2021 оны 8-р сарын 31
10 цаг 09 минут

Чингэлэг тээврийн терминалтай болсноор нүүрсний экспорт нэмэгдэнэ

    Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.

Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасч, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэхээс гадна нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм.

Түүнчлэн Тавантолгой бүлэг ордоос экспортлох нүүрсийг задгай тээврийн хэрэгсэлд ачиж, буулгах, тээвэрлэх явцад гарах хорогдлыг багасгах, нүүрсний чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх ач холбогдолтой юм.

Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хэрэгжиж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Р.Чингис, Т.Гантөмөр нарт хариуцлага тооцож, “Zaisan Hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцал гэжээ10 сар 17. 16:22Р.Отгонжаргал: "Камертон" хамтлагт Зөрчлийн хэрэг нээсэн10 сар 17. 15:58УБТЗ-ын ТУЗ-ийн гишүүд Эрхүүд очоод "хөгөө" чиржээ10 сар 17. 15:56Энэ өвөл нийслэлийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 салбар нэгж гүйцэтгэнэ10 сар 17. 15:54Д.Батгэрэл: Өрсөлдөгч маань миний тулааныг их судалж орж ирсэн байна10 сар 17. 15:51НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолтыг үзсэн хүмүүс шинжилгээ өгөхийг анхааруулж байна10 сар 17. 15:49УОК: Хүүхдүүдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна10 сар 17. 15:46Д.Сумъяабазар: “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компани гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна10 сар 17. 15:44Улсын аварга П.Бүрэнтөгсийн зодог, шуудаг дуудлага худалдаагаар 20.5 сая төгрөгөөр зарагджээ10 сар 17. 15:42Д.Сумъяабазар: Д.Дагвадорж эзэн нь юм бол гарч ирж тайлбарла, хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ хамгаал10 сар 17. 15:40Ардчилсан намыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх цорын ганц эрх надад байгаа10 сар 15. 16:17ҮБХИС-ийнханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв10 сар 15. 14:38"Tourism forum Mongolia 2021" аравдугаар сарын 26-нд болно10 сар 15. 12:23Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байгаа10 сар 15. 12:18С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нарын АН-аас хөөх асуудлыг хэлэлцэнэ10 сар 15. 12:17Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй10 сар 15. 12:03ВИДЕО:БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нэмэлт тунд хамрагджээ10 сар 15. 11:47Маргааш худалдааны төвүүд ажиллахгүй10 сар 15. 11:31Маргааш архи зарахгүй10 сар 15. 11:17Алтанбулаг авто замын боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг нээлээ10 сар 15. 11:06Хөндөх сэдэв: Бусдын амь насанд хүрсэн эсвэл хүнд гэмтэл учруулчихаад "өршөөлийн хууль"-иар суллагдсаар байх уу10 сар 15. 10:58Улаанбаатар хотод -4 хэм хүйтэн байна10 сар 15. 10:53Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг нэмнэ10 сар 14. 19:31С.Ганбаатар: Таван жилийн үр дүнд монгол улсын хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон10 сар 14. 19:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, монгол улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна10 сар 14. 19:24ХНХЯ: Хүнсний дэмжлэг авдаг байсан 20,000 орчим иргэнийг ажилд зуучилсан10 сар 14. 19:17Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээ вакцинжуулалтад яаралтай хамруулаагүй бол 46 мянга гаруй иргэний амь нас эрсдэлд орох байсан10 сар 14. 18:54Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18Х.Ганхуяг: Монгол Улсад бизнес хийх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болж энэ асуудал үүсэж байна10 сар 14. 17:03"Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй учир МҮИС-аас уучлалт гуйх шаардлагагүй10 сар 14. 15:15
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.