2020 оны 11-р сарын 18
14 цаг 17 минут

ХААН Банк төрийн үйлчилгээний цахим систем E-MONGOLIA-д нэгдлээ

Төрийн 181 үйлчилгээг авах боломжтой E-Mongolia үндэсний цахим системд ХААН Банк нэгдлээ. Ингэснээр эрхэм харилцагч та энэхүү системээс төрийн үйлчилгээ авахаар хандахдаа ХААН Банкны интернэт банкны эрхээрээ нэвтрэн өөрийгөө зайнаас танин баталгаажуулалт хийх боломжтой болж буй. Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn цахим хуудас болон E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ХААН Банкны нэвтрэх хуудсыг сонгон, интернэт банкны эрхээрээ нэвтрэн орж, банканд бүртгэлтэй өөрийн регистрийн дугаараа ДАН систем рүү илгээхийг зөвшөөрсөн тохиолдолд харилцагч таныг зайнаас танин баталгаажуулах юм. ДАН систем рүү харилцагч таныг амжилттай танин баталгаажуулсан мэдээллийг илгээсний дараа интернэт банкны нэвтрэлт автоматаар хаагдана. Хэрэв та үйлчилгээ авч, төлбөрөө төлөх тохиолдолд вэб хуудсаар дамжуулан нэвтэрсэн бол QR код гарч ирсний дараа гар утсаараа уншуулан төлнө. Харин E-mongolia аппликэйшнээр нэвтэрсэн бол QPay дээр дарж банкаа сонгон интернэт банк руугаа ороод үүссэн гүйлгээний дагуу төлбөрөө төлөх юм.

E-Mongolia үндэсний цахим системээс халамж, нийгмийн даатгал болон улсын бүртгэл, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт акт, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, татвар төлбөр тооцоо, боловсрол бусад зөвлөгөө мэдээлэл зэрэг маш олон үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой. Эдгээр үйлчилгээнд иргэдэд өдөр тутам хэрэгтэй лавлагаа, иргэний үнэмлэхний захиалга зэрэг багтсан байдаг. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга гаруй үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага багасах, улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарна хэмээн тус системийг хөгжүүлэгчдийн зүгээс онцолж байна.

ХААН Банкны харилцагч та E-Mongolia цахим системд хандахдаа хэн нэгэнд өөрийн интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ дамжуулан өгөх, нууцлалыг хангахгүй байх нь аливаа санхүүгийн луйварт өртөх, хувийн нууц мэдээллээ бусдад алдах эрсдэлтэй. Тиймээс өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, бусдад хувийн мэдээллээ, тухайлбал, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасаа хэн нэгэнд дамжуулж хэрэглэх боломжтойгоор орхиж болохгүйг анхаарна уу.

E-Mongolia системтэй холбоотой түгээмэл асуулт хариулттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.