Метро хот: Жолооч нар аа, унадаг дугуйтай зорчигчдоос 1.5 метрийн зайтай зөрж сурцгаая

Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулахын тулд хүн бүр өөрсдийнхөөрөө элдэв санаа дэвшүүлж,  олон арга сүвэгчилж байна. Хотын удирдлагууд түгжрэлийг бүрэн арилгах амар биш, асуудлыг шийдвэрлэхэд олон жилийн хугацаа шаардлагатай болохыг мэдэгдсэн.

Иргэдээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга зам юу байж болохыг асууж тодруулахад. Зарим нь хурдны галт тэрэг, автомашины тоог нэмэгдүүлэхгүй барих эсвэл хүн бүр машин унахын оронд унадаг дугуй унадаг байх хэрэгтэй. Энэ л хамгийн зөв шийдэл байх хэмээн ам уралдана. Унадаг дугуй унах нь хүний эрүүл мэндэд ч сайн талтай гэх юм. Үүнийг үгүйсгэх аргагүй.

Улаанбаатар хотод унадаг дугуйтай тээврийн хөдөлгөөнд оролцдог багагүй хүмүүс байгаа харагддаг. Гэвч тэдгээр хүмүүст зориулсан дугуйн зам хотод хараахан алга. Зарим нь автозамын хөдөлгөөнд автомашинтай уралдах шахам давхилдана. Мөн зам дагуу түгжрэх машины хажуугаар зөрөхдөө хэн нэгний машиныг зурах шахам шахцалдан зөрж харагдана. Нөгөө хэсэг нь замын уулзвар, гарцан дээр машинд мөргүүлэх шахам тулж зогсоно. Томчууд ч яахав,  ямар нэгэн аргаар хөдөлгөөнд аюулгүй оролцдог байх. Харин бага насны хүүхдүүд хотын төв, гэр, хороолол гээд хаана ч хамаагүй байшин, барилгын булан тохой тойроод хаанаас ч юм гарч ирээд машинтай наалдах шахдаг. Энэ болгоныг хэний буруу болохыг тунгаах хэцүү юм.

Учир нь нийслэл хотод унадаг дугуй зорчих зориулалтын зам хараахан хангалттай байхгүй байна. Хаа сайгүй хагарч, цууран эвдэрсэн машин замуудыг одоо болтол янзлаагүй байхад дугуйн замтай болно  гэдэг мөрөөдөл шиг хол сонсогдож байгаа байх. Гэвч дугуйн зам байхгүй байлаа гээд дугуй унаж болохгүй гэсэн үг биш юм. 20-30 минут зарцуулах газарт очихын тулд 2-3 цаг түгжрэхийн оронд унадаг дугуйгаар яваад хүрэх нь амар байх. Гэвч Улаанбаатар хотод унадаг дугуйгаар аюулгүй зорчих боломж хомс юм. Зарим жолоочид унадаг дугуйгаар зорчигчдыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог хэмээн шүүмжилдэг. Тэгвэл  дэлхий дээр жилд 1.3 сая хүн авто замын ослоор нас барж байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар ослоор нас барсан хүмүүсийн  53 хувь нь явган, дугуй, мотоциклтой хөдөлгөөнд оролцож байжээ. Энэ судалгаанаас харахад автомашинтай хүмүүс эдгээр ослуудын дараа хамгаалалтын бүс зүүж хөдөлгөөнд оролцсон  бол амиа алах эрсдэл бага. Харин алхаж байгаа болон дугуйтай хүмүүсийг автомашинаар шүргээд өнгөрөхөд л амь насаа алдах өндөр  эрсдэлтэй. Доорх зурган дээрх дугуйчин /2020.10.06/ны өдөр  ачааны машинд мөргүүлж харамсалтайгаар амь насаа алджээ.

Тиймээс жолооч нараа гэнэтийн осол, эрсдэлээс сэргийлж автомашины уулзвар, булан тохойгоор эргэхдээ дугуйтай хүнээс дор хаяж 1.5 метрийн зай барьж зөрж байгаарай. Түгжрэл, цаашлаад унадаг дугуйн замыг шийдээгүй байхад жолоочид бид яах билээ, өөрсдийнхөөрөө замаар л явна гэж бодохын оронд унадаг дугуйгаар зорчиж байгаа цөөхөн хэдхэн зорчигчдыг хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцож байгаарай.

 

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.214Иргэн   • 2021, 12 сарын 12. 1 цаг 31 минут

Этгээд маягаараа орон сууцны эмэгтэйчүүдийг өөртөө татах гэсэн эрэгтэй янхан дугуйчдад яагаад зай тавьж өгөх ёстой юм. Зам нарийхан, угийн түгжрэлтэй байхад шүү.

202.131.243.186зочин   • 2020, 11 сарын 2. 8 цаг 02 минут

Дугуйн замыг хотын бүх дүүрэгт тавих асуудлыг шийднэ үү. Дугуй унамаар айна.

66.181.191.39Зочин   • 2020, 11 сарын 1. 19 цаг 04 минут

Дугуй унаж байгаа машин замаар яваад дайруулчих гээд бх юмаа. Зориулалтын замаараа яваач

124.158.70.147Зочид   • 2020, 11 сарын 1. 18 цаг 25 минут

"Жолооч" гэдэг үг олон тоон дээр "жолоочид" биш "жолооч нар" гэж хувирдаг юм шүү.

66.181.185.132Зочин   • 2020, 11 сарын 1. 17 цаг 56 минут

Uursduu hol yav avtozamaar yavjiij duguin zam chin bish

103.229.123.181Зочин   • 2020, 11 сарын 1. 17 цаг 22 минут

Жолооч нараа

192.82.74.137Зочин   • 2020, 11 сарын 1. 13 цаг 12 минут

mongold dugui hun zam yamarch olon ulsin standart baihgui zugeerel ereen shig iimerhuu baidag geel hachin hachin ***** ***** yum hiitsen

103.26.194.150Зочин   • 2020, 11 сарын 1. 12 цаг 22 минут

дугуйтай хүнийг гэмтээсэн бол өндөр шийтгэл ноогдуулдаг байх

202.126.88.180Зочин   • 2020, 10 сарын 15. 16 цаг 25 минут

Энэ чинь ямар сонин бичлэг вэ бүр төөрөгдүүлж орхилоо дугуйгаа унах уу машинаа болих уу зам аа яах уу зайгаа яах уу кк

64.119.23.206болор   • 2020, 10 сарын 15. 14 цаг 06 минут

автозам дээр дугуйчдын хөдөлгөөн хориотой мал ууд аа

64.119.23.206болор   • 2020, 10 сарын 15. 14 цаг 05 минут

Машин замаар татвар сүйтгэлээ төлөөд яваа жолоочид саад болж машин замаар эргүүтэхгүй ээ, оркууд аа

64.119.23.206Зочин   • 2020, 10 сарын 15. 14 цаг 05 минут

дугуйн зориулалтын зам байдаггүй бол дугуй унахгүй

202.126.89.71Зочин   • 2020, 10 сарын 15. 11 цаг 42 минут

Жолооч нар унадаг дугуйтай мань хэдийг дээрэлхэх тал байна, дайрчих шахна

66.181.176.21Зочин   • 2020, 10 сарын 15. 11 цаг 25 минут

Дугуй мотоциколтой зорчигч яаг машинтай адил ходолгоонд орох хэрэгтэй шулжиж явахаа боль

66.181.161.96Зочин   • 2020, 10 сарын 15. 10 цаг 21 минут

Хотод заавал машин унах албагүй.Тэгж ярьвал явган зорчигч дугуйтангууд давуу эрхтэй байх нь хотын хууль байх ёстой.Явган зорчигчидын зам талбайг өргөтгөж сайжруулж нийтийн тээврийг илүү хөгжүүлэхгүй бол осол багасахгүй.

66.181.161.96Зочин   • 2020, 10 сарын 15. 10 цаг 13 минут

нэг их сүрхий яараад мөргөлдөж шүргэлцээд хэдэн цагаар зогсоно.Хэдэн цаг хэрэлдэж зогсох гэж яардагаа больцгоо.Эвтэй зохицоод явцгаа.Хурдлах тусам зам харагддаггүй юм харагдахгүй байна гээд явган зорчигч, дугуйтангуудыг дайрч унагаад байж болохгүй.

202.9.47.26Зочин   • 2020, 10 сарын 15. 9 цаг 24 минут

Өөрсдөө зам орж ирж сүлжээд байдаг шүү дээ.толинл ч харагдахгүй хэцүү.тэгээд ч замын өргөн наад метрээр чинь хэцүү дээ

66.181.181.221Зочин   • 2020, 10 сарын 15. 9 цаг 05 минут

1.5м зай тавих замых нь нөхцөл нь бүрдээгүй, шийдлээ өөр замаар гаргаж ирвэл амьдралд ойрхон

202.55.188.45Зочин   • 2020, 10 сарын 15. 8 цаг 32 минут

Манайд бүтэхгүй хаана бн тэр дугуйнд 1.5 м зам тавих вэ машинууд зөрж чадахгүй байхад

27.127.63.100guest   • 2020, 10 сарын 15. 8 цаг 23 минут

замынхаа өргөнийг хэмжиж ирчээд наад мэдээгээ оруулаа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.