2021 оны 10-р сарын 25
15 цаг 11 минут

Хийн хоолойн төслийн асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо

    ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Энэ үеэр “Газпром” НХН-ийн Газрын нэгдүгээр орлогч дарга Никитин Василий Геннадьевич тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан (2021.10.21)-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ажлыг улам нягтруулахад үр дүнтэй айлчлал болж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан онцлон илэрхийлэв. БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хийж, төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг талууд онцлон тэмдэглэв. Өнгөрсөн 03 дугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлж байлаа.

Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцов.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.164Зочин   • 2021, 10 сарын 26. 10 цаг 17 минут

Монгол улсын эрх ашгийн эсрэг чадах бүхнээ хийж өөрийн боломжоо 100% дайчилсан цорын ганц этгээд бол Цахиагийн Элбэгдорж

103.57.94.176Зочин   • 2021, 10 сарын 26. 15 цаг 24 минут

ХУЛГАЙ ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНЛУУ НЬ ЯВУУЛ УЛС ХӨРӨНГӨӨ БУЦААЖ АВ

43.250.126.3Зочин   • 2021, 10 сарын 26. 10 цаг 14 минут

Найрамдал дружба ажлын өндөр амжилт

59.153.87.164Зочин   • 2021, 10 сарын 25. 22 цаг 22 минут

Эрдэнэтийн 49% ийг хулгайлсан. улсын эрдэнэсийн санг цөлмөсөн. гуншаа Болдоор охид зөөлгөж садарласан. Уран зургийн галерейг тоносон. машиныг нь барьж явсан 2 ч жолооч учир битүүлэгээр амь үрэгдсэн. Зоригийн амь насыг бүрэлгэсэн.эрүүдэн тамлалтыг хийлгэж гэмгүй иргэдийг хилс ялласан гээд тоочиж баршгүй бузар үйлт ороолонгуудын яах вэ

103.57.94.176Зочин   • 2021, 10 сарын 26. 15 цаг 29 минут

Дүүжьүүрт оосорлож үхлийн муугаар үхүүлбэл таарна.

202.126.88.153з   • 2021, 10 сарын 25. 19 цаг 48 минут

нөгөө зай барих журам яасан бэ шадар сайдаа. 2м

64.119.17.19зочин   • 2021, 10 сарын 25. 19 цаг 23 минут

Ажил урагштай яваад баяр хүргэе.

59.153.87.164зочин   • 2021, 10 сарын 25. 16 цаг 05 минут

Орос улсаас европын улс орнуудад ахуйн хии ниилүүлэх северный поток шугамын барилгыг америкчууд улайран эсэргүүцэж дэлхий дахинд томоохон шуугиан тарьж байна. Монголын нутгаар дайруулж хийн хоолой барихыг Эрлэгдорж, Батүүл тэргүүтнүүд үгүйсгэж, чухам хэний захиа даалгавар бодлогыг нь энд хэрэгжүүлж улс орон ард түмнийг хорлож байсныг олж харахад төвөггүй

91.168.149.21!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!   • 2021, 10 сарын 25. 18 цаг 40 минут

МОНГОЛЫГ 30 жил самарсан Элбэгдөрж Батүүл хоёрыг нарсанд орохыг харах гэсэн хүмүүсийн мөрөөдөл хурдан биелэх болтугай! Аюлтай гайнууд да!

103.57.94.176Зочин   • 2021, 10 сарын 26. 15 цаг 32 минут

Үнэхээр хүсч байгаа хулгайлсан хөрөнгийг буцааж ав.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.