2021 оны 12-р сарын 3
10 цаг 17 минут

DAX - Бирж 2021 оны ашгаасаа ₮3 тэрбумыг АрдКойн эзэмшигчдэд хуваарилна

АрдКойны төрөлх бирж DAX - Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойгоо тохиолдуулан АрдКойн эзэмшигчдэдээ 2021 оны ашгаасаа ₮3 тэрбумыг  хуваарилахаар болжээ. 

АрдКойн нь 2019 онд хязгаарлагдмал тоо хэмжээтэйгээр (5.16 тэрбум ширхэг) зах зээлд нийлүүлэгдсэн ба одоогоор зөвхөн 9 хувь нь нөөцөнд үлдсэн байна. Уг үзүүлэлтээс ирээдүйд АрдКойн улам ховордож,  эрэлт нэмэгдэхийг харж болох юм. Үнэ цэнийн өсөлтийн хувьд, 2019 онд ₮1 ханштай байсан бол  өнөөгийн байдлаар 14,000% өсөлт үзүүлж, ₮140 дээр тогтворжсоноор АрдКойн нь хөрөнгө оруулалтын цоо шинэ эрин үеийг түүчээлж буй амжилттай төсөл болоод байна.

Хэрэв та 1 жилийн өмнө АрдКойнд ₮100,000-аар хөрөнгө оруулсан бол өнөөдөр ₮8.7 сая болон өсөх байжээ. Энэхүү өсөлтийг Ард Санхүүгийн Нэгдлийн 30 гаруй харьяат болон охин компаниудын үйл ажиллагаагаар дамжуулан АрдКойны хэрэглээг нэмэгдүүлэх замаар бий болгож буй юм. 

Эдгээрээс дурдвал:

  • 2021 оны 9 сараас 11 сарыг хүртэл АрдКойноо 300 төгрөгөөр тооцуулан тэтгэврийн хуримтлалдаа орлого нэмэх боломж (Ардын Тэтгэврийн Данс ХХК)
  • 2021 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал худалдан авалтын 50% хүртэлх үнийн дүнд АрдКойноо 300 төгрөгөөр   тооцуулан төлбөр төлөх нөхцлийг олгосон (АрдШоп)
  • 2021 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн АрдШоп цэсээс худалдан авалт хийхдээ АрдКойноо  зах зээлийн ханшаас 20 төгрөгөөр илүү тооцуулж хөнгөлүүлэх боломж зэрэг Ард Санхүүгийн Нэгдлийн холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээнд урамшуулал хэлбэрээр олгосоор байна.

Үүнээс гадна ирэх онд мерчантын системийг нэвтрүүлж, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажилласанаар АрдКойны хөрвөх чадварыг сайжруулах, ханшийг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөж байна.

АрдКойноос хэн, хэрхэн, яаж хамгийн өндөр ашиг хүртэх вэ? 

Урт хугацаагаар хадгалах буюу HODL хийж буй хэрэглэгчид ханшийн өсөлтөөс гадна олон боломжуудыг атгаж, үр өгөөж хүртэнэ. Тухайлбал, HODL хийсэн хугацаанаас хамааран өгөөж авдаг, Монголын анхны DAO төсөл болох АрдМааний IDO-г АрдКойноо урт хугацаагаар хадгалж HODL хийсэн хүмүүст давуу тал олгон хуваарилсан. Мөн оны сүүлээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнийг цогцлоох ажлын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл нь DAX-ын 30 хувь, Крипто Үндэстэний 30 хувь, ТэнГэрЛиг Медиа Группийн 10 хувь, Ард Санхүүгийн Нэгдлийн 10 хүртэлх хувийг АрдКойноор сольж авах боломжийг бүрдүүлэхээ зарласан билээ.

Харин энэ удаад 2021 оны 12 сарын 13-ны өдөр DAX - Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойг тохиолдуулан, ₮3 тэрбумын ногдол ашгийг АрдКойн эзэмшигчдэд хуваарилахдаа Ард Апп болон DAX дээр АрдКойн HODL хийсэн харилцагчдад нийт мөнгөн дүнгийн 70 хувийг, Ард Апп болон DAX дээр АрдКойн эзэмшиж буй харилцагчдад нийт мөнгөн дүнгийн 30 хувийг хувь тэнцүүлэн олгохоор болжээ. Энэхүү Эйрдроп нь DAX-ын хэтэвчид олгогдох тул хэрэв та зөвхөн Ард Аппад бүртгэлтэй байгаа бол DAX дээр бүртгэл үүсгэх шаардлагатайг анхаарна уу. Эйрдропод хамрагдах АрдКойн эзэмшигчдийн мэдээллийг 2021 оны 12 сарын 13-ны 00:00 цаг хүртэлх хугацаагаар бүртгэх тул та амжиж https://dax.mn/-д бүртгүүлэн, АрдКойн HODL хийж ногдол ашгаас хувь хүртэх боломжтой юм. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.