2020 оны 11-р сарын 16
13 цаг 29 минут

Хүнсний удирдлагын шуурхай штаб хуралдаж, зарим үүрэг чиглэлийг өглөө

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний удирдлагын шуурхай штаб өнөөдөр видео хурал хийлээ. Цахим хуралд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Аймгийн Засаг дарга нарын хувьд  хүнсний нөөц, хангамж болон хот хоорондын хүнсний тээвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр отор нүүдлээр аймгуудад орж ирж байгаа малчдын тоон мэдээлэл болон хорио цээрийн дэглэмтэй үед нутаг орноос хөөж туух, үл ойлголцох байдал гаргахгүй байхыг үүрэг болголоо. Хурлын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараахь үүрэг, чиглэлийг орон нутаг болон нийслэлийн удирдлагуудад өглөө.

  • Мах нийлүүлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээ авах, хязгаарлалт хийхгүй байх, тээвэрлэлтийн үеэр халдвараас хамгаалах зөвлөмжийг хүргэж ажиллахыг аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга,  Онцгой байдлын газрын дарга нарт,
  • Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний аймаг, сум, сумын төв  доторх тээвэрлэлт, тухайн аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл болон жолоочийн халдваргүйжүүлэлтийг сахиулж оновчтой зохион байгуулахыг  орон нутгийн удирдлагуудад,
  • Аймгуудаас Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ зэрэг төв суурин газар руу хүнсний тээвэр хийхэд УОК-ын зөвлөмжийг мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,
  • Тээврийг хоёр талдаа,  аль болох даац ихтэй машинаар тээвэрлэлт хийлгэх үүнтэй холбоотой зохицуулалт хийх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, энэ ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулахыг  анхаарах,
  • Яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгуудийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн хот хоорондын тээврийн үеийн халдвараас хамгаалах зөвлөмжийг удирдлага болгон орон нутагтаа зохицуулалт хийхийг Засаг дарга нар, ХХААГ-ын дарга нарт,
  • Хүнсний хангамжийн шуурхай удирдлагын штабын төлөвлөгөө, түүнд тусгасан арга хэмжээг мөрдөх, мэдээллийг нягтлан гаргах, мэдээллийн нууцлалыг  Аймаг нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.234Зочин   • 2020, 11 сарын 16. 22 цаг 11 минут

Ойлгосонгүй. Мэдээллийг нууцлана гэж юу гэсэн үг вэ? Олон түмэнд үнэнийг хэлэхгүй гэсэн үг үү? Аймшиг төрүүлчлээ.

66.181.161.58ЗОЧИН   • 2020, 11 сарын 16. 14 цаг 06 минут

МАХНЫ ҮНЭД ДЭЭД ХЯЗГААР ТОГТООГЧ ДАРХАН ШИГ, БҮТНЭЭР НЬ АВААД ХАДГАЛАХ САВГҮЙ ХҮМҮҮС ЯАХ ВЭ ???

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.