2021 оны 4-р сарын 27
11 цаг 10 минут

ХААН Банк “Дулаан шийдэл” төсөлд хамтран ажиллана

ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг санхүүжүүлэн, иргэдийн ногоон хэрэглээг дэмжиж төр засгийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран “ногоон” төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл энэ удаа гэр хорооллын байшинг стандартын дагуу дулаалах замаар дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчний хэмнэлт үүсгэх, агаарын бохирдлыг бууруулж, нүүрснээс ялгарах утааг 30 хувь бууруулах зорилго бүхий “Дулаан шийдэл” төслийг хамтран хэрэгжүүлэхээр “Жерес” олон улсын ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус төслийн хүрээнд ХААН Банк хамтран ажилласнаар байшингаа дулаалах хүсэлтэй гэр хорооллын айл өрхүүдэд 30 сарын хугацаатай, 8 хувийн  хүүтэй ногоон зээлийг санал болгох юм.

“Дулаан шийдэл” төсөл нь байшингаа дулаалах стандарт хангасан цогц шийдлийг иргэдэд санал болгохын тулд олон талын хамтын ажиллагааг ханган ажиллалаг. Тухайлбал, дулаалгын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн бригадууд Барилгын үндэсний ассоциацаас зохион байгуулж буй сургалтад хамрагдан, технологийн дагуу дулаалга хийх аргачлалд суралцсаны дараа энэхүү ажлыг гүйцэтгэдэг. Харин “Монгол базальт” ХК, “Гэгээн өргөө” ХХК,  “Пирамид индастри” ХХК, “Росторг” ХХК, “Эко Вүүл” ХХК-ууд  чанарын шаардлага хангасан дулаалгын материалыг нийлүүлдэг бол дулаалгын ажил хийгдсэний дараа ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв дулаалгын ажил стандарт хангасан эсэхийг шалгадаг юм байна.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар “ХААН Банк байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих хүрээнд тусгайлсан “Ногоон зээл”-ийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гарган ард иргэдийнхээ эко хэрэглээг дэмжин, бизнесийн байгууллагуудын байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна. Агаар, хөрсний бохирдлын асуудал бол яах аргагүй бидний ойрын хугацаанд хамтран шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал. Бид бүгд хамтран ажиллаж, харилцан ойлголцож хамтаар шийдвэрлэх асуудал.  “Жерес” олон улсын ТББ-ын “Дулаан шийдэл” төсөлтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлээр хамтран ажиллаж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд олон айл өрх дулаан тухтай байшинд халуун ам бүлээрээ жаргалтай, эрүүл амьдрах нөхцөл боломж бүрдэнэ гэж итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

 

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жерес ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын үндэсний ассоциаци, “Пипл ин нийд” ТББ хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жерес ОУТББ-ын тухай
Эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Францын ТББ бөгөөд Европ, Африк, Азийн орнуудад төсөл хэрэгжүүлж байсан, 40 гаруй жилийн туршлагатай, хамгийн эмзэг хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, түүнд дасан зохицох үйл ажиллагаа явуулдаг.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.