2020 оны 11-р сарын 6
15 цаг 02 минут

Mitochondrion: Энэ цагийн туульс

 

Аливаа бүтээлийн гоо сайхан тал, сэтгэл татах шинж бүгдийн нүднээ илт. Харин туурвигчийнхаа ертөнц, үзэл санааны толь төдийгүй цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг хадгалан үлдээдэг чанар нь  төдий л анзаарагддаггүй. Өнөөдөр бидэнд эдийн засаг, нийгмийн асуудлууд, даяарчлалаас урган гарсан “Бид хэн бэ, хаашаа явж байна вэ” тэргүүт асуултууд тулгараад буйг цөөнгүй уран бүтээлч өөрсдийн ажлууддаа тодоор тусгаж эхэлсэн нь эрхгүй анзаарагддаг. Тэр дундаас монгол зургийн аргаар урлаж, орчин үеийн хэлээр хүүрнэсэн ажлууд онцгойрдгийн нэг нь Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд юм. ХААН галерей түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “Mitochondrion”-ыг 11 сарын 5-23-ны хооронд толилуулж байна.

Г.Гэрэлхүү эртний баатрууд, дайн тулаанаар дэвсгэрлэсэн ажлуудаараа танигдсан. Ялангуяа, робот, машин техникүүдийг сөрж яваа морьтон баатрууд түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Уламжлал ба эсрэгцэл, багтарсан нийгэм, төөрөлдсөн үеийнхнийг дүрсэлдэг тэрээр энэ удаа үндсэн сэдвүүдээ гүнзгийрүүлэхийн сацуу өөрийн шийдлүүдийг тусгасныг онцлууштай. Тухайлбал, “Exoplanet”-д Их Монгол Улсын армийн ялалтын нэг нууц гэгдэх аравтын системийг математикийн томъёонуудтай сүлжээ. “Бид өөрсдийн бахархлыг үлгэр домог мэт ярихаас илүү шинжлэх ухаанч байдлаар хандаж, ул суурьтай судлаасай гэсэн хүслээ энэ бүтээлээр дайж буй юм. Нүүдлийн соёлын уламжлалыг орчин үеийн нийгмийн хөгжилтэй уялдуулж хөгжүүлэх боломжийн талаар өгүүлэхийг зорилоо” гэж Г.Гэрэлхүү тайлбарлаж байна. Тэгвэл шашныг хамгаалагч 10 хангал бурхныг ягаанаар дүрсэлсэн, уламжлалт танка зургийн тигийг барьсан “Hypothalamus temple”-д аливаа хүний дотоод дахь нандин өрөөг сүмтэй зүйрлэж, бурхдаар сахиулжээ. “Хувь хүн болоод түүний ариун нандин нууцууд руу өнгөлзөх хэрэггүй гэсэн санаа. Ерөнхийдөө хүмүүс нэгнийхээ тухай барагцаалж мэддэг шүү дээ. Гээд хэт нарийн ширийн рүү орох ёсгүй бөгөөд хувь хүнийг нь хүндлэх ёстой гэсэн үзлийг тодотгож зурсан нь энэ” хэмээн зураач өгүүлэв.

Түүний шинэхэн бүтээлүүдийн дотроос өмнөх ажлуудыг нь хамгийн ихээр санагдуулж буй нь “Interference” гэвэл хол зөрөхгүй. Монголын нийгмийн шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрээр сайн сайхны элч болох үлгэрийн баатруудыг бодит амьдралын ярвигтай талууд, зөрчил мөргөлдөөнтэй эсрэгцүүлэн дүрсэлжээ. Баатруудын дүр бүр сайхан сэтгэл, эр зориг, ёс суртахууны төлөөлөл бол араатан амьтад нь бодит амьдрал юм.

“Mitochondrion” үзэсгэлэн томоохон хэмжээний дөрвөн бүтээл, дагалдах баримал-өргүүдээс бүрдэх бөгөөд бүхэлдээ хувь уран бүтээлчийн өөрийн санаанаас илүүтэй, үзэгч хүртэгчийн мэдрэмжийг тулгуур болгохыг эрмэлзжээ. Хүмүүс уг бүтээлүүдээс таашаал авах, үнэлэлт дүгнэлт өгөх, дургүйлхэх, эсвэл талархах гэхчлэн төрөл бүрийн сэтгэл хөдлөл үүсэх нь энэ үзэсгэлэнгийн салшгүй нэг хэсэг агаад бүхий л амьд  амьтны эс дотор байрлаж, гаднаас орж ирсэн хоол тэжээлийг энерги болгон хувиргадаг жижигхэн эрхтэнцэр болох Митохондрийн нэрээр нэрлэсний учир тэр.

/Үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн ирж үзэх боломжтой./

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.