2021 оны 11-р сарын 15
10 цаг 33 минут

“NORINCO INTERNATIONAL” ХХК-тай хамтран ажиллахаар санал солилцов

          “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал Б.Батмагнай БНХАУ-ын хөрөнгө оруулагч “NORINCO International” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтран ажиллахаар санал солилцов. “NORINCO International” ХХК нь БНХАУ-ын томоохон групп компани бөгөөд алт, зэс, нүүрс, газрын тосны олборлолт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй уул уурхай түүнийг дагасан төслүүдэд хамтран ажиллах талаар сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тус компани нь Таван толгой - Ханги чиглэлийн авто замын төслийн концесс эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн хөрөнгө оруулагч бөгөөд уулзалтын үеэр уг төслийн явцыг танилцуулж зарим тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо. Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 73 дугаар тогтоолоор Тавантолгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд “Таван толгой–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу “Тавантолгой – Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. Уг авто замыг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бөгөөд ашиглалтад оруулсан өдрөөс хойш 27 жил ашиглана. Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл 480 км хатуу хучилттай авто замаар жилд 22-25 сая тонн эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс төслийн явцтай танилцан замын хүчин чадалтай уялдуулаад Ханги хилийн боомтыг хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, цаашид өсөн нэмэгдэх тээврийн хэрэгцээг хангахуйц тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа талаар онцоллоо. Талууд уг боомтыг хөгжүүлснээр дан ганц эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх бус цаашид хоёр улсын хооронд экспорт импортыг дэмжих, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд нэн чухал худалдааны шинэ гарц бий болно гэж үзэж байна. Ханги-Мандал боомтын өргөтгөлийн асуудлыг хоёр улсын Засгийн газрын төвшинд шийдвэрлэх тул холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-тай бүх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.164Зочин   • 2021, 11 сарын 18. 11 цаг 29 минут

Америкийн хар жагсаалтанд орсон компани штэ

202.131.248.110Зочин   • 2021, 11 сарын 15. 15 цаг 28 минут

Хятадын төрийн өмчид зэвсгийн компани биздээ

64.119.22.188   • 2021, 11 сарын 15. 15 цаг 24 минут

zevsegiin kompani bizde ene chini

59.153.86.75Ган   • 2021, 11 сарын 15. 11 цаг 08 минут

Таван толгой-Зүүн баянгийн 416 км төмөр зам ашиглалтанд орж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн 240 км төмөр зам баригдаагүй байгаа. Гэтэл зэрэгцээд авто зам барьж байна гэх юм. Ер нь бол хоёулаа л хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд хөрөнгө хүчээ төвлөрүүлээд шуурхай ажиллаад нэгийг нь ашиглалтанд оруулчихмаар санагдах юм. Нүүрс үнс болох хугацаа ойртсоор л байна.

64.119.22.188   • 2021, 11 сарын 15. 15 цаг 27 минут

hujaa zailoo

64.119.22.188   • 2021, 11 сарын 15. 15 цаг 27 минут

nuursee ter uns boldog gazaraas ni ochij avaa hujaanuudaa

64.119.22.188   • 2021, 11 сарын 15. 15 цаг 32 минут

tegej ih uhchihgeed biagaa bol ter uns boldog gazraasaa ochood avchihguyudaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.