мэдэхээр болоод явчихлаа.  

Хэдхэн хоногийн өмнө ШИНЭ намын Л.Болд "“Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ. Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН хоёр нэгдэх үйл явц өрнөнө" гэж ярьсан. Гэтэл өчигдөр Ж.Батзандан огт өөр байр суурь илэрхийллээ. Мөн Баянзүрх дүүрэгт ШИНЭН-ынхан хэнтэй ч "тулалдахад" бэлэн гэдгээ зарлаж гарч ирэв. Нийслэлд нэгдсэн учраас Баянзүрхэд ч нийлэх ёстой гэсэн юм байхгүй байх л даа. Гэхдээ л нэг эрх ашгийн төлөө нэгдэж байгаа бол хаана хаанаа л асуудлаа ярилцсан байлтай. Гэвч АН-тай тохиролцоонд хүрч чадаагүй гээд ШИНЭН-ын төлөөлөл бухимдалтай өнгөөр ярьж байна билээ. 

Нөгөө талаар өчигдөр ШИНЭН-ын дарга Ж.Батзандан хэвлэлийн бага хурал хийж "ШИНЭН АН-тай нэгдээгүй. Сөрөг хүчний намууд, сонгуулиа луйвардуулсан улс төрийн хүчнүүд хамтран ажиллах ёстой. Юу юугүй өвөр түрийдээ давхиж орох нь өнөө маргаашдаа зөв зүйл биш. ШИНЭН-ын даргын суудлаа өгөх тухайгаа мэдэгдсэн боловч намын Төв зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж шийдвэрлээгүй байгаа" хэмээн ярилаа. Сонгуулийн дараа гарч ирээд, даргын албаа өглөө гэж зарласан Ж.Батзандан эр хоёр загал шиг ижилсэж явсан Л.Болдынхоо "өгзөг" рүү өшиглөв үү дээ гэж ойлгохоор мэдэгдлийг хийлээ. Нөгөө талаар АН-тай өвөр, түрийдээ орохгүй хэмээн хэлж, Баянзүрхэд хүртэл хөөрхөн бужигнаан үүслээ.  

Орон нутгийн сонгууль дөхөж байхад ШИНЭ намын гол хоёр хүн нь эсрэг, тэсрэг зүйл ярьж эхэллээ. Хэдхэн хоногийн дараа Ж.Батзандан гарч ирээд "Л.Болд хүсэл зорилгоосоо ухарч, ШИНЭ намыг АН-тай нийлүүлэх гэлээ. Тэр бол ердөө намын нэг гишүүн. Бид намаа яахаа олон гишүүнийхээ саналаар шийднэ.  Ер нь бид орон нутгийн сонгуулиар АН-тай нэгдэж орохоо болилоо.  ШИНЭН-ыг дэмждэг хүмүүс АН-д саналаа битгий өгөөрэй" гэж хэлээд зогсож байж өлхөн чадах хүн.  Ердөө л өчигдрийн мэдэгдэл нь жижигхэн хор хутгачихаж байна. Тиймээс АН эхнээсээ л "суг таяг"-гүй, өөрийнхөө хүчинд найдаж сонгуульд оролцох байсан юм. Тийм хүчирхэг АН Монголд хэрэгтэй байна. 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.9.24.51NAM   • 2020, 10 сарын 19. 10 цаг 58 минут

ENE AHam TAYAGGYI BOL ALXAJ CHADAXGYI BOLCON ODOO ENE XOLGYI,GARGYI ,XOOCON XOXIMOO TOLGOINUUDIIG MONGOL ULCAAC TAYAGDAN XAYAX XEREGTEI

202.126.88.218Зочин   • 2020, 10 сарын 19. 9 цаг 12 минут

Батзандангаас өөр хэн дуугарч байгаа юм бэ? Эрдэнийгээ эргүүлээд залчихаач...

202.126.88.231Дорж   • 2020, 10 сарын 9. 9 цаг 35 минут

Женко Лу овогт Бо Голомт банкны эзэн байа үед МКК , ТЧ , Баян гол зочид буудал зэргийг Голомтоос зээл авахуулан өрд оруулж үнэнүйдүүлэх аргаар авёан гэдэг . Энэ үед эрх мэдэл Н.Жнхбаярын гарт байсан гээд бодохоор аргагүй л ганзага нийлсэн шилийн халтарууд нийлээд байгаа юм шигээ .

202.9.46.236ҮНЭН   • 2020, 10 сарын 8. 13 цаг 57 минут

Энхбаяр АН ын хувь заяаг шийдэх болж байна даа. Энхбаяр дахиад тонгоруулах юм уу АН цэвэр даруулах юм уу...

202.126.89.49Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 22 минут

АН.ыг арчья гэвэл Женко Хүүк нар энэ 2 баасыг түр зуур тордох хэрэгтэй.женко Луболдыг зөвлөхөөр ажиллуулаад эхэлсэн.

103.111.68.3gishuun   • 2020, 10 сарын 8. 13 цаг 15 минут

songuuld ylagdsan 2 nam hoorhii Galzuu aluurchinaar udirduulsan AN uls toriin tavtsangaas husagdah ni hoorhii

202.21.97.250Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 15 минут

Batzandan medrel muut odoo bolioo oort ni taalagdaagui bol l MANAN gej ard tumnii tarhiig ih ugaah yum daa

43.228.129.20зочин   • 2020, 10 сарын 8. 12 цаг 40 минут

Ер нь АН-г гол гол манлайлагчдаас нь салгах маш том операци явагдсан одооч үргэлжлэн явагдаж байгааЭнэ үйлдэл нь сөрөг хүчнийхний хувьд бол зөв зүйтэй алхам гэвч энэ операцийн үр дүнд монгол улс монголын ард түмэн хохирч эхлээд удаж байна Чухам яагаад гэвэл ардчиллын алтан хараацайнуудыг ээлж дараалан хэлс хэрэгт гүтгэж ард түмний дунд нэр хүндийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнө өглөө оройгүй зохиомлоор унагаж удирдлаггүй болгож бүр мөсөн дарж авах хорон санааг хэрэгжүүлснээс монгол улс монголын тусгаар тогтнолд гай тарьж байна

49.0.137.164??????????????   • 2020, 10 сарын 8. 11 цаг 47 минут

Duhaaraa harj homhiigoo zuusan hun yum hiilee yu ?

202.55.191.194Zochin   • 2020, 10 сарын 8. 11 цаг 05 минут

Enkhbayar, Batzandan hoyor chin tiim mangas um uu mongoliin ard tumen medej bgaa hen ch toohoo bolson

202.55.191.194Zochin   • 2020, 10 сарын 8. 11 цаг 03 минут

2,3 nam ebseel biz uynaas ni aigaad uheh geed bgaan um bol boldog um boldogooroo l bolno taiban baij sur nohodoo

202.21.108.221Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 27 минут

МАН д гологдсон поп старууд АН д хор л болно

202.126.89.45Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 25 минут

энэ 2 галзуу хийдгээ сайн хийж байна.Ард нь жонхуу бн.тэр дахин дэвшинэ.Тэрнээс өмнө МАН.ыг боомилж унагана.жонхууд хүүк оюука нямбаатар ждүчин содбаатар эд нар бол зүгээр л гөлөгнүүд.Их хурлыг нь доромжилно.

103.229.120.184Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 00 минут

AN namiig Erdenee suiruuleegui yag yas yuman deer Bold Batzandan 2 l suiruulsen sh de odoo ene 2-g bitgii oirtuul

182.160.0.143Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 37 минут

Хөөрхий ардчилал маань намбар ван Энхбаяр,Батзандан нарын хөлд үрэгдээд амь тавиваа гэж УМ МА НИ БАД МИ ХУМ

202.9.40.5Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 31 минут

Таарч тохирохгүй байгаа бол Батзанданы шийдвэр зөв шүү дээ. АН-ын хулхинууд хүнтэй таарч тохирно гэж яаж байх вэ. Ганцхан Энхбаяр л гуйж гувшаад тэр. Харин МАХН-ын гишүүд огт өөр бодолтой.

66.181.181.107Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 29 минут

ta nariin bodloor batzandan duugui suuh estoi umuu ardchilsan namiig erdenee suiruulee biz de uy hutsaad baigaa golognuud be harin bold batzandan 2 iin hoorond ys hayj salgah geed baigaa nobshnuud amijahgui shuu tertee tergui mohoj baigaa ardchilsan nertei ardchilalgui namaar yah um

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.