2020 оны 10-р сарын 15
8 цаг 50 минут

Ж.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийг 6 хувь болгох нь эдийн засгийн өнцгөөс харвал боломжгүй шийдвэр

Монголбанк есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олон нийтэд хэлэлцүүлсэн билээ. Энэ үеэр эдийн засагч, СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхантай цөөн хором ярилцсан юм.

-Ирэх оны мөнгөний бодлогын зорилтуудыг та юу гэж харж байгаа вэ?

-Мөнгөний бодлогын зорилтууд тухайн эдийн засгийн орчинтой нийцсэн гэж ойлгож байгаа. Хүмүүсийн гайхаад байгаа нэг зүйл байна. Одоо инфляци бага буюу 2 орчим хувьтай байгаа юм. Ийм үед Монголбанк яагаад инфляцийг 6 хувиар төлөвлөөд байна гэдэг хүмүүс эргэлзээд байх шиг. Инфляци хэт өндөр байвал эдийн засгийн өсөлтийг сааруулж, иргэдэд дарамт болдог. Хэт бага байвал бас эдийн засгийн өсөлтийг саармагжуулаад байдаг талтай. Тийм учраас Монгол Улсын эдийн засгийн нөхцөлд тохирсон инфляцийн зорилт тавих нь иргэддээ дарамт учруулахгүй, эдийн засгийн хөгжлөө хойш нь татахгүй нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа 6 гэсэн тоог авсан байх. Хүмүүсийн ихэнх нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаар асуудалд хандаад байх шиг.  Дараа жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг би хувьдаа өөдрөгөөр төсөөлж байгаа. Хэрвээ коронавирусийн халдвар тархахаа болиод, хүн төрөлхтөн энэ өвчнийг ялаад, вакцин гарсан тохиолдолд бүх зүйл хэвийн байдалд шилжиж таарна. Тэр үед эдийн засагт магадгүй халалт үүсвэл инфляцийг 6 хувьд барих боломжгүй ч байдал үүсэж болох юм. Үүнийг бодолцох нь зүйтэй.

Нөгөө талаас Мөнгөний бодлогын зорилтуудын хүрээнд банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчин, ялангуяа зээлийн гэрээний үүрэгт оролцож байгаа талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан. Банк, санхүүгийн салбарын хүндрэлтэй үйл ажиллагааг хурдасгах чиглэлийн зорилтуудыг анх удаа тусгаж, өргөн цар хүрээтэй хэлэлцэхээр болж байгаа нь их онцлог. Өнөөдөр зээлийн гэрээ, барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх асуудал хууль, эрх зүйн орчноос болоод хүнд байдалтай байдаг. Зээлийн эргэн төлөлт удааширдаг, банк, санхүүгийн салбарын чанаргүй зээл нэмэгддэг. Үүнийг шийдэх нь банк, санхүүгийн салбарын цаашдын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй болов уу гэж харж байна.

-Ирэх оны төсвийн төсөлтэй танилцсан байх. Орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн гэсэн шүүмжлэл гарч байгаа?

-Төсөвтэй холбоотойгоор ийм шүүмжлэл байнга л гардаг. Ерөнхийдөө орлогыг нэлээд өндөр төсөөлсөн. Тэр дундаа нүүрс, зэсээс орох орлогыг өөдрөгөөр төсөөлсөн байна билээ. Би дахиад хэлье, ирэх жил эдийн засгийн нөхцөл байдал нэлээд нааштай байж, дээрдэнэ. Найм, есдүгээр сарын экспортын түвшинг харахад, тэр дундаа нүүрсний экспорт асар өндөр түвшинд хүрсэн байна. Манай улс Австралийг нүүрсний экспортоороо давж гарсан. Есдүгээр сард гэхэд Монгол Улсын хэмжээнд байгаагүй их хэмжээний нүүрсийг экспортолж чадсан нь эерэг мэдээ. Дараа жил өмнөд хөрштэй хийх худалдааны нөхцөл байдал энэ байдлаараа сайн байвал харьцангуй өөдрөг төсөөллийг хийх боломж байгаа юм болов уу гэж  харж байгаа. Гэхдээ Монгол Улс хөл хорио, онцгой нөхцлийг бүрэн цуцлах нөхцөл бүрдэж байж 2021 оны төсөвт төсөөлсөн уул уурхай болон бусад салбараас олох орлого бүрдэх боломж бүрдэнэ.

-Татвар нэмэхгүйгээр орлого бүрдүүлнэ гээд байгаа. Гэвч ирэх онд татвараас олох орлогыг ч нэлээд өндөр тооцсон байсан. Татварын бааз, суурийг нэмэгдүүлэхгүйгээр орлогыг өсгөх боломж байгаа юу. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ жилээс мөрдөж эхэлж байгаа Татварын хуулийн үр дагавар, нөлөөлөл нь 2021 оноос илүү тодорхой гарч эхлэх байх. Татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд бид анхаарах ёстой. Иргэн болгон жигд татвар төлдөг. Татвар төлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллаж чадвал татварын хувь, хэмжээг нэмэхгүйгээр төсвийн орлогыг өсгөх орон зай хангалттай байгаа гэж боддог. Судалгаанаас харахад, Монгол Улсын далд эдийн засгийг 30 орчим хувьтай байна гэж тооцдог. Энэ нь татварын ямар их нөөц бололцоо бидэнд байгааг харуулна.

-Ипотекийн зээлийг 6 хувь болгож бууруулахаар үндсэндээ шийдсэн гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цэвэр эдийн засгийн өнцгөөс харвал энэ нь боломжгүй шийдвэр. Бодлогын хүү бол төв банкны эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулсан, суурь хүү. Бодлогын хүү 8 хувь байхад үүнээс бага хүүтэй зээл гаргах нь онолын хувьд ямар ч боломжгүй. Бодлогын хүүний зөрүү болох 2 хувийн зардлыг нэг бол Засгийн газар эсвэл Төв банк үүрч таарна. Гэтэл Засгийн газарт ийм боломж байхгүй. Өмнөх схем нь 4 хувь+ 4хувь =8 хувийн зээл байв. Төв банк арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл олгож, банкууд үйл ажиллагааны зардал, ашгаа нэмэн, 8 хувийн зээлийг олгосоор ирсэн. Одоо 6 хувийн зээл олгоно гэвэл банкуудын 4 хувийн маржиныг буулгах орон зай байхгүй. Тэгэхээр төв банк суурь хүүгээ (4 хувь) буулган, өөр дээрээ ачаалал авах магадлал илүү өндөр байна. Энэ бол улс төрийн өнгө аястай шийдвэр.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.195Зочин   • 2020, 10 сарын 15. 17 цаг 00 минут

HUJAA HULGAICH

115.84.87.69ДАРХАД ЗАЙРАН   • 2020, 10 сарын 15. 14 цаг 43 минут

8% АНХ ӨГЧ ЭХЛЭХД БАС ЯГ ИНГЭЖ УЙЛАН ДОНГОДОЖ БҮТЭХГҮЙ ГЭЖ БАЙСАН ДАА? 6% ӨГВӨЛ УЛСАД АСАР ИХ АШИГТАЙ ЮУН ХҮҮХДИЙН МӨНГӨ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ГЭДЭГ ШИГ БААС АРХИРУУ ОРОХГҮЙ ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ? ӨГӨХ ХҮН АРГАА ОЛООД Л ӨГЧИХНӨ ЗА

119.40.98.177ЧИМЭГ   • 2020, 10 сарын 15. 14 цаг 20 минут

АРИЛЖААНЫ БАНК ЮМ УУ ББСБ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ХУВЬ ХИШИГ ХҮРТЭГЧ ЮМААДАА ЗҮГЭЭР Д МЕКОРО ТҮВШИНИЫ ЭДИЙН ЗАСАГЧ НААДАХ ҮГИЙГ ЧИНЬ ОЙЛГОНО.

202.9.40.191Зочин   • 2020, 10 сарын 15. 14 цаг 14 минут

Юугаа солиороод б.гаан

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.