2020 оны 12-р сарын 11
14 цаг 10 минут

“ЭКСПОРТ МОНГОЛ 2020” цахим үзэсгэлэнд 43 байгууллага 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна

    Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулах гэж байна. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-“Экспорт Монгол 2020” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг "Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээ" уриан доор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан.  

-Мэдээж энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд цар тахлын үед болж байгаагаараа онцлог. Үзэсгэлэнгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-www.exportmongolia.org ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ бүхий экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаараа давуу талтай. Мөн Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D болон 2D цахим үзэсгэлэн анх удаа  цахимаар зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь “Экспорт Монгол 2020” олон улсын форумаар цар тахлын хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх юм. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орны үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад байна шүү дээ. Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар улс орон болгон өөрсдийн гарцыг хайж арга замыг эрэлхийлж байна. Манай улсад ч бас дээрх нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах, эерэг гарц боломжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид хамтдаа эрэлхийлж байна.  

Цахим форумаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч, хөрөнгө оруулагчид харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох юм.

-Олон улсын үзэсгэлэн учраас оролцох аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгуур тогтоосон уу?

-Үзэсгэлэнд оролцох урилга, мэдээллийг бизнес эрхлэгчдэд сүүлийн нэг сар гаруй хугацаанд хэвлэл мэдээллийн бүх сувгаар хүргэн бүтээгдэхүүнийг бүртгэн экспортын чиг баримжаатай, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шалгаруулсан.

Энэ хугацаанд 156 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүртгүүлсэнээс 43 павильонд 43 байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  цахим платформд байршуулаад байна.

-Бүтээгдэхүүний нэр төрлийн талаар тодруулахгүй юу?

-Үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, хүнс, тээвэр ложистик, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ оролцож байна. Энэхүү үзэсгэлэнгийн хувьд 14 хоног байршина.  Цаашид бид уул уурхайн бус салбаруудаа ангилан бүтээгдэхүүн үйлчилгээг нь энэ платформоор дамжуулан сар бүр дэлхийд танилцуулахаар төлөвлөж байна.

-Цахим үзэсгэлэнгийн онцлогуудаас дурьдвал?

-Энэхүү цахим үзэсгэлэн нь худалдан авагч үзэсгэлэнд оролцогчидтой цахимаар  шууд холбогдох, холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бий болгосон. Цахим үзэсгэлэнд оролцогчийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 3D, 2D павильоноос бүрэн авах боломжтой ба гадаад, дотоодын үзэсгэлэн үзэгч цахимаар шууд холбогдох боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой юм. Хил хязгаар хаагдсан өнөө үед, хил хязгаарыг цахимаар даван Монголын үндэсний бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломжийг бид эрэлхийлж байна.

Олон улсын жишгийг дагаж, дижитал худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ эрин үед хамтдаа алхацгаая.

 

https://www.youtube.com/watch?v=Bwg78u7k8hg&feature=youtu.be&fbclid=IwAR2AK0_PkdLm882ReiK143yiY8HV4VhShsFkT9z5dGc6jx9xXE2wQGmPOT8 энэ зааврын дагуу www.exportmongolia.org -д бүртгүүлж, оролцохыг урьж байна.

Фэйсбүүкийн ExportMongolia цахим хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.