2021 оны 8-р сарын 25
14 цаг 57 минут

Ард санхүүгийн нэгдлийн хэвлэлийн бага хурлаас онцлох 5 эшлэл

     Ард Санхүүгийн Нэгдэл өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн холбоотой асуудлуудаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр Ард Санхүүгийн нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Өнөөдөр хувьцааны арилжаанд юу болосон бэ гэхээр нийт 4.8 тэрбум төгрөгөөр хамгийн том хувьцаа эзэмшигч байсан хүнээс хувьцаагаа 9600 төгрөгөө эргүүлж авах блок арилжаа хийгдсэн. Үүнийг зах зээл нэлээн нааштайгаар харж, зарах захиалга өгсөн хүн байхгүй болж өчигдөр 7180 төгрөг байсан нэгж хувьцааны үнэ өнөөдөр 8175 төгрөг дээр хаагдсан. Дээд тал нь 8200 төгрөг хүрсэн. Энэ чиг хандлага цаашаа үргэлжилнэ.

Тайлбар: Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа энэ жил дээд тал нь 12750 төгрөг хүрсэнтэй харьцуулахад өнөөдрийн хувьцааны ханш нь бага тогтож байгаа юм. Гэсэн ч хувьцааны ханш нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад долоо дахин өсөлттэй байгаа юм.

 

2. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны үнэлгээ бидний харж буйгаар 20000 төгрөг байгаа. Бид оны эхний хагаст 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компанид ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд байхад наадмаас хойш үнэлгээ нь хэвээрээ хувьцаа нь зарагдаад байсан нь гажуудал байсан. Үүнд том хөрөнгө оруулагч маань мөнгөний хэрэгцээ гарсан учраас хувьцаа зарж байсантай холбоотой.

Тайлбар: Ард санхүүгийн нэгдлийн хагас жилийн тайланд дурдсанаар компанийн нэгж хувьцааны үнэлгээг 16000 төгрөг орчим гэж үнэлсэн байдаг. Үүнийг зарим хүн компанийнхаа үнэлгээг хиймлээр өсгөж харуулсан гэж үзэж байсан юм. Харин үнэлгээнд яагаад зөрүү гарсанд Ч.Ганхуяг захирал үндэслэлтэй хариулт өгч байгаа энэ бололтой. Харин энэ удаад хувьцаагаа буцаан худалдан авах ажиллагаа дууссанаар хувьцааны үнэ эргэн өсөх замдаа орж байгааг тэрбээр энэ үгээрээ цохон тэмдэглэжээ.

      3. Ард койны тухайд өнгөрсөн жилийн өдийд гурван төгрөг байсан бол өнөөдөр 132 төгрөг байна. 40 дахин өссөн гэсэн үг. Үүнийг дэлхийд зүйрлэх хөрөнгө оруулалт өөр байхгүй. Биткойн, этериүм, төдийгүй Теслагийн хувьцаатай ч зүйрлэх арга байхгүй.

Тайлбар: Цахилгаан автомашины үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 75 хувийн өсөлт үзүүлсэн байна. Ханшийн хамгийн оргил үеийг (2021.01.08) өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн байдаг. Ард койны ханш энэ оны тавдугаар сарын гурванд 475 төгрөг хүрсэн нь түүхэн дээд ханш байсан юм. Тус койны ханш тухайн үед жилийн 475 дахин өсөлт үзүүлсэн юм.

       4. Ард койныг дагаад дараа дараагийн койнууд гарч ирсэн. Хүмүүс ард койноос хоцорсон учраас шинэ койнууд дээр орж ашиг хийе гэж бодож байгаа байх. Гэхдээ бидний 4-5 жил ажилласан хөдөлмөр ард нь байгаа учраас үнэ ханш бидний зорьж байгаа түвшинд хүрнэ гэж харж байгаа. Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн өргөн хүрээнд арилжаалагддаг койн.

Тайлбар: Ард койныг Ард Санхүүгийн Нэгдэлийн харилцагчдыг урамшуулал болгон олгож эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх харилцагчид нь анх үнэгүй эзэмшиж эхэлсэн. Харин уг урамшууллын оноог хэрэглээнд улам өргөнөөр нэвтрүүлэх боломжуудыг эрэлхийлж, хөгжүүлснээр Ард койн нь олон улсын бирж дээр арилжигддаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадсан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ч.Ганхуяг наймдугаар сарын сүүлээр дахин нэг шинэ том мэдээлэл задална хэмээн дуридлаа .

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.84.139Зочин   • 2021, 8 сарын 28. 14 цаг 17 минут

Луйварчин энэ этгээдэд нэг л өдөр та нар сэгсрүүлсэнээ мэднэ дээ

202.179.22.110Зочин   • 2021, 8 сарын 26. 12 цаг 12 минут

за энэ залуу монголчуудыг тэнэг гэж боддог бололтой.ардын гэсэн өөрийн байр байхгүй түрээсийн байранд бүх компаниуд бдаг.оюуны бүтээл бол байгаа л биз.гэхдээ өндөр үнэтэй эрэлттэй хувьцаа,койн гэдэг нь худлаа.тархи угааж хөөсрүүлж байгаа лидэр хүнд байдаг зан чанар биш.амиа аргацааж бусдыг хохироох нь эрүүл үзэгдэл биш.Хого хого гэж байгаад хог болчих вийдээ.

66.181.160.85Зочин   • 2021, 8 сарын 26. 12 цаг 11 минут

Дэлхийд хар мянган КОЙН байна МӨНГӨӨ алдсан, заргалдах арга алга шатсан

66.181.160.85Зочин   • 2021, 8 сарын 26. 12 цаг 07 минут

Койн гэж юу

103.242.45.45zochin   • 2021, 8 сарын 26. 9 цаг 29 минут

daraa ni mongoo aldaad olon ym gonshignov doo. Togloj bolohgui togloom gej bdag shu

88.116.92.142ТИМСЁ   • 2021, 8 сарын 25. 18 цаг 54 минут

Энэ сүүлдээ зарим н шоронд ороод дуусна

192.82.80.66Зочин   • 2021, 8 сарын 25. 17 цаг 13 минут

мэдлэгтэй ойлголттой оролцохгүй бол зүгээр мөнгө олох гэсэн хүн хэрэггүй байхаа

150.129.142.34х   • 2021, 8 сарын 25. 15 цаг 24 минут

Луйварчид. Эцэст нь цөөн хэсэг нь хожоод, олонх нь алдаад л дуусна. Наад новшнууд чинь болгоомжтой бай, эрсдэл даах хэмжээгээрээ оролц энэ тэр гээд хуцаад байгаа биз дээ. Дараа нь хохь нээ, би анхааруулж байсан ш дээ гээд л сууж байна шүү дээ.

103.26.195.194Зочин   • 2021, 8 сарын 25. 15 цаг 11 минут

ТЭГЭЭД ЗҮГЭЭР СУУЖ МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН БААХАН ЮМНУУД ХУЛХИДУУЛЧИХААД Л ГАНХУЯГТАЙ БӨӨН ШҮҮХИЙН АСУУДАЛ БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.