2020 оны 10-р сарын 10
10 цаг 00 минут

Тойм: Хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгох шийдвэр гарч, ХҮН сонгуульд оролцохоор болов

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн, улс төр, нийгэм, эдийн засгийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Засгийн газар хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгох шийдвэр гаргалаа

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д энэ долоо хоногийн даваа гарагт өргөн барьсан билээ. Тэгвэл төсөвт  хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал олгохоор тусгасан талаар мэдээлэл гарсан юм.  Тодруулбал, нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Энэ нь гэр бүлүүдэд очиж буй шударга хуваарилалт, цар тахалын үеийн бодит дэмжлэг болно гэж Ерөнхий сайд үзсэн байна. Тиймээс Сангийн яамнаас оруулж ирсэн хүүхдийн мөнгийг буцаад 20 мянга болгох саналыг ирэх оны зургадугаар сарыг дуустал 100 мянга болгохоор Засгийн газраас шийдвэрлүүлжээ. Харин уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч даваа гарагт мэдээлэл өгөхдөө ч хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр нь олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

ХҮН сонгуульд нийслэлийн сонгуульд оролцох эрхээ авав

Дотоод асуудлаасаа болж нийслэлийн сонгуульд оролцох эрхээ хасуулж, хэд хоног жагсаал цуглаан, тэмцэлд хүрээд байсан ХҮН-ынханд энэ сарын 5-ны өдөр шүүх "буулт" хийсан. Улмаар нийслэлийн сонгуульд 27 нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй болсон билээ. Шийдвэр гарахын өмнө ХҮН-ыг парламентад төлөөлж байгаа УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн ордонд мэдээлэл хийж, хэрвээ намынх нь гишүүдийг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхгүй аравдугаар сарын 15-ны өдөр санал хураалт болохгүй ч байж мэднэ хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл орой нь шүүхээс ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн захирамжаа цуцалж, эрхийг нь нээж өгсөн билээ. 

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөв 

Улсын баяр наадамд шөвгөрсөн 3 бөхөөс сэргээш илэрч, хэн хэрэглэсэн нь ч тодорхой болсон. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйгаад байсан. Тэгвэл улсын харцага Б.Бат-Орших ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй байсан юм. Харин энэ долоо хоногийн даваа гарагт Баяр наадам зохион байгуулах хорооноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлалаа.  Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж  “Энэ жилийн баяр наадмаар улсын харцага цол авсан Б.Бат-Оршихоос хориотой бодисын жагсаалтад орсон S1, S4, S5 бүлгийн гурван бодис, улсын аварга Н.Батсууриас S4 бүлгийн нэг бодис, Улсын арслан Д.Пүрэвдагваас S1 болон S4  бүлгийн гурван төрлийн бодис илэрсэн.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос ажлын 10 хоногт багтааж хариуг тухайн бөхчүүдэд танилцуулсан. Ингээд мөн холбогдох журамд заасны дагуу тухайн бөхчүүдийн хариуг хүлээх ёстой. Тухайн бөх А сорьцоо хүлээн зөвшөөрч байна, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна, Б сорьцод дахин хамрагдана гэж хариу өгдөг. Н.Батсуурь Бат-Орших нарын хувьд хариугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн хариугаа бичгээр өгсөн. Улсын арслан Р.Пүрэвдагва мөн Б сорьцоо өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд дүрэмдээ заасны дагуу бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас мэдээлэл өгч зарлаж байна" хэмээсэн билээ. 

Яармагийн замд гарцаар гарч байсан гурван хүүхэд осолд орж, нэг нь нас барав 

Өнгөрсөн долоо хоногт олны бухимдлыг төрүүлсэн үйл явдал болсон нь Яармагийн замд гарцаар гарч буй хүүхдүүдийг мөргөсөн осол байлаа. Эхний удаад ч 5 болон 9 настай хоёр хүүхдийг мөргөж, бага нь амь насаа алдсан осол гарсан. Ердөө маргааш нь дахин нэг хүүхдийг гарц дээр мөргөж, гэмтээсэн хэрэг гарсан юм.  Ослыг сонгуулийн сурталчилгааны самбар үзэгдэх орчин хааснаас болсон байж болзошгүй гэж зарим хүмүүс үзэж байсан. Гэвч эдгээр ослууд жолоочийн хариуцлагагүй явдлаас үүдэлтэй гэдэг нь тодорхой байсан юм.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг орогнож байгаа улсаас нь шилжүүлэн авчирна гэв 

Өнгөрч байгаа долоо хоногт нэгэн анхаарал татах мэдээллийг УПЕГ-аас хийсэн юм.   Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Тодруулбал, Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны наймдугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна хэмээн цагдаагийн сайтад мэдээлсэн байдаг. 

Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат "Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа" хэмээсэн билээ. 

Торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүрэгдэв 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан хэд хэдэн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд  үүрэг болгосон юм. Тодруулбал, 

  1. Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,
  2. Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,
  3. Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,
  4. Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,
  5. Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,
  6. Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгосон билээ.  

     

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.37Зочин   • 2020, 10 сарын 11. 14 цаг 25 минут

tur zasagtaa bayrlaj bainaa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.