2020 оны 12-р сарын 23
9 цаг 25 минут

Я.Эрдэнэсайхан: Бид зөвхөн төсөв харахгүйгээр олон улсын, донор байгууллагад хандаж байна

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тиймээс энэ ЖДҮХС-гийнхан 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийн төсөл шалгаруулалт хэрхэн явагдах, ямар өөрчлөлт орсон талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. 

-ЖДҮХС-гаас өндөр албан тушаалтнууд зээл авсан нь иргэдийг дургүйг ихээхэн хүргэсэн. Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтын талаарх товч мэдээлэл өгөөч?

-Сонгон шалгаруулалтын тухайд аль болох олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, шалгаруулалтыг явуулахыг зорилго болгон ажиллалаа. Ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг байгууллагынхаа youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжууллаа. Энэ зорилгодоо хүрсэн болов уу гэж бодож байна. Өмнөх жилийг бодвол бид техник технологийн дэвшилт, цаг хэмнэсэн илүү хурдан, хүмүүст ойлгомжтой, нээлттэй нөхцөлд шалгаруулалт болж өнгөрлөө гэж ойлгож байна. Төслийн хорооны гишүүдэд МХАҮТ, Төслийн удирдлага Хөгжлийн хүрээлэн ТББ, Баялагч бүтээгчдийг дэмжих холбоо ТТБ, “Зах, зээл судлалын хүрээлэн” ТББ-ын төлөөлөл оролцлоо. Жижиг дунд үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагаа гурван талт оролцооноос бүрдэж байгаа. Нэгдүгээрт төрийн байгууллага, хоёрдугаарт ТББ байгууллагын төлөөлөл, гуравдугаарт бизнес эрхлэгчид гээд гурван талт үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Төслүүдийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү сайжирсан байна. Төслөө хамгаалах бэлтгэлээ хүмүүс маш сайн хийдэг болж. Төслүүдийн үнэлгээ маш бага онооны зөрүүгээр  эрэмбэлэгдэж байгаа нь өрсөлдөөн маш их байгааг харуулж байна. Мөн ОУ-ын төслийн стандартад ойртож очсон гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл,  төслүүд маань Эрсдлийн удирдлагын талаар тодорхой ойлголт авсан байна. Даатгалын зардлаа тооцоод оруулж ирж байна. Чанарын нэгдсэн удирдлагын стандартаар бүтээгдэхүүн үйл ажиллагааг ямар стандартад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах вэ, Хэрэглэгч болон өрсөлдөгч зах зээлээ судлаад  орж ирж байгаа зэргээс ингэж дүгнэж болохоор байна.

-Энэ жил хичнээн ААН, байгууллага зээл авах хүсэлтээ ирүүлэв? Хэдэн төгрөгийн санхүүжилтыг хичнээн ААН, байгууллагад олгосон бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд нийт 1579 төсөл, 238,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс орон нутаг /21 аймаг/ 810 төсөл 78,7 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод 769 төсөл 159,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээлийн багцыг Жижиг, дунд зээлийн багц, Орон нутгийн зээлийн багц, Бичил зээлийн багц гэж гурав ангилсан. 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Бичил зээлийн багц”-ын ангилалд холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлдсэн. Эдгээр төслийн эзэд “Төсөл сонгон шалгаруулах  хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийн багц” –аас 64 аж ахуй нэгж, 1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болоод байгаа юм.  Үлдсэн 48 төсөл улаан шугамын ард эрэмбэлэгдсэн бөгөөд дараагийн шатны санхүүжилт орж ирэхээр шийдэгдэнэ гэж ойлгох нь.    

-Эдгээр аж ахуй нэгжийн санхүүжилтыг шууд олгох уу? 

-Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа хийгддэг том ажил бол хөрөнгийн үнэлгээ. Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл бүхийн хөрөнгийн үнэлгээ хийдэг 30 гаруй байгууллага бий. Тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг эдгээр байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгож эхэлнэ.

-Зээл олгож буй салбар чиглэлийн хувьд тодруулахгүй юу?

-Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн зүүн бүс гээд  тогтоосон. Бүс бүрт  нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүнийхээ дагуу  жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 онд дэлхий нийтийг хамарсан Коронавирус /Ковид 19/ цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл,  ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар чиглэл багтжээ. Эдгээрээс гадна  нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон.  БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу  Энэ салбарт Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийсэн. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай ковидэд өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг  зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон байгаа. Хэрэв зээл олгох салбар чиглэлээ тогтоогоогүй бол хэд дахин олон төсөл хүлээж авна гэсэн үг.

-Зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэв?

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 688 мянган тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зээлийн сандаа бүрдүүлсэн. Зээл өгөх мөнгөө эхлээд бүрдүүлнэ гэсэн үг. Үүнээс Засгийн газрын бонд 290 орчим тэрбум төгрөгийг, Хөгжлийн банкны бондноос, улсын төсвөөс 180  орчим төгрөг тэрбум төгрөг бүрдүүлсэн. Зээл олгосон нь 968 тэрбум  төгрөг. Яагаад 968 болчихов гэхээр эргэн төвлөрүүлсэн хөрөнгөө буцаан зээлнэ дээ. Тэгэхээр би өнөөдөр 100 төгрөгтэй байлаа. 100  төгрөгөө таньд зээлье эргээд 110 болгоод авлаа. Дараачийн хүн дахиад 110 төгрөг зээлнэ. Ингэхээр чинь хоёр дахин үржигдэнэ шүү дээ. Тэгээд нэмэгдсээр 968 тэрбум болчихож байгаа юм.

-Бүрдүүлсэн эх үүсвэрүүдийн буцаан төлөлт хэр үлдэгдэлтэй байгаа вэ?

-Хөгжлийн банкны бондыг 2020 онд хүүтэй нь бүрэн дарж дууслаа. Засгийн газрын бондоос 280 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг төлөх үлдсэн. Энэ ондоо багтаад бид 3.3 тэрбум төгрөгийг төллөхөөр ажиллаж байна. Ирэх онд 41 тэрбум төгрөгийг төлнө. Энэ асуудлаар салбарын сайд болон сангийн яамтай зээлийн эргэн төлөлтийг хойшлуулъя гэсэн байдлаар танилцуулаад ажиллаж байна. Эргэн төлөлт дээр илүү сайн ажиллах шаардлага тулгарч байгаа.

-Зээлээ төлж дуусаад эдгээр аж ахуйн нэгж дахиад л үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Улсаас өгч байгаа энэ хөнгөлөлттэй зээл  байнгын тасралтгүй явж байж нийт аж ахуйн нэгжийн  3 хувийг эзлээд байгаа  дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг нийлүүлээд байгаа тэр аж ахуй нэгжүүд амь бөхтэйгөөр үлдэх биш үү?

-Ер нь энэ салбар өөрөө тасралтгүй байнга хөгжих ёстой. Жижиг үйлдвэр дунд болоод дундаасаа том болоод олон ажлын байр бий болоод явах учиртай. Таны хэлснээр ийм асуудал бодит амьдралд байна. Монголд төдийгүй дэлхийд ийм асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх тал дээр дэлхийд ямар арга хэрэглэж байгааг бид судалж үзсэн. Олон улсын хувьд жишээлбэл Казахстаны Жижиг, дунд үйлдвэрлэлийн турршлагаас нь  судлаад үзэхэд “3өвлөх үйлчилгээ”-ний ажлыг цогцоор нь маш сайн хийдэг юм байна.  Хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдэг бол зээл олгодог газар юм байна л гэж хараад байдаг. Гэтэл нөгөө зээлийн эргэн төлөлтийн  хувь хэмжээ ямар байгаагаас дахиад энэ зээлийг хэчнээн аж ахуйн нэгжид олгох вэ гэдэг шууд шалтгаалаад явчихдаг. Тийм учраас манай газар дотроо Бүртгэл статистик нэг цэгийн Үйлчилгээний хэлтэс байгуулсан. Энэ хэлтсээс маань хэн ч ирээд дуртай үедээ мэдээлэл авч болно. Бүх талын зөвлөгөө  авах боломжоор нь хангах ийм зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл салбарын талаар ямар ч ойлголтгүй нөхөр цаасан дээр төсөл бичээд мөнгө авчихдаг байсан бол одоо эхлээд бодит мэдээллээ авна гэсэн үг. Дараа нь сургалтандаа сууна. Эцэст нь сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг хүлээж авъя гэж байгаа юм. Тэгэхээр бизнес эрхлэх хүн маань бизнесийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй, санхүү нягтлангаа яаж удирдах, ямар татвар төлөх вэ, эрсдэл, боломжоо харчихна. Цалингаа  яаж бодох вэ, бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарах юм гээд бүгдийг өөрөө тооцоолчих мэдлэгтэй болно. Үүндээ  тулгуурлан төслөө бичнэ. Төсөл бичихэд нь ч туслалцаа үзүүлэх үйлчилгээ өгнө.  За ингээд төслөө бичээд өөрөө хамгаална гэсэн үг. За нэг хэсэг нь мэдээж хөрөнгө санхүү дутагдаж авч чадахгүй байх нь. Авсан аж ахуйн нэгжүүдэд зээлээ авангуут нь бид зөвлөгөө өгөөд үргэлжлүүлээд аваад явна. Нөгөө хүн маань ямар нэгэн байдлаар санхүү дээрээ доголдоод байна уу? Эсвэл бүтээгдэхүүнийхээ борлуулалт дээр доголдоод байна уу гэдэг дээр нь олон улсын болон дотоодын зөвлөхүүдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Ингэж байж бид зээлээ бүрэн төлүүлнэ. Компанийг ч хөл дээр нь босгоно. Нэг талдаа гол зорилго маань өөрөө өөрийгөө тэжээгээд явж байгаа аж ахуйн нэгжээ хөл дээр нь босгоно. Нөгөө талдаа олгосон зээлээ бүрэн авах ажил юм. Зээл дууссан ч гэсэн нөгөө аж ахуйн нэгж “Зөвлөгөө аваад зээлээ нэмэх, ж үйл ажиллагаагаа томруулмаар байна” гэвэл нээлттэй. Ингээд явах боломжийг хангаж өгч байгаа юм.

-Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 262 тэрбум төгрөг, 1124 зээлдэгчтэй байна. Үүнээс зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш  хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийг сайжруулах талаар олон ажил хийж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар дотроо Хууль, тусгай активийн хэлтэс байгууллаа. Банкны өр барагдуулах албатай адилхан үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь энэ хэлтэс  маань зургаа долоохон хүнтэй.  360 орчим өрөө төлөхгүй байгаа нөхдүүдийн араас хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ. Энэ бол хэцүү даалгавар. Гэхдээ хэцүү гээд шантрах эрхгүй. Эхнээсээ бага гэлтгүй үр дүн гарч байна. 2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ.  Эргэн төлөлтийн чиглэлд ахиц гарч байна, ажиллаж болох нь гэж харж байгаа.

-2021 онд танайхаас улсын төсөвт 90 тэрбумын санхүүжилт тусгуулахаар саналаа өгсөн. Гэтэл төсөвт 1 ч төгрөг тусгасангүй. Коронагийн үед дэлхийн бүх орон эдийн засгаа аврах бодлого барьж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ бууруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газар бодлогоор Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Агентлагаа байгуулчихлаа, тодорхой бодлогын бичиг баримтуудаа боловсруулаад ажиллаж байна. Таны хэлсэнчлэн дэлхий нийт коронагийн үед эрүүл мэндийн салбар, жижиг дундын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийж байна. Үнэхээр энэ цар тахлын үед эрүүл мэндийнхээ салбарт илүү хөрөнгө оруулалт оруулах ёстой байх гэж харж байгаа. Хөрөнгө санхүүгийн хувьд хүрэлцээ муу, улсын эдийн засаг  ч хүнд байна. Гэхдээ бид зөвхөн төсөв харахгүйгээр олон улсын, донор байгууллагад хандаж байна. Жайка Японы олон улсын байгууллагатай хамтраад 30 орчим аж ахуйн нэгжид томоохон хэмжээний зээл олгох талаар ажиллалаа. Жайкагийн ОУБ Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллах бодлого барьж байгаа. Тиймээс жижиг дундынхаа салбарууд дээр  дэмжих бодлого барья гэдэг шийдвэр гаргасан. Жайка банкаар дамжуулан зээл олгодог учраас шаардлага хангасан жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдэдээ зээл олгох талаар ажиллана.

-Монгол Улсад 93858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 66.3 хувь нь жижиг, дунд, бизнес эрхэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчдээс бүрдүүлдэг гэсэн статистик байна. Ингээд харахаар бас ч үгүй жин дарсан салбар байх нь?

-Ер нь жижиг, дунд үйлдвэрийн салбар өөрөө улсын нуруун дээрээс маш их ачааг үүрдэг салбар. Харин татварын хувьд, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь гээд яривал тийм өндөр үзүүлэлт биш. Дэлхийд ч ялгаагүй энэ салбарынхан гол ачааг үүрдэг. Маш олон хүнийг ажлын байраар хангадаг салбар. Таны хэлж байгаа 93858  аж ахуйн нэгжийн 70 орчим хувь буюу 63131  нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч.  Бас нэг тоо дурдахад хөдөлмөрийн насны хөдөлмөрлөж байгаа иргэдийн 4 хүн тутмын 3 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө тэжээж, компанийн ажилчдынхаа амьдрал ахуйг залгуулаад явж байна. Тийм ч учраас дэлхий нийт жижиг, дунд үйлдвэрийнхээ салбарыг дэмждэг. Өөрөөр нь бие дааж амьдрах, цаашлаад цөөхөн ч болтугай хэдэн хүнийг аж амьдрал, ахуйтай болгодог салбар учраас төрөөс бодлогоор дэмжиж өгдөг. Зээл олгох санхүүжилтийг төсөвтөө  тусгаад явдаг шүү дээ.  

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.100зочин   • 2020, 12 сарын 23. 11 цаг 37 минут

Тахал тархаад хөл ториотой байгаа цаашдаа хэрхэх нь тодорхойгүй үед аялал жуулчлалд ЖДҮ-гийн зээл олгоно гэж тэнэгтэхээ болиосой, вирус мутацид орвол вакцин нэмэргүй гэж эрдэмтэд, судлаач нар нь хэлчихээд байна шүү дээ. Хэрэв энэ үнэн бол аялал жуулчлал гэдэг үг домог болж ч магад.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.