2020 оны 10-р сарын 29
10 цаг 00 минут

Импортыг орлох үйлдвэрээ Төв банкнаас биш Төрөөсөө нэх ГИШҮҮДЭЭ

Төв банктай холбоотой хууль, журам, бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн байнга асуудаг нэг асуулт байдаг. Тэр нь Төв банк яагаад мөнгө гаргахгүй байна, валютын ханш та нараас болж өслөө гэх асуулт. Эдийн засгийн мэдлэггүй, мэдрэмжгүй гишүүдийн л ярьдаг яриа. Зарим нь ч мэдсээр байж мэдэн будилж, албаар дайрч ярьдаг ч биз. Үндсэндээ Төв банкны хараат бус байдалд санаатайгаар халддаг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр ч гишүүд Төв банкны хараат бус байдалд илт халдаж, хаанаас хамаагүй мөнгө гаргаж ирээд, юунд ч хамаагүй зарцуулах ёстой гэж элийрэв. Хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Хуралдааны үеэр зарим гишүүн "Саяхан л ам.долларын ханш 2400 төгрөг байсан. Жилийн дотор 2800 төгрөг болчихлоо" гэж улаан, цагаан гүжирдэж байна билээ. 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр ам.долларын ханш 2503 төгрөг болж, 2500-г давж байлаа. Яг тэр үед амтай болгон Төв банк ажлаа хийсэнгүй гэж дайрч байсан. Тэгэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ам.доллар 300 гаруй төгрөгөөр нэмэгджээ гэдэг нь бодит мэдээлэл. 2020 онд коронавирусийн улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртлөө. Олон улсын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларсан. Харин манай улсын төгрөг харьцангуй бага сулралтай байсныг Төв банкнаас байнга мэдээлж ирсэн. Энэ нэг талаараа амжилт. Үндсэндээ эдийн засаг хэцүү үед төгрөгийн ханш тогтвортой байсан гэж дүгнэж байгаа.  

Үүнийг үг хэлээд байгаа, олон жил УИХ-д суусан гишүүн гуай ойлгохын дээдээр ойлгож байгаа гэж бодож байна. Үнэхээр ойлгохгүй байгаа бол эдийн засагчдаар хичээл заалга. "Энэ улс чинь импортын хэрэглээтэй" гэж өөрөө хэлнэ билээ. Тиймээс манай улс хэрэглэж байгаа бүхий л зүйлээ гаднаас зөөж байгаа. Арай л талхаа зөөх нь холгүй байна. Үйлдвэрлэл гэж түй ч байхгүй. Шатах тослох болон барилгын материал, тоног төхөөрөмж, машин техникээс авахуулаад бүгдийг нь гаднаас ам.доллараар авдаг.  Гэтэл бид ам.доллар үйлдвэрлэдэг бил үү. Зэс, нүүрсээ валютаар зарж байгаа ч ам.долларын ханш буурахад нөлөөлөхүйц их хэмжээний валютын урсгал манайд орж ирэхгүй байна. Төв банкны тухай хуульд "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдлыг хангахыг зорих учраас мэдээж валютын ханшийг тэнгэрт тулгачихгүй байхын төлөө тодорхой хэмжээнд ажиллах ёстой болчихоод байгаа юм. 

Харамсалтай мэдээ УИХ-ын гишүүдэд дуулгахад, Төв банкинд ханштай тэмцэх хоёрхон л арга байгаа. Нэг нь огцом хэлбэлзлийн үед банк хоорондын захад ам.доллар зарах. Өөрөөр хэлбэл, интервенц хийх.  Нөгөө нь бодлогын хүүг өсгөх. Интервенц хийхдээ валютын нөөцөө ашигладаг тул богино хугацааны шийдэл. Харин бодлогын хүүг өсгөвөл хөрөнгийн урсгал татарч, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах боломжтой. Гэхдээ Монголбанкны ашиглаж болох энэ хоёр арга хоёулаа сөрөг үр дагавартай. Ам.долларын ханшийг өсгөхгүй гээд интервенц хийгээд байж болно. Хийж ч байгаа.  Монголбанкнаас ханшийг огцом савлуулахгүйн тулд 2020 онд 1.7  ам.долларыг банк хоорондын захад нийлүүлсэн гэсэн тоон мэдээ байна. Магадгүй ам.долларын ханш огцом савлалгүй, бага багаар өссөн нь үүнтэй холбоотой. Гишүүдийнхээр бол Төв банк байгаа бүх нөөцөө гаргаж зараад дуусгах байсан юм байна. Бас л харамсалтай мэдээ дуулгая, тэгж болохгүй. Бодлогын хүүг буулгаад 8 хувьтай болгочихсон. Тэгж байж эдийн засгаа тэтгэж байгаа. Монголбанкны барьж буй маш олон зөв бодлогыг тоочвол барагдахгүй. 

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих бодлого Төв банкинд байхгүй байна гэж яриад байх юм. Энэ бодлогыг Монголбанкнаас нэхэх ёстой бил үү. Яаж сэтгэхээрээ ийм бодол толгойд нь орж ирээд байна аа. Засгийн газар, УИХ, салбар яам нь тэгээд юу хийх ёстой юм. Тэр нэхээд байгаа бодлого чинь та нарт байх ёстой биш  бил үү, эрхэм гишүүд ээ.  Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг Засгийн газар боловсруулах ёстой. Мөнгө зээлийн бодлогоор бизнесийн салбарыг хэн дэмжих юм бэ гэж асууж байгаа гишүүнд хандаж хэлэхэд, ирэх онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөв хуваарилсангүй. Энэ талаар санаа зовох юм биш үү. Эсвэл Төв банкаа зээл олго гээд байгаа юм уу. Үгүй бол арилжааны банкуудыг жилийн 3 хувийн хүүтэй зээл өгөх ёстой гэсэн үг үү.  Төв банкнаас үйлдвэр барих, экспортыг дэмжих талаар асууж суухаар. Яасан ичмээр юм бэ. Төр барьж байгаа хэд нь зөв бодлого гаргаж, төсвөө эрэмбэлж, импортыг орлох үйлдвэр барихгүй бол валютын ханш яваад л байна, гишүүд ээ.  

Зарим нь бүр "Та нар үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө тарааж байсан биз дээ. Хэдэн их наядаар нь гаргаж байсан" гэж загнаж ч байх шиг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зориулсан мөнгөний бодлогын дэмжлэг нэхсэн. Тиймээ, хэдэн их наядаар нь тарааж байсан. Зарим хүмүүс хэвлэж тараасан ч гэдэг. Төгрөг зах дээр ихсэж байх үед ам.долларын ханш өсөх нь тодорхой. Үүний эсрэг Төв банкнаас 7.3 тэрбум ам.долларыг эдийн засагт гаргасан. Үндсэндээ  ирээдүйгээсээ мөнгө авч “идэж”, валютын нөөцөө үрсэн хэрэг.  Үр дүнд нь валютын ханш хэсэг зуур л тогтвортой байгаад эргээд өссөн.  Яг ийм  зүйл нэхээд байна л даа, тэд. Одоо бүр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зориулж Төв банк нь хаанаас ч юм мөнгө олж авчрах хэрэгтэй болох нь уу. Хуулиндаа Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон. ОУВС манайд хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүртэл ийм л шаардлага тавьсан. Гэтэл одоо Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд, санхүүжүүлээд л явж байна. Засгийн газар нь энэ хөтөлбөрөө авдаггүй. Үндсэндээ Төв банкны хараат бус байдалд халдаж байгаа л хэлбэр.  Монголбанк Монголын бүх асуудлыг хариуцах нөхцөл байхгүй ээ, үүнийг сайн ойлго.

Экспортыг дэмжих хэрэгтэй байгаа нь үнэн. Тэгвэл манайд валют орж ирнэ. Импортыг орлох үйлдвэр, үйлдвэрлэл хэрэгтэй байгаа нь ч үнэн. Тэгвэл манайх валютаа гадагш нь их хэмжээгээр гаргаж алдахгүй. Гарах урсгал бага ч болов буурна.  Гэхдээ үйлдвэр барих ажлыг Засгийн газар хийх ёстой. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих Төрийн бодлогыг эрх мэдэлтнүүд гаргах хэрэгтэй юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гэхээр махаа, ноос, ноолуураа, эсвэл эцсийн бүтээгдэхүүний гаргах ёстой болно доо. Дахиад хэлье, үүнийг чинь Засгийн газар хийх ёстой юм. Тодорхой хэмжээнд хийж ч байгаа. Нүүрсний экспорт нэмэгдэж байна. Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр барьж байгаа. Удаан юм шиг санагдаад байвал Засгийн газраа шахах хэрэгтэй болов уу, эрхэм хүндэт гишүүд ээ.  

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.148сандаг   • 2020, 11 сарын 2. 15 цаг 22 минут

импорт орлох үйлдвэрүүдийн жагсаалт төслийг засгийн газар өөрийн агентлагуудаараа гаргуулаад ,5 жилийн төлөвлөгөөнд оруулаад үүрэг болгоод хөөцөлдөж байх ёстой ш дээ. хувийн хэвшлийг хараад улс хөгжихгүй. Үйлдвэрлэл дээд сургуулиудын хотуудаа товлох хэрэгтэй .Энэ шоунаас өөр юм мэдэхгүй аймгуудаа хараад ч нэмэргүй. Ийм хотууд бол Чойбалсан, Дархан,Эрдэнэт, Ховд, Баянхонгор, Бор өндөр, Улиастай ,Цогтцөций ,Мөрөн зэрэг газрууд шүү дээ. бусад аймгийн төв нэртэй тосгодод хөрөнгө үрээд хэрэггүй.

202.72.247.30зочин   • 2020, 10 сарын 31. 13 цаг 01 минут

Монгол Банкныха үүргийг ойлгодоггүй их хурлын гишүүдийг яалтай вэ Төрийн эмгэнэл гэж л хэлдэг байх даа

202.179.27.174Иргэн   • 2020, 10 сарын 29. 11 цаг 13 минут

монголчууд өөрсдийхөө төлөө, эрх ашгийнхаа төлөө тэмцэх тэмцэл мухардал орчихоод байгаа. Цаашдаа бол монгол эх орон улам л сүйрэлийн ирмэг рүү дөхсөөр байна. Муу муухай бүхнээр жишээ татаж, ярьж үүнийг би үгүй хийнэ мэднэ чадна гэж л иргэдийн толгойг угаадаг хэв маяг нүүрлэж хийсэн гэж баахан сурталддаг яг үнэн чанартаа бол эсрэг хандлагаар ханддаг болчихжээ.

202.179.27.174Иргэн   • 2020, 10 сарын 29. 10 цаг 47 минут

Зөв. Үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэр барих ажлыг Засгийн газар хийх эн тэргүүний ажил байх ёстой. Гэвч энэ ажил дэмжигдэхгүй байгаагийн шалтгааныг ганц нэг жишээгээр хэлэхэд Нефтийн үйлдвэр баривал бас Хийн шугамыг монголоор дайруулчихвал гаднаас шатахуун оруулагчдын бизнес байхгүй болно. Үүний шанг хүртэгчид Их хуралд ТӨРД суудалтай. Тэд нарт монголчуудын ядуу байх нь улс орон хөгжихгүй байх нь хамаа байхгүй гэх мэтээр цааш нь хөвөрүүлж болноо доо. Тэхээр сонгуулийн хуулиндаа, сонгогчын эрх зүйн мэдлэг ихээхэн дутагдалтай, ерөөсөө

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 29. 9 цаг 12 минут

Tuv bank odoo yu yum be,tusdaa huviin baiguulaga yum uu?harin ch zuv yumand ni hurungu oruulj buruu deer ni dugarch baih sudalgaani mongolin n1 bag bureldehuuntei baimaarin?

59.153.112.32Иргэн   • 2020, 10 сарын 29. 8 цаг 23 минут

Хэрүүл мөнгө хоёроос өөр юм сэтгэдэггүй бузруудаар дүүрсэн намуудыг татан буулга.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.