2021 оны 8-р сарын 26
9 цаг 45 минут

Зарим үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний салбарууд урд хөршөөс бүрэн хамааралтай байсан нь эхнээсээ тодорч байна

     Монгол Улсын хилийн нөхцөл байдал сайжрахгүй байсаар сар гаран болсон ч нөхцөл байдал дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй өнөөдрийг хүрлээ. Хоёр жилийн хөл хорионоос шалтгаалан нэмэгдээд байсан ачааны үнэ сүүлийн саруудад бүр ч их нэмэгдэж, тавдугаар сард 20-25 мянган юаниар орж ирдэг нэг машин одоо хамгийн багадаа 65-75 мянган юань болжээ. Зарим тохиолдолд энэ үнийг 3-4 дахин нэмэх хандлага ажиглагддаг. Харин хил гаалийн ийм цаг үед манай зарим үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний салбаруудын түүхий эд, материал урд хөршөөс бүрэн хамааралтай байсан нь эхнээсээ тодорч эхлээд байна.

Гэтэл цэвэр дотоодоосоо түүхий эд материалаа татан авч, бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл тэсч ирсэн хүнсний үйлдвэрүүд сав баглаа боодлын хүндхэн асуудалтай тулгарч эхэлжээ. Учир нь дотоодын сав баглаа боодлын үйлдвэрүүдийн түүхий эд материал хил гааль дээр саатсанаас болж бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг дотоодоосоо бүрэн хангах боломжгүй болж эхэлжээ. Үүнээс болж эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг зардал нь орлогоо давж, ажилчдаа тогтвортой ажлын байраар хангах, тогтмол цалингаа олгох үүрэг хүлээсэн үндэсний үйлдвэр эрхлэгчдэд дахин нэг томоохон бэрхшээл тулгарахад хүрээд байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/  гаргасан судалгаагаар өнгөрсөн 2020 онд хөл хорионы улмаас 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсч, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга хол давжээ. Уг үзүүлэлт бол үндэсний үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд зардлаа дийлэхээ байж, хаалгаа барихаас өөр аргагүй байдал орсоны томоохон баталгаа. Энэ тоо 2021 онд хэд болохыг таамаглах аргагүй.

Ийнхүү буланд шахуулсан үндэсний үйлдвэр эрхлэгчид ажилчид болон хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх ёстой вэ? гэсэн томоос том асуултын тэмдэгтэй тулгараад байна.  

 

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.197Зочин   • 2021, 8 сарын 29. 19 цаг 01 минут

Зарим гэх юм байхгүйэээ бид бүгдээрээ хамааралтай гэдгийг саяхан ч гэсэн мэдсэн нь болждээ...үмбүү минэээ

109.183.244.156Зочин   • 2021, 8 сарын 29. 14 цаг 30 минут

bajr rslol uul mod tahih geedl eldev zuild horiogui ttimd buh az ahuin azliig sergee udahgui urd horshiin orond eh nutgaanl ogoh bizee

66.181.161.64Зочин   • 2021, 8 сарын 27. 14 цаг 06 минут

Ташуур барьсан мундаг эх орончид өөрсдөө боловсон байранд амьдраад бүр хүний нүдэнд монгол болж харагдахын тулд гачууртад тансаг гэр барьчихаад Бусдыг болохоор хойд урд хилээ хаагаад голын ногоон дэнж дээр хонио хариулаад амьдрая гээд уриалаад бгаа эх орончид өөрсдөа хотод зай болоод хавар намрын хохийсон өдөр хонио хариулаад амьдраасай

66.181.185.206Гал   • 2021, 8 сарын 27. 12 цаг 21 минут

Манай төр засгийн удирдлагууд мэддэг л байлгүй ХАҮ~танхим бол сайн мэддэг байх ихэнх компаниуд бүтээгдэхүүнээ хятдад үйлдвэрлүүлээд монголд үйлдвэрлэв шошготой зардаг шүүдээ энэ бусармаг байдалтай хил гааль мэргэжлийн хяналтын байгууллагууд шударгаар ажиллаж чадахгүй өнөөдрийг хүрлээдээ энэ янзаараа цааш үргэлжилбэл монгол улс хөгжихгүй импортоор орж ирдэг монголд үйлдвэрлэв шошготой бүтээгдэхүүнтэйгээ байсаар л байх болно .

202.9.40.84Зочин   • 2021, 8 сарын 26. 18 цаг 19 минут

МАНгаруудаас эхлээд Хятадын гар хөл их олон байноо

66.181.169.70ар   • 2021, 8 сарын 26. 10 цаг 25 минут

Бүгд бүүр улсаараа хамааралтай болчоод

192.82.65.120Зочин   • 2021, 8 сарын 26. 10 цаг 09 минут

ХЭЗЭЭ ҮНЭНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВГӨӨРӨХ ВЭ ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ ГЭЧИЖЭЭ БҮГД Л ХАМААРАЛТАЙ БАЙГАА Ш ДЭЭ ЭНЭ ЯНЗААРАА УДВАЛ УДАХГҮЙ НӨГӨӨ ДАЯАР МОНГОЛ ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ХҮРТЭЛ ӨМСӨХ БАНДААШГҮЙ БОЛНО

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.