2021 оны 1-р сарын 18
14 цаг 20 минут

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 авто бензинийн үнийг 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв. Тэрбээр манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
 
ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1 дүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 2020 оны 4 дүгээр сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан 2020 оны 5 дугаар сараас он дуустал Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулан Улаанбаатар хотын хэмжээнд 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.
 
Дэлхийн банк болон ОУВС-аас 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна. Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна.
 
Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх хүчин зүйл болов. 2020 оны 5 дугаар сараас хойш “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас бараг 3 дахин өсөж 56 ам.доллар/баррель болоод байгаа нь бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
Цаашид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/баррель болно гэмээн таамаглаж байгаа билээ.
 
Мөн тэрбээр мэдээллийнхээ үеэр "Жилдээ 13-15 орчим хувиар газрын тосны бүтээгдэхүүний импорт нэмэгддэг. Манай улс 2019 онд нийт хоёр сая гаруй тонн бүтээгдэхүүн импортолсон. Өнгөрсөн жилийн хувьд 2019 оноос 60 орчим мянган тонноор бага шатахуун орж ирсэн. Уул уурхайн компаниуд ямар нэгэн байдлаар зогсолт хийгээгүй нь импортын бүтээгдэхүүн буурахад нөлөө үзүүлсэнгүй.

АМГТГ-аас тухайн шатахууны литр тутмын үнэ бодитой эсэхэд дүгнэлт гаргадаг. АИ92 төрлийн бензиний одоогийн байдлаарх өртөг нь 1540 төгрөг. Үүнд ААН-ийн ашгийн хэмжээ ороогүй. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна. Энэ бол гадаад зах зээлээс хамаарч байгаа өсөлт юм. 

А-80 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт явагдана.

Мэдээж зарим газар зүйн байршлаас шалтгаалан 10 гаруй төгрөгийн үнийн өсөлттэй байхыг үгүйсгэхгүй. АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байна" хэмээлээ. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.111лхагва   • 2021, 1 сарын 20. 12 цаг 54 минут

энэ дарга залуу мэдэгдэл хийж байгаа байдал нь засгийн газрын агентлагийн дэд дарга шиг биш нефт борлуулагч компануудын толоологч шиг л захиалагч нарынхаа даалгаварыг амжилттай биелvvлсэн бие толоологч шиг аяглаад байгааг та нар анзаарч байна уу ганц энэ удаа биш л дээ тvрvvчийн хоер удаагийн мэдэгдлийг танилцуулж ярьж байхад нь анзаараад гайхаад би андуурч байгаа байх гэж бодосон юм сая нилээд анхаарч харлаа яг л захиалагчийнхаа даалгаварыг амжилттай биелvvлсэн толоологч шиг даналзаж байна сайн хар

202.179.21.200зочин   • 2021, 1 сарын 19. 15 цаг 56 минут

Нефт нэрэх үйлдвэр хурдан ашиглалтанд орж улс шиг улс болоосой доо.Үнийн зөрүүгээс ашиг олдог ченжүүд төрд ч зах зээлд ч л байх юм.

103.229.120.9Зочин   • 2021, 1 сарын 19. 13 цаг 03 минут

Шатахууны үнэ буух болохоор 30- 45 өдрийн дараа л 50 төг буудаг. Нэмэх болохоор энэ хугацаа нь хаашаа алга болчдог юм бол оо. Зах зээлийн үнэ өсөхөөр л тэр 7 хоногт нь үнэ нэмэгдэхээр яриад дараа 7 хоногт нь нэмдэг.

122.201.22.236бат   • 2021, 1 сарын 18. 23 цаг 28 минут

ЗГ-ийн одоогийн энэ бүтэц, хуучин арга барилаар шатахууны үнийг зохицуулна гэж юу байхав дээ..Шатахууны импортод эрс реформ хийх шаардлагатай.

49.0.142.158Зочин   • 2021, 1 сарын 18. 15 цаг 00 минут

Хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнэ буулгаж байгаагүй байж түр зуур жаахан нэмэхээр нэмнэ гээд л сүр болохын бүх цаг үед ашиг олно гэж дайрахын.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.