2020 оны 10-р сарын 10
9 цаг 50 минут

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 болгохоор шийдэж байгаа

Монголбанк есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө өчигдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Мөнгөний бодлогыг боловсруулахдаа макро орчны тогтвортой бодлогыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд илүү анхаарсан гэж та УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон. Энэ хүрээнд Мөнгөний бодлогод ямар зорилтуудыг тодорхойлсон байгаа вэ?

-Цар тахлаас үүдэлтэйгээр дэлхий нийтийн эдийн засаг хүнд байдалтай. Олон улсын санхүүгийн байгууллагууд 2020 онд дэлхийн эдийн засаг 5 хувиар агшина гэсэн төсөөллийг. Үүнтэй зэрэг яригдаж байгаа зүйл нь огцом унаад эргээд огцом өснө гэж байгаа. Өөрөөр хэлбэл, V хэлбэрийн өсөлт ажиглагдах боломжтой байна гэж хараад байгаа. Монгол Улсын хувьд ч гэсэн үүнтэй төстэй зүйл ажиглагдаж байна. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.7 хувиар суларсан. Хагас жилд 9.7 хувь болж, нөхцөл байдал арай дээрдсэн. Оны эцэст Монголбанкны төсөөллөөр эдийн засаг 2 хувиар агшихаар байна. Энэ нь огцом агшаад эргээд огцом сэргэж буйг харуулж байгаа юм. 

2021 оны эдийн засгийн өсөлтийг Монголбанкны хувьд 8 хувь гэж төсөөлж байгаа. Олон улсын байгууллагууд 5 орчим хувиар сэргэнэ гэж үзсэн. Үүнийг графикаар харвал яг л V хэлбэрийн өсөлт. Мөнгөний бодлого ч гэсэн энэ өсөлтийг хадгалсан, дэмжсэн, сэргэлтэд нэмэр дэмжлэг болохоор байх ёстой. Тэр утгаар нь ирэх оныхоо төсөөллийг хийсэн. Бид инфляцийг 6 хувь орчимд барина. Бусад төв банкуудын аргачлалыг ашиглаад, тодорхой хүрээнд удирдаж чадахаар төслөө оруулж байгаа. Инфляцийг онилох нь Төв банкны хуулиар хүлээсэн үүрэг. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн худалдан авах чадварыг тодорхой хэмжээнд хадгална гэдэг инфляцийг ямар түвшинд хадгалж чадахаас хамаардаг. Тиймээс ийм зорилт тавьсан. Мөн Төв банкны хуулиар хүлээсэн өөр олон үүргүүд байна. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалахаас авахуулаад. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нэг зорилт. Санхүүгийн системийнхээ тогтвортой байдлыг хадгалах бас нэг зорилт байна. Түүнээс гадна, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар тавьж байгаа зорилтуудаа бас нэг бүлэг болгож, оруулсан. Гэх мэт олон зорилтуудаас Төрийн мөнгөний бодлогын үндсэн зорилтууд бүрдэж байгаа. 

Мэдээж ковидтой холбоотой тусгай арга хэмжээ авах зүйлүүд ч бас байна.  Түүнээс гадна, УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стартегийг баталж өгсөн. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ гэдэг асуудал байна. Энэ зөвхөн Төв банкны хийх ажил биш. Засгийн газар, бусад зохицуулагч болон төрийн байгууллагуудтай хамтарч хийх ажил байгаа. Энэ ажлуудаа тодорхой хуваарилсан маягаар УИХ-ын тогтоолын төслийг цуг өргөн барьсан. 

-Санхүүгийн тогтвортой байдал гэхээр банкны салбарын эрсдэлгүй байдал нэлээд чухлаар яригдах ёстой. Энэ оны зургаан сарын байдлаар 5.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн доголдол үүсэхээр байгаа гэсэн статистик гарсан байсан. Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах чиглэлээр Мөнгөний бодлогод заалтуудыг оруулж өгсөн бэ?

-Монгол Улсын санхүүгийн салбарын бараг 90 хувийг банкны салбар тодорхойлж байна. Тэгэхээр санхүүгийн салбар тогтвортой байна гэдгийг банкны салбарын тогтвортой байдалтай холбож болно. Энэ утгаараа банкны салбарын тогтвортой байдлыг илүү бэхжүүлэх, чадавхижуулах тал руу нь тодорхой заалтуудыг оруулсан.  Ковидоос шалтгаалаад иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн. Үүнийг яаж зохицуулах, аж ахуйн нэгжид хүндрэл багатайгаар хэрхэн шийдэх. Нөгөө талдаа банкны салбараа эрсдэлд оруулахгүйгээр яаж шийдэх вэ гэдэг чиглэлээр бодлого боловсруулсан. Ирэх жил эдийн засаг сэргэнэ гэдэг төсөөллөөр авч үзэж байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал сайжирна. Дагаад зээлийн төлөлт сайжирна, зээлийн чанар муудахгүй гэж харж байгаа.

Зээлийн хүү бууруулах стратегийнхаа хүрээнд зээлийн гэрээний маргаантай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулчихвал эргэн төлөлтөд асуудал үүсэхгүй болно. Зээлийн маргаан шүүхэд очоод дунджаар 4 жил болж байгаа. Энэ хугацааг богино болгочихвол зээл төлөлт сайжирч, эргээд эдийн засаг руу мөнгө орох боломж бүрдэнэ гэж тооцож, төсөөллөө хийсэн.

-Шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэж магадгүй талаар та чуулганы үеэр ярьсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20 мянган төгрөг. Энэ нь ам.доллартай харьцуулахад, 7-8 доллартай л тэнцэж байна. Төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхэд асар их овор хэмжээтэй болохоор байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх талаар бодож байгаа юу гэж УИХ-ын гишүүн асуусан. Тэр асуултад хариулсан. Төв банк энэ бүхнийг судалж, тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангааж явдаг. Хэрвээ мөнгөн дэвсгэртийн бүтцэд өөрчлөлт оруулаад, том дэвсгэрт гаргахаар болбол судалгааг маш сайн хийдэг. Бусад улсад том дүнтэй дэвсгэртийг яаж гаргадаг, хэрэглээ нь ямар байдаг, аль дэвсгэрт нь хамгийн их гүйлгээнд ордог  вэ зэргийг ч судалдаг.  Тэр талаар хариулт өгөхдөө  хэлсэн. Түүнээс биш том дэвсгэрт хэвлэнэ, гүйлгээнд гаргана гэж хэлээгүй. 

-Ипотекийн зээлийг Олон улсын жишигт нийцүүлнэ гээд байгаа. Энэ ямар учиртай юм бол?

-Ипотекийн зээл бол хөтөлбөрийн зээл.  Өнөөдөр зээлийн дундаж хүү 15.8 хувь байгаа. Энэ зах зээлийн хүү. Тэгвэл зах зээлийн хүүнээс 50 хувь бага хүүтэй хөтөлбөрийн зээл гаргаж байгаа юм. Энэ бол төрөөс олон нийтэд чиглэсэн хөтөлбөрийг гаргаж буй бодлого. Энэ бодлого хувийн сектороор дамжиж хэрэгждэг. МИК буюу Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниар дамжуулж байгаа юм. Энд өрсөлдөөн байна уу байхгүй юу гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Бусад улсуудын жишгийг харвал, манайхаас арай өөр. Тухайлбал, АНУ-д энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Төрийн өмчит хоёр компани байдаг. Гэтэл манай улсад Төрийн бодлогыг хэрэгжүүлдэг Төрийн өмчит компани алга. 2013 онд үүсгэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд гэрээгээр л зохицуулж явна. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгож, сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөр нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөтэй л гэж үзэж байгаа бол илүү сайжруулах ёстой. 

-Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 болгож бууруулах зөв үү. БХБЯ-наас судалгаа хийж үзсэн, боломжтой гээд байгаа?

-Хөтөлбөрийн зээлийг 8 хувиас 6 болгож бууруулах боломж байгаа эсэх талаар л яригдана. Бүх суурь судалгааг хийх шаардлагатай. Зах зээлийн дундаж хүү 15 байхад 50 хувиар бага буюу 8 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг чинь тодорхой хэмжээний алдагдал гарч байгаа. Тэгэхээр тооцоог маш сайн хийх ёстой юм. 8 хувийн хөтөлбөрийн зээлд Төв банкныхаас гадна арилжааны банкны эх үүсвэрийг гаргаж байгаа. Түүнээс гадна, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хадгалж байгаа МИК-д эрсдэлийн санг байгуулаад явдаг. 

Аль зардлыг хэмнэх юм бол 8 хувийг 6 болгох боломжтой юм бэ гэдэг суурь судалгааг Монголбанк хийсэн. 6 хувь болгох боломжтой гэсэн тооцоолол гарсан. Тиймээс 8 хувийг 6 болгохоор бараг шийдэж байна. 6 хувийн хөтөлбөр гарахаар шинээр зээл авч байгаа зээлдэгчдэд л хамаатай байх болно. Хуучин зээлийг 6 хувь руу оруулах боломж байгаа эсэх талаас нь бид судалгаа хийгээгүй. Одоо өгч байгаа 8 хувийн зээлийг 6 болгох болгох боломжтой юу гэдгийг судалсан. Одоо шинээр ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүс 6 хувийн хүүтэй зээл авах боломжтой юм байна гэж тооцсон.

-Хэзээнээс 6 хувийн зээл өгч эхлэх вэ?

-Монголбанк тодорхой эх үүсвэрийг нь гаргадаг учраас хуваарилалтаа хийсэн. Арилжааны банкууд тодорхой эх үүсвэрээ бүрдүүлчихвэл 6 хувийн зээлийг гаргаж болно. 

-Ипотекийн зээлийн журам өөрчлөгдөх үү?

-Журам өөрчлөгдөх байх. Одоохондоо бол хэвээрээ байгаа. 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулаагүй иргэдэд гурван сарын хугацаанд 2 хувийн  хүүгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэзээ хэрэгжих вэ?

-УИХ-аас ковидын эсрэг хуулийг гаргасан. Энэ хуульд оруулсан заалт юм. 8 хувиас хоёр хувийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх заалтыг хэрэгжүүлэх мөнгө нь 2020 оны улсын төсөвт тусгагдсан. Ипотекийн зээлийн хүүгийн татаас өгөх 60 тэрбум төгрөг суучихсан байгаа шүү дээ. Мөнгөнөөс зарцуулна гээд УИХ-ын тогтоолд нь заагаад өгчихсөн. Хуулийн хүрээнд шийдэгдэх байх. 

 Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Эдийн засгийн төлөв", Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” сэдвээр илтгэл тавьсан. Мөн "Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого", "Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин" сэдвээр хоёр ч хэлэлцүүлгийг эдийн засагчид хийсэн билээ. 

 Хоёр хэлэлцүүлгийг эндээс үзнэ  үү

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.39Зочин   • 2020, 10 сарын 21. 15 цаг 52 минут

Хогийн Мангарууд Шоугаа хийсээр.., хаана байна 60 тэрбум МАНАН Миеэ Эбэ улам гялалзсаар одоо өр зээлээр нь ард олноо хувааж талцуулж уралцуулсаар

103.229.120.132Зочин   • 2020, 10 сарын 12. 16 цаг 36 минут

Ene tegeed hezee heregjij ehlehiim boloo. 6 % bolohiin huleeseer bgaad duusahiim bna l daa Arai ch dee. Ard tumnii setgelzuigeer sain togloj bna shuu

43.242.242.59Зочин   • 2020, 10 сарын 12. 10 цаг 29 минут

8 хувийг 6 хувь болгоно шүү

202.9.40.119Owgon   • 2020, 10 сарын 12. 7 цаг 56 минут

Yu gesen ug be omnoh 8 hiwiig 6 bolgoochee temtseld negdene

202.9.46.98Ж.Ганболд   • 2020, 10 сарын 11. 20 цаг 28 минут

Дэлхийн ямар ч улс оронд ИПОТЕК-н зээлээр ард түмнээ алагчилан үзэж 1 хэсэгт нь 5% , 6% 8% г.м ялгаварладаггүй .Өмнө авсан 8% -н зээл хэвээрээ үлдэж , 6% -н зээл олгож эхэлвэл нэгдэн тэмцэнэ.

192.82.69.47Зочин   • 2020, 10 сарын 11. 12 цаг 31 минут

Сонгуулийн шоу

122.201.22.191Зочин   • 2020, 10 сарын 11. 12 цаг 26 минут

Монголын төр барилгын компаниудын барьсан барилгыг зарж өгөх борлуулагчийн ажил хийдэгээ хэзээ болих вэ . Ард түмнийг өрөнд оруулахаа болиочээ

103.26.195.185Baterdene avraga   • 2020, 10 сарын 11. 10 цаг 22 минут

***** durakuud urd ni 8% ulsuud hohin boloh u

202.9.46.171Зочин   • 2020, 10 сарын 11. 9 цаг 47 минут

ipotekiig sain sudlaad dund n huviin baiguulga ideed baidag yum bish biz gej sanagdlaa.yagaad tur 100 hiihgui dund n huviin sonirhol oruulsan yum be?naadahaa hasval 6 bolgohod asuudal alga bish uu?

64.119.25.132Иргэн   • 2020, 10 сарын 11. 1 цаг 52 минут

Хуучин 8%-ийн зээлийг 6% болгох нь зүй ёсны хэрэг.Бууруулж байж бодит үр дүн гэж хэлнэ.6% болохгүй бол бүх 8% шууд нэг зэрэг эргэн төлөлт хийхгүй эсэргүүцэл үзүүлэх болно..Үүнийг 8%-н зээлтэй иргэд Массаараа дэмжиж хамтаараа илэрхийлж байгаа шүү!!

174.193.138.150Zochin   • 2020, 10 сарын 11. 1 цаг 36 минут

Shiidej bgaa bish shiidlee gej heleech dee al mini !!!

59.153.87.23гуцаа   • 2020, 10 сарын 10. 23 цаг 16 минут

8аа 6 болгохгүй бол жагсаяаа. алаг үзсэн сдаакүүд вэ

202.126.89.69Зочин   • 2020, 10 сарын 10. 23 цаг 08 минут

8-мйг 6 болгоно гэджг олон айлд буян болох сайхан шийдвжр шшү танд амжилт!

66.181.179.69Зочин   • 2020, 10 сарын 10. 20 цаг 51 минут

sudlaagui ch gh shig hen sudlah bsiin bee sudlaad 6 huvi bolgochee

31.10.174.82Зочин   • 2020, 10 сарын 10. 14 цаг 57 минут

Ha ha ha ha ha ha ha ha ha ha ha ha ha ha ih hutshairaa mongol shig ard irgedee ingej aimaar shuldag ardchilsan uls alga yadaj 3 huvi bolgoh heregtei

43.242.242.24улстөрчдийн барилгын компани   • 2020, 10 сарын 10. 13 цаг 06 минут

иргэдийн авсан 8 хувийн зээлийг 6 хувь болгооч: Энэ зээлүүд чинь дандаа банк, улстөрчдийн барилгын компаниудыг дэмжиж зарагдахгүй байгаа байрыг нь өндөр үнээр зарж иргэдийн шулж байгаа биздээ. Иргэд дуртай байраа авах сонголтгүй банкнаас зээл авсан барилгын компанийг байрыг авах ёстой. Наад зээлээ боливол таарна

203.91.115.53Зочин   • 2020, 10 сарын 10. 12 цаг 08 минут

Гийгүүлж дээ. Наад ипотек чинь Монголд иргэдээс мөнгө шулах банкны арга болчихоод байна. Ипотекийн зээл хүүгүй байх ёстой. Яахаараа хүү боддог юм. Ингэж иргэдээ дэмжих биш банкинд шулуулах боломж төр бүрдүүлж байгаа нь гэит хэрэг шүү.

192.82.78.243ч   • 2020, 10 сарын 10. 13 цаг 06 минут

Гуцаа. Тэр хүүгүй зээл олгодог газраа олоод, тэндээс зээлээ аваад амьдраач. Би лав мэдэхгүй юм байна.

66.181.189.116Зочин   • 2020, 10 сарын 10. 10 цаг 00 минут

шийдэх гэж нэг хугацаа байнаа тэр хугацаа нь ирэх сонгуулийн өмнө

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.