2020 оны 11-р сарын 10
10 цаг 00 минут

Б.Сүнжидмаа: Урьдчилсан байдлаар 308.5 тэрбум метр куб метан хийн баялаг байгааг тогтоосон  

АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай ярилцлаа.   

-Монголд метан хийн хайгуул, судалгааны ажил ямар хэмжээнд хөгжиж байна вэ. Олон жил хий ашиглах талаар ярьж байгаа. Ахиц гарч байна уу?

-Метан хийг дэлхий нийтээрээ ногоон түлш гэдэг. Агаарыг бохирдуулдаггүй, хамгийн сайн түлш учраас тэр.  Дэлхийн маш олон улс орон хийн түлшийг эрчим хүчнийхээ болон бусад салбарт хэрэглэж байна. Монгол Улс ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд метан хийг хэрэглэж, агаарын бохирдлоо бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бид метан хийг хэрэглэхийн тулд эхлээд ордыг нь хайж илрүүлэх ёстой. Ордоо олохын тулд метан хийн салбарын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх ёстой юм. Манайх өргөн уудам газар нутагтай, нүүрсний арвин баялаг нөөцтэй, нүүрсээр мэргэшсэн олон геологичидтой тул хайгуулын ажлыг эрчимжүүлснээр метан хийн ордыг илрүүлэх боломжтой. Ордтой болчихвол метан хийн станцуудаа барих боломж нээгдэнэ. Метан хийг дэлхийн дахинд маш олон салбарт ашиглаж байгаа, бид ч тэр жишгээр л ашиглана. Метан хийг газрын тосны дагалдах, занарын дагалдах, нүүрсний давхаргын гэх зэргээр ангилдаг. Мөн байгалийн хий гэж байгаа. Бүгд CH4 буюу метан боловч үүсгэж байгаа эх үүсвэр нь янз бүр байдаг. Монгол Улс нүүрсний асар баян нөөцтэйг хүн бүр л мэднэ. 173.5 тэрбум тонн нүүрсний баялагтай. Тогтоогдсон нөөц нь 36 тэрбум орчим тонн. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний 10-т ордог. Ийм учраас нүүрсний давхаргын метан хийн хуримтлал үүссэн байх маш өндөр боломжтой. Тэр ч утгаараа Төр засгаас метан хийн салбарт маш их анхаарч, хөрөнгө оруулагчдыг эрэл хайгуул хийх боломжоор ханган ажиллаж байна.

Хөрөнгө оруулагч метан хийн эрэл хайгуулыг хийхийн тулд Монгол Улсын засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМГТГ-тай эрлийн гэрээ байгуулан ажилладаг. Манай газар нүүрсний давхаргын метан хийн 5 талбайд БХГ, 9 талбайд  эрлийн гэрээ байгуулчихсан. Одоо хайгуул судалгааны ажил эрчимтэй өрнөж байна.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэхээр ордоо олчихсон юм болов уу гэсэн ойлголт төрөөд байна. Та нарийн тайлбарлаач?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хөрөнгө оруулагч тал зардлаа бүрэн хариуцаж хайгуулаа хийж, ордоо олж, нөөц тогтоож, олборлож чадвал олборлосон газрын тос болон хийгээ гэрээнд заасан нөхцлийн дагуу МУ-ын Засгийн газар, гэрээлэгч тал хувааж авдаг бөгөөд хэрэв орд олоогүй, нөөц тогтоож чадаагүй бол зарцуулсан зардал гэрээлэгч талын эрсдэл болдог зохицуулалт юм. Одоогоор бид эрэл, хайгуулын шатандаа байна. 

-Эрэл хайгуулаа хийгээд, нааштай үр дүн гарсан уу. Тэнд тийм хэмжээний нөөцтэй орд олдохоор байна гэдэг урьдчилсан төлөв бий юу?

-Бид эрлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулдаг. Гэрээндээ хөрөнгө оруулагчийг үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах маш нарийн заалтуудыг оруулж өгсөн байдаг. Хэрвээ 120 хоногт эрлийн ажлаа эхлээгүй байвал,  гэрээний хавсралтанд тусгасан геологи хайгуулын ажлаа хийхгүй бол гэрээг нь цуцалдаг байх жишээтэй. Тиймээс зүгээр л нэг гэрээ байгуулсан болчихоод хайгуулын ажлаа хийхгүй суух боломжгүй. Одоогоор бид бүтээгдэхүүн хуваах гэрээ 5-ыг байгуулчихсан. Сүүлийн хоёр жилд 5 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь өндөр тоо. Бүтээгдэхүүн хуваах болон эрлийн гэрээ байгуулж, эрх өгнө гэдэг нэг хэрэг. Гэрээний дагуу ажлаа хийнэ гэдэг маш чухал. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахалтай үед хайгуул хийх хөрөнгө мөнгөтэй байна гэдэг маш чухал юм.

Монгол Улсын метан хийн салбар дэлхийн сонорт хүрсэн. Манай нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд Австралийн хөрөнгийн бирж дээр хайгуулын хөрөнгөө босгож байгаа. Хувьцааных нь ханш ч зогсолтгүй өсөөд явж байна. Өмнөговь аймгийн нутагт “Жи Өү Эйч” компани 3 сая  орчим ам.долларын өрөмдлөгийн болон дагалдах геофизикийн ажлуудыг хийсэн байгаа. Тэндээс эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий агуулгууд илэрсэн. Хайгуул судалгааны ажил цаашаа үргэлжлэх эерэг хүлээлттэй байгаа.

Мөн “Эрдэнэс Монгол”ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс метан”ХХК найман өрөм тавьж, хайгуул хийж байна. Сонирхолтой үр дүнгүүд гарч байгаа. Түүнээс гадна, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хамаарах талбайд эрлийн гэрээ байгуулсан “Тэлмэн ресурс” компани эрлийн ажлын дүнд баялаг тооцоолж, манайд тайлангаа ирүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 20 орчим хайгуулын цооног өрөмдөж, нийлбэр дүнгээр 12 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн байна. Үүнээс харахад, метан хийн хайгуулын салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна гэсэн үг. Эдгээр ажлын үр дүнд 308.5 тэрбум метр куб баялаг байна гэж тооцоолсон. Баялаг, нөөц хоёр хоорондоо ялгаатай. Бид цөөхөн цооногоор ерөнхийдөө ийм баялаг байна гэдгийг тооцоолдог. Нөөц тооцоолохын тулд цооногуудын торлолыг нягтруулах буюу бүтэцийг бүрэн тогтоохын тулд цооног хоорондын зайг ойртуулдаг. Тэгж байж бодитоор нөөцийг тогтоодог гэсэн үг. Харин одоо тавьсан байгаа цөөхөн цооногийн үр дүнгээр баялаг тооцоолон тайлангаа манайд ирүүлсэн байгаа. Тэгэхээр Монгол Улсад одоогийн байдлаар 308.5 тэрбум метр куб метаны баялаг тогтоогдчихсон байна.

-Манай улс өмнө нь энэ чиглэлээр хайгуул судалгаа, өрөмдлөг хийж байгаагүй гэж ойлгож болох уу?

-Энэ бол шинэ салбар. 2014 онд Газрын тосны тухай шинэчлэгдсэнээр энэ салбарыг хуульчилж өгсөн. Хууль гарсны дараа хөрөнгө оруулагчид мэднэ, судална гээд багаггүй хугацаа ордог. Дээрээс нь нэмээд тэр салбарыг хөгжүүлэхээр хичээж байгаа хүмүүсийн хүчин чармайлт ч шаардлагатай. Тэр ч утгаараа сүүлийн хоёр жилд илүү эрчимтэй хөгжиж, үр дүн гарч байгаа хэрэг. Өмнө нь эрлийн гэрээг байгуулаад явж байсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 38 эрлийн гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан хэдий ч ажлаа хийхгүй бол шууд хүчингүй болгоод, талбай нь нээлттэй болдог.  Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бид хүсэлт тавьсан компаниа маш зөв сонгох шаардлага тулгардаг. Янз бүрийн хүмүүс ажил хийх гээд хүсэлт тавина. Тэр дундаас үнэхээр ажил хийх боломжтой юм уу гэдгийг сайтар нягтална. Бид хүсэлт тавихдаа бүрдүүлж өгсөн материалыг нь үзээд, санхүү, техник, тоног төхөөрөмжийнхөө хувьд чадавхитай юм уу, геологи хайгуулын ажлын төлөвлөгөө нь олон улсын жишигт нийцэж байна уу гэдгийг нь чухалчилдаг гэх мэт маш олон шалгуурыг тавьж байж гэрээг байгуулж байгаа. Гэрээ байгуулсан хүмүүс маань ажлаа сайн хийж байна гэдэг нь бидний сонгосон хөрөнгө оруулагчид оновчтой байж гэдэг нь харагдана. Энэ салбарын хайгуулын ажил ч нэлээд эрчимтэй байна.

Тавантолгойн ордын бүсээс метан хийн сонирхолтой илэрцүүд илэрсэн  

-Та түрүүнд байгалийн хий хэд хэдэн янзаар үүсэж бий болдог гэсэн. Манайд бол нүүрсний метан хий нь их байдаг юм байна. Бусад төрлийн байгалийн хий манайд хэр их байдаг юм бол. Ерөнхий тойм байгаа биз дээ?

-Газрын тосны тухай хуульд газрын тос, уламжлалт бус газрын тос гэсэн нэр томьёо байгаа.  Газрын тосонд нь байгалийн хий, уламжлалт бус газрын тосонд нь нүүрсний давхаргын метан хий, хийтэй элс, хийтэй занар гэх мэт нь ордог. Байгалийн хийг газрын гүнээс шууд олборлодог  бол нүүрсний давхаргад байгаа метан хийг олборлохын тулд усыг нь соруулж аваад, тэр орон зай руу нь хийгээ оруулж байж авдаг.  Ийм ялгаатай учраас газрын тос болон уламжлалт бус газрын тос гэж ангилаад байгаа юм. Байгалийн хийн ордын геологийн судалгааг манайд одоохондоо хийж эхлээгүй байна. Бид газрын тосны хэтийн төлөв бүхий 33 талбайг ялгачихсан.  Эдгээр талбайд Засгийн газрын тогтоолоор эрх олгосны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг. Тэд газрын тос болон байгалийн хийг хайх эрхтэй гэсэн үг.

Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хөгжиж эхэлж байна. Нүүрсийг дотор нь хүрэн, чулуун нүүрс, антрацит гэж гурав ангилдаг гэдгийг хүн бүр мэдэх байх. Чулуун нүүрсэнд илүү их метан хий үүсдэг. Тиймээс бид чулуун нүүрстэй бүс нутагт илүү их анхаарал хандуулж байгаа. Хэн нэг хөрөнгө оруулагч хүрэн нүүрстэй хэсэгт хайгуул, судалгаа хийх санал тавьбал бид зөв чиглүүлж, зөвлөж өгдөг. Тэднийг зөв чиглүүлж байж л метан хийн нөөцтэй болно. Тиймээс манай чулуун нүүрстэй хэсэг энэ чиглэл рүү байдаг. Тэнд судалгаа хийх нь үр дүнтэй гэдэг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг.

-Тавантолгойн ордод метан хийн агууламж их байгаа. Нүүрсний ордоо түшиглээд хийн станц барих боломж бий гэж манай улстөрчид, зарим хүмүүс ч яриад байдаг. Тийм боломж байдаг юм уу?

-Одоо судалгаа дөнгөж эхлээд л явж байна. Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж байж л тэнд станц барих, эсэх асуудал яригдах боломжтой. Би өөрөө нүүрсний мэргэшсэн инженер хүн. Нүүрсний салбарыг нэлээд сайн гадарлана.  Өөрийнхөө мэдэж байгаагаас хуваалцахад Тавантолгойн бүсэд сонирхолтой илэрцүүд байгаа.  Нарийн сухайтын бүлэг ордоос нэлээд их хэмжээний метан хий илэрсэн. Ерөнхийдөө Тавантолгой хавийн ордууд чинь чулуун нүүрснийх голдуу шүү дээ. Хүрэн нүүрсэнд бол метан хий маш бага. Чулуун нүүрсэнд агууламж их. 

-Метан хийг яаж ашиглах боломжтой вэ. Хэрэглээнийх нь тал дээр та тодорхой мэдээлэл өгөөч?

-Метан хийг ашиглавал яах юм, ашиглахгүй байвал яах вэ гэдэг асуулт бүр ч сонирхолтой. Нүүрс, метан хий хоёр нэг дор байж байгаа. Хэрвээ ашиглахгүй бол Нэгдүгээрт,  нүүрсийг олборлох явцад агаарт дэгдэж  хүлэмжийг хийг нэмэгдүүлдэг. Тиймээс Даян дэлхийн байгаль орчны сангаас метан хийг бууруулахад байнга анхаарч байдаг. Хоёрдугаарт, гүний уурхайн олборлолт хийх үед метан хий ялгарч, дэлбэрэлт үүсэх магадлалтай. Тэсэлгээ хийж олборлох явцад оч үсрэхэд л шатдаг.   Гуравдугаарт, нүүрсийг нь олборлохоор тэр хий чинь дэгдээд л алга болчихвол эдийн засгийн хувьд хохиролтой.  Тиймээс дэлхий нийтээр эхлээд метан хий, дараа нь нүүрс гэсэн дараалалтай олборлодог юм. Дэлхий нийт метан хийгээ яаж олборлох талаар янз бүрээр оролдож, алдаж, онож ч байсан. Манайд энэ салбар хожуу хөгжиж байгаа нэг давуу тал нь бид хэзээ ч тэдний алдааг давтахгүй байх боломжтой. 

Тэгэхээр яах нь вэ. Метан хийг ашиглахгүй байвал эдийн засгийн ач холбогдолгүй. Зүгээр л хаячихна гэсэн үг. Харин ашиглавал аюулгүй байдал талаасаа болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй. Хэрвээ нүүрсээ олборлохоос өмнө метан хийгээ ашиглачихвал ач холбогдол нь ийм өндөр. Та хийг яаж ашиглах юм бэ гэж асуусан. Бусад улсууд хийн хоолойтой учраас метан хийгээд шууд хоолой руугаа нийлүүлнэ. Дэд бүтцээрээ оруулаад л ахуйн хэрэглээнд хэрэглэдэг гэсэн үг. Мөн газан цахилгаан станцууд байна. Ажиллах хүч бага шаарддаг, 40 тоннын чингэлэг шиг жижигхэн станцууд маш их байдаг. Манай говийн сумдууд Хятадаас эрчим хүч авч байгаа. Хэрвээ метан хийтэй болчихвол сумдуудын цахилгаан хангамжийг шийдэхээр жижиг оврын станцуудыг байгуулж болно. Нүүрс зөөдөг том оворын автомашинуудыг хийгээр явдаг болговол уурхайнууд түлшний зардлаа хэмнэж нүүрсний өөрийн өртөг нь багасаж экспортын орлого өсөх боломжтой. Түүнээс гадна, утаа хаяхгүй учраас байгаль орчинд ч ээлтэй.

-Эдийн засагт ч нөлөөлөх нь байна шүү дээ. Гаднаас авдаг шатахууны хэмжээ буурвал дагаад валютын ханшинд ч нөлөөлнө гэсэн үг?

-Маш сайнаар нөлөөлнө. Хэрвээ хийгээ хэрэглээд эхэлбэл шатахууны хэрэглээ ч багасна. Дэлхий даяараа л эко түлш гэж хэрэглэдэг.  Манайхаас бусад орон тэр чигтээ л хийн түлш хэрэглэж байна шүү дээ. Энэ бол наад захын л төлөвлөгөө. Цаашлаад бид арвин их нөөцтэй болчихвол дотоодынхоо хэрэглээг хангаад, Хятад руу экспортолж ч болно. Гэх мэт эерэг хүлээлт бидэнд байна. Гагцхүү энэ салбараа сайн хөгжүүлээд явбал дэлхийн хөгжилтэй өөрсдийгөө холбох боломжтой.

-308.5 тэрбум метр куб метан хийн баялаг байгаа гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна. Нэг суманд жижиг оврын хийн станц барихад хэдэн жил хүрэлцэх нөөц вэ. Энэ мэтээр харьцуулсан тоон судалгааг хийж байгаа юу. Арай эрт байна уу?

-Монгол Улсын Засгийн газраас энэ салбарт нэлээд анхаарч байгаа. Засгийн газрын захиалгаар Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд “Метан хийн хангамжийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” гэсэн төслийг хэрэгжүүлж байгаа. 2020-2022 он хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Монгол Улсын метан хийн хөгжлийн мастер төлөвлөгөө нь ямар байх юм. Аль ордоосоо хаашаа хийн хоолойгоо татах юм гэх мэт нарийн тооцоог тэнд гарч ирнэ. Том орд илрүүлчихлээ гэвэл шууд л ашиглаад явна. Тийм учраас мастер төлөвлөгөөгөөрөө дэд бүтэц нь, ашиглалтын суурь загвар нь ямар байх юм гэдгийг шийднэ. Хятадад бүр хийн агуулахууд байдаг. Тийм агуулахтай байх уу, үгүй гэдгээ ч шийдэх ёстой. Шинэ салбар учраас эрх зүйн  салбартаа ч шийдэх зүйл маш их байгаа.  Тиймдээ ч Австралийн засгийн газрын АМЕР төсөлтэй хамтран, олон улсын сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх судалгааг хийлгэж эхэлсэн. Эхний үр дүнгээ бидэнд танилцуулсан. 

-Метан хийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн салбарыг ойлгохгүй байгаа нь бидний шүдний өвчин болчихсон. Бид хайгуулын судалгаа хийх гээд очихоор нэг шанага барьсан хүн гарч ирээд, ингэлээ, тэглээ, газар нутгаа хамгаалах гэж байна гээд зогсоочихдог. Бүгдээрээ бүх салбарыг мэддэг болчихсон. Энэ л Монгол Улсын хөгжилд чөдөр болж байна даа. Геологи, хайгуулын салбар чинь маш их хөрөнгө мөнгө зарцуулж байж хөгждөг. Манай геологчид “1000 эрдэсжсэн цэгийн нэг нь орд болно” гэж ярьдаг. Бид 100 цооног өрөмдөхөд хэдхэн нь үр дүнтэй байж, нөөц олдох магадлалтай. Гэтэл хайгуулын ажлыг орон нутгийн иргэд ойлгодоггүй.

Хоёрдугаарт, нүүрсний давхаргын метан хийн гэрээт талбайнууд нь нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайтай давхцах тохиолдол их байдаг. Тэр тохиолдолд нөгөө нөхдүүд манай талбайд ирлээ гэх мэт асуудлыг ярьдаг. Уг нь хуульд маш тодорхой заасан байдаг. Хоёр аж ахуйн нэгжийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нэг талбайд давхацвал бие биеийнхээ үйл ажиллагаанд саад учруулахгүй ажиллана. Хэрвээ саад учруулаад байвал Монгол Улсын засгийн газар эд эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлнэ гэдэг заалт байдаг. Гэхдээ 300 метр хүртэлх гүнд эдийн засгийн ач холбогдол бүхий метан хий үүсдэггүй. Түүнээс доош гүнд эдийн засгийн ач холбогдол бүхий хий үүсдэг. Монголд өнөөдөр 300 метр хүртэл гүнд олборлолт хийж байгаа уурхай ганц ч байхгүй. Нөгөө талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх хөндөгдөхгүй асуудалд буруу ойлголцож, нэгийнхээ ажилд саад болдог. Асуудлаа ойлгохгүй учраас л тэр. Тиймээс бид соён гэгээрүүлэх талаас нь ажиллаж л байна.  Олон улсад энэ асуудлыг янз бүрээр шийдчихсэн. Тэр туршлагуудаас оруулж ирээд л нутагшуулж болно.  Янз бүрийн сургалтуудыг Монголд хийж, соён гэгээрүүлэх талаас нь ажиллаж л байна. Гэхдээ үүнээс их зүйлийг хийж, салбарыг ойлгох ойлголтыг сайжруулах ажил бидний өмнө тулгарч байна.

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.96Зочин   • 2020, 11 сарын 11. 16 цаг 30 минут

agaarin borhidloos bolj hicheen alag urs, hairtai humuus mani odov doo. bid bugd demjij bn. hurdan ajlig hiilgeed ene tulgamdaad bgaa asuudlig shiideesee bilee.

66.181.161.96Зочин   • 2020, 11 сарын 11. 16 цаг 27 минут

shn medee bn. hedi boltol guilgachni amidralaar ywah biles.

64.119.17.158зочин   • 2020, 11 сарын 11. 10 цаг 47 минут

Оюу толгойнх шиг дотоодын эрх мэдэлтнүүд гадны эдийн засгийн алуурчидтай нийлээд цөлмөчихгүй шиг улс орны хөгжилд үр ашгаа өгөхөөр гэрээ хийж ашиглаж чадах болов уу. Гэрээг дотоодын хэдэн их сургуулийн багш нарыг оролцуулж хиймээр юм даа. Гадны "хулгайч, залилагч" гэрээг зөвшөөрч өөртөө олз авч гарын үсэг зурдаг сайд нараас сэрэмжлэх боломж байна уу.

79.208.177.8Зочин   • 2020, 11 сарын 10. 18 цаг 39 минут

hervee sanhuugiin shiideed ajil hereg bolgovol ur ögööj ihtei ajil,bolbol Mongol uls 100huvi höröngöö bosgood olborloj dotoodiin heregtseegei hangaad gadaad luu gargaval ur ashigaa doroo l oloh salbar daa...

202.179.25.143гуцдагийн   • 2020, 11 сарын 10. 15 цаг 23 минут

элэнцгийн соён гэгээрүүлэх шууд л тендерээ зарла ажлаа хий

202.126.89.186Зочин   • 2020, 11 сарын 10. 15 цаг 21 минут

Yuch medehgui baij hujaa hujaa gej charlahaa bolioch uneniig helehed ta hed oorsdoo hayatadaasaa doloon dor setgej baigaadaa. Neeh hudlaa tamhi zuusan hogoo hayasan orkuud bga daa ta nar ehleed oorsdoo hun shig bolchood hun muul za yu

139.5.216.187Зочин   • 2020, 11 сарын 10. 12 цаг 34 минут

ARD DAN HUJAANUUD BAIDIIN,ENENII GAZ GEJ YU BHV,OYU TOLGOIGOO OLITOI AVCH YAVJ CHADAHGUI BAIJ YUUN BAS YAASAN IISEN GAZ,UDAHGUI HUJAAS NAAD OYUTOLGOIGOO ZALGUILAH BIZ NUGUU AITER TERBUM DOLLARUUDIN URUNDUU

112.72.6.246Parzival   • 2020, 11 сарын 10. 11 цаг 54 минут

Сайхан ярилцлага байна.. Метан хийн бидэн шиг агаарын бохирдлоо шийдэж чадахгүй улсад маш том боломж шүү. Олон улс ч метан хийгээр агаарын бохирдлоо шийдэн хийн хоолойгоор холбогдож байна. Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын чуулганаар нүүрсний цахилгаан станцыг дахин барихгүй, түншлэгч орнуудад ч санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.. Метан хий нэгдүгээрт, хоёрдугаарт нүүрс гэдэг нь ийм утгатай .. Мэргэжлийн боловсон хүчинд амжилт хүсье

202.126.89.186Sain bna   • 2020, 11 сарын 10. 15 цаг 18 минут

Yag zow nuurs hereglehee boliod owoldoo ugaartahgui bolno bugd hiin tulsheer ger oron dulaatsuuldag bolchihno

139.5.216.187Зочин   • 2020, 11 сарын 10. 12 цаг 35 минут

***** PZDA

64.119.27.236Nam bus irgen   • 2020, 11 сарын 10. 11 цаг 48 минут

Mergejliin hunees unen zuv medeelel avch niitelj baigaa ni tun sain bna. Ih medegch nar bi chadna-chuudaar Mongol uls duursen.

202.21.108.180Зочин   • 2020, 11 сарын 10. 11 цаг 29 минут

Уг нь ор үндэслэл бий, гэхдээ үүгээр далимдуулан говь маань ***** хотхоноор дүүрч хүн ам нь хунхууз болон хувирч яваандаа урд хөршэй хил нэгтэй болох магадлал бүр өндөр

139.5.216.187seismologist   • 2020, 11 сарын 10. 10 цаг 32 минут

baahan hujaagin haiguulin seismiin baguud oruulaad irtsen,ene avgai haij olno gej yu baihvdee,nuguu hujaanuud ni meddegch yumuu uguich yumuu baahan bantan avchiraad baigaa ene ter getsen,yag batalgaatai yum 1 ch baihgui,ingej neeh ih yum meddeg amitan shig hudalaa yaridagaa bolih heregtei ih medegch tenegg avgai mini

202.126.89.186Sain bna   • 2020, 11 сарын 10. 15 цаг 19 минут

Yuch medehgui baij hudlaa shaahaa boli

139.5.216.187Зочин   • 2020, 11 сарын 10. 10 цаг 40 минут

udahgui baahan gaz ene ter gesen hujaanuudin uildveruud bariad ter havi ni bugd hujaa hot tosgon bolnodoo ene avgaich ugaasaa gar ni mun lduu,ene avgai gaz olno gej yu baihvde

64.119.23.251ДАШ   • 2020, 11 сарын 10. 10 цаг 25 минут

ЯМАР САЙХАН НААШТАЙ МЭДЭЭ ВЭ? БҮР СЭТГЭЛ СЭРГЭЧИХЛЭЭ.АМЖИЛТ ХҮСЬЕ.

202.131.231.26zochin   • 2020, 11 сарын 10. 10 цаг 00 минут

iim uchirtai bjee. vnxeer xeregtei yariltslaga boljee. amjilt tsaash sain sudlaara.

139.5.216.187   • 2020, 11 сарын 10. 9 цаг 40 минут

ingej baigaad hujaanuudad uguh baihda

192.82.69.130зочин   • 2020, 11 сарын 10. 9 цаг 33 минут

Газан ,машинууд ,үнэд ,орох ,нээ.

202.126.88.230Зочин   • 2020, 11 сарын 10. 9 цаг 31 минут

женко гэж гацаагч мал дээр гарсан.босоо хэвтээ хөхөгч шантаажчин малуудын үе шүү дээ.

122.201.22.161Зочин   • 2020, 11 сарын 10. 9 цаг 28 минут

Баяр хүргэев Сайхан ярилцлага болсон байна.

202.55.180.58Бат   • 2020, 11 сарын 10. 9 цаг 17 минут

Амжилт. Их ойлгомжтой ярилцлага бна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.