2021 оны 8-р сарын 6
7 цаг 10 минут

БУСАН ХОТ: СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь далайн боомт хот гэдгээрээ олонд танигдсан бөгөөд хотыг зорин ирсэн хүн бүрийг амтат хоол, төрөл бүрийн сонирхолтой аяллууд хүлээж байдаг ажээ. Хотын бахархал болсон уламжлалт худалдааны зах, амттай хоолоороо алдартай гудамж болон далайн эргийн наран шарлагын газрууд нь газар газрын жуулчдын сэтгэлийг татдаг. Мөн Бусан хотын тэнгэр баганадсан, орчин үеийн хээнцэр барилгууд нь Солонгос улсад хамгийн алдартай газруудын нэг юм. Азийн томоохон кино наадмуудын нэг болох Бусаны Олон Улсын Кино Наадам нь энэ хотод зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.

Хэүндэ наран шарлагын газар

Хэүндэ наран шарлагын газар

 Бусан хотын хамгийн алдартай энэ наран шарлагын газарт тансаг зэрэглэлийн зочид буудлын өндөр шилэн барилгууд тэнгэр баганадан сүндэрлэдэг. Зуны халуун өдрүүдэд жуулчдын хөлд дарагддаг энэ газар өнгө өнгийн нарны шүхэр элсэн эргийг чимдэг байна.

Бусаны Аквариум

Бусаны Аквариум

 Энэхүү аварга том аквариумд 250 гаруй төрөл зүйл бүхий 10,000 гаруй нэр төрлийн далайн амьтад, загас жараахай бий. Далайн 80 метрийн гүнд хийгдсэн шилэн хонгил нь аквариумын хамгийн гайхалтай бөгөөд сонирхолтой үзвэрийн нэг билээ. Харин хүүхдүүдийн хамгийн дуртай хэсэг бол далайн амьтдыг гараараа илж, хүрч болдог усан сан юм.

101 дүгээр Тэнгисийн булан

101 дүгээр Тэнгисийн булан

 Эрч хүчтэй, доргио хотын тэнгисийн буланд нэгэн мартагдашгүй гайхалтай үдшийг өнгөрөөхийг санал болгож байна. Энд та тансаг загвартай өндөр барилгын дээвэрт байрлах зоогийн газарт хооллож, скай лоунж, уушийн газраар нь үүр цайтал үйлчлүүлж болно. Мөн урьдчилж захиалга өгөх юм бол дарвуулт завиар аялалд гарч болдог байна.

Сүёнгман дарвуулт завины зогсоол

Сүёнгман дарвуулт завины зогсоол

 1986 оны Азийн наадам, 1988 оны Сөүлийн Зуны Олимпын Их Наадмын тэмцээнүүд энд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Энд та төрөл бүрийн дарвуулт завины тэмцээн, уралдаан, арга хэмжээнүүд зохиогдохыг харж болно. Мөн дарвуулт завиар далайд гарах зэрэг жуулчдад зориулсан аяллын хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.

Шинсэгэ Сентум Сити

Шинсэгэ Сентум Сити

 Энэхүү худалдааны комплекс нь 2009 онд “Хамгийн том худалдааны төв”-ийн ангилалд Гиннесийн дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн байна. Мөн дэлгүүр хоршоо, мөсөн гулгуурын талбай, гоо сайхан, хүүхдийн тоглоомын төв, амралт, алжаал тайлах газрууд болон үйлчилгээний төвүүд нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд нэн тохиромжтой.

Бусаны кино урлагийн музей

Бусаны кино урлагийн музей

 Энэ бол Солонгос дахь хамгийн анхны кино урлагт зориулж байгуулсан музей юм. Жуулчид энд кино урлагийн нарийн чимхлүүр ажлууд болох дуу оруулах, зураг авалтын эффект хэрхэн хийдгийг үзэж сонирхох ба кино үйлдвэрлэлтэй холбоотой тусгай тоног төхөөрөмжөөс эхлээд олон мэдлэгийг өвөртлөн буцах нь дамжиггүй.

Сомёны 1-р гудамж

Сомёны 1-р гудамж

 Бусан хотын их хөлийн газар болсон 1-р гудамжинд цог жавхлантай залуучууд кофе шоп, кино театр, ресторан, уушийн газрууд олон бий. Сомён метроны газар доорх захаар явахад гоо сайхны бараа, бэлэн хувцасны төрөл бүрийн дэлгүүртэй таарах болно.

Кафены гудамж Жонпу

Кафены гудамж Жонпу

 Дээр үед боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны гудамж байсан энэ газар одоо шинэ зохион байгуулалтад орж, тав тухтай, этгээд, дэгжин шийдэл бүхий дотоод засалтай цайны газар, кофешоп, мухлагууд болжээ. Энэ гудамжийг Нью Йорк Таймс сониноос 2017 оны хамгийн очиж үзүүштэй 52 газрын нэгээр онцолж байсан удаатай билээ.

Камчон уламжлалт соёлын тосгон

Камчон уламжлалт соёлын тосгон

 1950-аад оны үед Солонгосын дайны дүрвэгсдийн байгуулсан энэ сууринд үзэх харах зүйл олон бий. Тосгоны байшингууд нь өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй бөгөөд залуу зураачдын зоримог шийдэлтэй ханын зураг, өнгө өнгөөр алаглах дээврүүд, гүн хөх далайг дүрсэлсэн зураг зэрэг нь нүд баясан сэтгэл сэргээм ажээ. Энэ тосгонд ирвэл та амттай кафегаар нь зочилж, зотон даавуун цүнхний урлан, өөрийн гараар хийсэн аягатай болоод буцаарай.

"СӨҮЛ хотоор аялах бол энд дарж үзнэ үү"

"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.197ариун   • 2021, 8 сарын 7. 9 цаг 45 минут

ямар гоё юм бээ сахйн зугаалахсан энэ коронагаас болж хэцүү амьдарч бнааа

587.894.57.577Зочин   • 2021, 8 сарын 6. 18 цаг 14 минут

Үзэх харах юмгүй тэнэг со-чуудын юуг үздийн эхлээп монголоо үз

258.17.57.751Зочин   • 2021, 8 сарын 6. 18 цаг 15 минут

Улс улсыг үзээд явах гоё шүү дээ

987.25.687.68Зочин   • 2021, 8 сарын 6. 18 цаг 15 минут

хүн хүн өөр өөрийнхөө үзэх зүйлийг үзээх явбал баруу бишүү

192.82.68.98Сайхан аялаа .   • 2021, 8 сарын 6. 17 цаг 28 минут

Монголчууд бид чинь 3 сая 3 мянган хүн амтай дэндүү цөөхөн . Газрын хөрсөн доороо 80 төрлийн хосгүй их баялагтай . Бүгдээрээ долларын саятан улс ард түмэн шүү дээ . Одоо сайхан аялаад л байж дээ . Монголд монгол хүн болж төрснийхөө эд хавийг үзнэ дээ .

202.55.191.194mongol   • 2021, 10 сарын 6. 7 цаг 58 минут

тэр баялагийг энэ хулгайчууд хужаад өгч дуусаж бна

124.874.547.88Зочин   • 2021, 8 сарын 6. 14 цаг 21 минут

jejugin medelel oroh uu

878.971.784.44Зочин   • 2021, 8 сарын 7. 16 цаг 24 минут

харин тиймээ. жэжүтэй танилцмаар бна

98.841.24.555Зочин   • 2021, 8 сарын 6. 14 цаг 18 минут

taniltsuulj bga bol negmoson taniltsuulaach une hansh zardal gd buh yumaa

126.65.374.182Зочин   • 2021, 8 сарын 6. 13 цаг 44 минут

Усан онгоцны аялал бхгүй юм бх даа. Ямар гоё юм бээ. тэр далайн эрэг нь

639.781.68.99Зочин   • 2021, 8 сарын 6. 13 цаг 40 минут

Дэлгүүр хэсэх гоё том худалдааны төвүүдийн мэдээллийг оруулаач. Гадаад явах чинь дэлгүүр хэсэх гсн үг биздээ

24.878.36.544Зочин   • 2021, 8 сарын 6. 13 цаг 38 минут

Уучлаарай, энэ яг яадаг компани юм бээ

986.58.554.54Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 34 минут

хойд солонгос л явж үзмээр бгна

69.99.61.755Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 34 минут

aylal hj bolj bga yumuu odoo

59.69.781.22Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 33 минут

ковидоо барахгүй бж үхсний аялал вээ. Жаахан амьдралтай бмаар юм

357.78.44.155Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 19 минут

хоолны тухай мэдээлэл оруулаач ПЛС

588.74.488.21Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 07 минут

neeh goyor tosoolj bsiin uzej harah yumgui l yum shiv

568.785.22.254Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 05 минут

busanig dan dalai l gj tosooldog shdee

877.881.87.441Зочин   • 2021, 8 сарын 6. 11 цаг 06 минут

наран шарлагын газраас өөр үзэх зүйл бгаамуу энд

258.77.474.74Зочин   • 2021, 8 сарын 6. 15 цаг 54 минут

харин тийн үзэж харах юм алга л бна

64.119.29.244Зочин   • 2021, 8 сарын 6. 10 цаг 41 минут

Бусаэн чинь ийм гоё газар бдаг юм уу

192.82.91.102Зочин   • 2021, 8 сарын 6. 9 цаг 43 минут

Дэлхийгээр аялах юмсан.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.