2020 оны 10-р сарын 13
12 цаг 00 минут

Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, шинэ хотын ТЭЗҮ-ийг боловсруулна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр:

-Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх;

-Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох;

-Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах;

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх;

-Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх гэсэн 5 үндсэн асуудлаар УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилгын талаар танилцууллаа.

 

Хархорин бол аймгийнхаа хамгийн том сум. Хүн амын тоо 12.0 мянгыг давжээ. Нутгийн иргэд эртний Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн нутгийн соёлын өвийг хамгаалах асуудлыг чухалчилж байлаа.  

УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд орж яваа Соёлын сайд С.Чулуун  Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах ажил яамны эрхэм чухал зорилтын нэг болохыг онцлоод, “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйн сав газарт байгуулахаар болсныг мэдээлж, соёлын өвийн хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар шийдвэрлэснийг хэллээ.

Уянга сум хүн амынхаа тоогоор Хархорины дараа аймагтаа 2-т ордог. Нийт малын тоогоороо аймагтаа 3-т, үхрээр 1-д, адуугаар 3-т, ямаагаар 4-т, хониор 5-д ордог малын буян дэлгэрсэн нутаг юм.

-Уянга хийцийн гэр, Уянгын урлал дархан, сүү, цагаан идээ, дуу хуур гээд олон зүйлээр улстаа зартай энэ суманд ажилгүй нэг ч хүн байх ёсгүй. Сүү, цагаан идээ, айраг, сарлагийн сүүгээр хийсэн цөцгийн тос, Уянгын гэр зэрэг үйлдвэрлэлээ брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх боломж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Тус сум бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн төрсөн нутаг юм. Тиймээс энэ түүхэн, бахархалт хүний дурсгалыг мөнхжүүлэх, алдаршуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг аж. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр музейг шинэчлэн сайжруулж, үзмэрийг баяжуулах, Найман нуур чиглэлийн аялал жуулчлалын нэгэн онцлог бүтээгдэхүүн болгоход анхаарах ёстой гэдэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун нар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Хархорин, Уянгад болсон уулзалтын үеэр иргэд малын гаралтай түүхий эд, түүний дотор арьс, ширний боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, энэ зун тус аймаг гантай байсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малаа отроор өвөлжүүлэх, мах экспортлоход төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах, цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдох, зам, эрчим хүчийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцлон ярьж, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус аймгийн малчдыг Дашинчилэн, Хэрлэн-Баян-Улааны отрын бүс нутагт өвөлжүүлэх, 2.5 сая хүртэл толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дулааны аргаар бэлтгэсэн махыг экспортод гаргахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Уянга суманд болсон уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, гэр музейг нь үзэж сонирхлоо.    

   

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.69.3zochin   • 2020, 10 сарын 13. 13 цаг 59 минут

soeliin oviig bitgii suitge

122.201.23.226Зочин   • 2020, 10 сарын 13. 13 цаг 11 минут

Хэрэгтэй хэрэггүй шавар босгож байхаар бариагүй нь дээр дээ олон зуун жил болоод ирсэн улам сүйтгэж магадгүй

150.129.140.25Зочин   • 2020, 10 сарын 13. 12 цаг 52 минут

Хэнтий шиг шавар цемент шаваавардуулж түүх соёлыг устгав чадахгүй бол онгон дагшинаараа байсан нь дээр шүү

27.127.63.100guest   • 2020, 10 сарын 13. 12 цаг 07 минут

энэ чулуун сайдыг татаж аваачээ. духлаа гар байлээшт

192.82.66.181Y.S   • 2020, 10 сарын 13. 11 цаг 43 минут

Ямар сайхан мэдээ вэ, Монгол Улс төртэй юм шиг, Соёлын яамтай юм шиг, бүр нэг эзэнтэй юм шиг их бүтээн байгуулалт, мандал бадралын уухай чимээтэй мэдээ байна, баярлалаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.