2021 оны 11-р сарын 20
7 цаг 10 минут

Б.Баяртулга: Ханбогд сумынхан олон улсын стандартаар цэвэршүүлсэн ундны ус хэрэглэх боломжтой боллоо

     “Оюу толгой” компанийнхан өөрийн санхүүжилтээр 2013-2014 онд Ханбогд суманд ундны усны эрэл хайгуулын судалгааг хийж,  2015 онд Ханбогд суманд олон улсын стандартад нийцсэн, бүрэн автоматжуулсан Ус цэвэршүүлэх байгууламж барих шийдвэр гаргасан нь бүтээн байгуулалт болжээ.

Ханбогд сумын Ус цэвэршүүлэх байгууламжийн гүйцэтгэгчээр ажилласан “Заг” группийн ерөнхий инженер, уг төслийн менежер Б.Баяртулгатай ярилцлаа.

-Говьд гадаргын усны нөөц бага, гүний усны нөөцтэй ихтэй гэж ярьдаг. Ус цэвэршүүлэх байгууламж баригдахаас өмнө Ханбогд сумынхан усаа хэрхэн авч, ямар ус хэрэглэдэг байсан вэ? 

-Манай орны говийн бүс нутгийн ундны ус хатуулаг өндөртэй байдаг. Судалгааны үр дүнд газар доорхи усны чанар нь ундны усны стандартын (MNS900:2018) шаардлага хангахгүй нь тогтоогдсон тул цэвэршүүлэх шаардлага гарсан. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт нь Ханбогд сумын ард иргэд, ирээдүйн хойч үеийнхний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан, цаг үе, нүдээ олсон шийдэл гэж харж байгаа. Өмнө нь Ханбогд сумын иргэд гүний худгийн түгээлтийн ус хэрэглэж байсан юм билээ. Зарим өрхүүд айлын хашаанд гаргасан худгаас ус авч, хэрэглэдэг байсан. Ойролцоогоор 10-17 метрийн гүнээс бүрэн цэвэр биш, эрдэсжилт өндөртэй ус хэрэглэж байсан. Харин ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноор иргэд нэг стандарттай цэвэр ус хэрэглэх боломжтой болсон. Ойролцоогоор 300-400 метрийн гүнээс усаа татаж, олон улсын стандартаар цэвэршүүлсэн ундны ус хэрэглэж байна. 

-Хүн, малын хэрэглэж байсан ус эрдэсжилт өндөртэй байсан гэлээ. Тэгэхээр тухайн үед орон нутгийн иргэд ус цэвэршүүлэх байгууламж барих ажлыг хэрхэн хүлээн авсан бэ? 

-Бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд захиалагч нь “Оюу толгой”, гүйцэтгэгч нь “Заг” компани гэхээс илүүтэйгээр орон нутгийн оролцоо маш өндөр байсныг хэлэх нь зүйтэй. Учир нь, тухайн орон нутгийн зүүн талаас нь баруун тал хүртэл нь газар доогуур томоохон шугам, хоолой татаж, газар шорооны ажил багагүй хугацаанд хийх нөхцөл үүссэн. Зарим айл, ААН-ийн үүдийг нь хааж шугамаа дайруулж тавих, гол зорчиж байгаа авто замыг хаах, нэвт ухалт хийх зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй ажлуудыг хийхэд тухайн орон нутгийн удирдлагууд, мэргэжилтнүүд,  ард иргэд, ААН-үүд нь маш нааштайгаар хүлээн авч, хамтран ажилласан. Бид нарыг ажлаа эхлэхээс өмнө тухайн орон нутгийн удирдлагууд ард иргэдээ ийм төсөл хэрэгжих гэж байна, ийм ач холбогдолтой гэдгийг маш сайн тайлбарлаж, ойлгуулсан байсан учраас Ханбогдын иргэн бүр бидний ажлыг дэмжиж ажилласан. Бид ажлаа эхэлснээс хойш ямар нэгэн хүндрэл гаргалгүй, нутгийн иргэдтэй ойлголцож ажилласнаар энэ төсөл маань амжилттай хэрэгжиж дуусан. Хэрвээ нутгийн иргэдийн дэмжлэг, оролцоогүй байсан бол магадгүй энэ төсөл хэрэгжихгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нутгийн иргэдийн оролцоог онцлох нь зүйтэй.

-Энэхүү ус цэвэршүүлэх байгууламж нь ямар дарааллаар ажиллах вэ. Жишээ нь, усны эх үүсвэрээс хаанаас татаж, хаана цэвэршүүлж, хаанаас хааш нь нийлүүлэх вэ?

 -Хоёр гүний худгаас ус цуглуулах салбар шугамын тусламжтайгаар усаа татаж 1500м3 эзлэхүүнтэй түүхий усан санд хуримтлуулна. Ингээд түүхий усан сангаас ус цэвэршүүлэх байгууламжид орох бөгөөд энд цэвэрлэгээний технологийн дамжлагаар усаа цэвэршүүлэн, халдваргүйжүүлнэ. Ус цэвэршүүлэх байгууламж дотор байрлах өргөлтийн насосын тусламжтайгаар гол шугамаар усыг дамжуулан 2500м3 эзлэхүүнтэй цэвэрлэгдсэн усан санд усаа хүргэж, нөөцөлдөг. Уг сангаас хэрэглэгчдэд түгээх буюу Ханбогдын иргэдэд цэвэр ус түгээх сумын төвийн цагираг шугамд холбогдож, сум даяар түгээгддэг.

 Үндсэндээ бүх дамжуулах шугам газар доогуур хийгдсэн. Хоёр гүний худаг, уулан дээр байгуулсан усан сан,10 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулсан. Эдгээр бүх байгууламжийн хооронд мэдээлэл дамжуулах шилэн кабелийг холбосон. Байгууламжийн нэвтрэх системээс эхлээд бүх үйл ажиллагааны хяналтыг камераар хянана. Дээр нь байгууламжийг бүрэн хянах Скада системийг суурилуулсан. Энэхүү систем нь ард иргэдэд түгээгдэж байгаа усны хэрэглээд тохируулан усан сангуудын түвшинг операторын дэлгэцэн дээр харуулж, уг мэдээллийг үндэслэн үйлдвэрийн хүчин чадлыг тохируулан ажиллах боломжтой. Хэрэглээ бага үед бага хүчин чадлаар ажиллах горимтой.   

-Ус хэмнэх горим ажиллана гэсэн үг үү? 

-Байгууламжид бүрэн автоматжуулсан Скада систем суурилуулсан учраас хэрэглээнд тохирсон горимоор автоматаар ажиллана гэсэн үг. Тийм болохоор ашиггүй үйлдвэрлэл, ажиллах хүч, бусад урсгал зардлыг хэмнэж байгаа юм. Бүх зүйл автоматжуулсан болохоор олон хүн ажиллах  шаардлагагүй. 

-Уг байгууламж хоногт 2500м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай гэлээ. Хүн амын өсөлтөөс хамаарч хүчин чадлыг өргөтгөх боломжтой юу, одоогоор сумын хэрэгцээг бүрэн хангаж байгаа юу? 

-Одоогоор 13000 орчим иргэнийг ундны цэвэр усаар бүрэн хангах боломжтой. Цаашид хүн амын өсөлттэй уялдуулан ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5200м3 болгон өргөтгөж, 32000 хүнийг цэвэр усаар хангах боломжтойгоор барьсан. Одоогоор ийм том хэмжээний хүчин чадалтай, бүрэн автоматжуулагдсан ус цэвэршүүлэх байгууламж говийн бүс, цаашлаад 21 аймагт ч байхгүй. Жишиг болохуйц бүрэн автоматжуулагдсан анхны ус цэвэршүүлэх байгууламж болсон.

-Байгууламжийн аюулгүй байдал талаас нь олон улсын стандартыг хэр сайн хангаж барьсан бэ. Усны чанарыг хэрхэн яаж, шалгах вэ? 

-Сумын нийт иргэдийг ундны усаар хангаж байгаагийн хувьд хамгийн чухал шаардлага бол усны чанар. Эрүүл ахуй, стандарт шаардлагад нийцэж байгааг шалгах тоног төхөөрөмжөөр хангагдсан бие даасан лабораторитой, мөн цэвэрлэгдсэн усан сан болон гүний худгуудыг хянах хяналтын системээр тоноглогдсон байгууламж юм. Ус цэвэр, аюулгүй байдал нь баталгаатай, олон улсын стандартад нийцэж байгаа. Ер нь бол Ханбогдынхон өнөөдөр олон улсын стандартад нийцсэн цэвэр усыг ундандаа хэрэглэх боломжтой болсон.

Түүнчлэн, Ханбогд сумын хэмжээнд нэгдсэн цэвэр бохирын систем нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн. Айлууд болон аж ахуй нэгжүүд төвийн цэвэр бохирын системд холбогдсон. Сумын хэмжээнд галын гидратуудыг гаргаж өгсөн нь Онцгой байдлын үеийн бэлэн байдал илүү сайжирсан. Цаашдаа сум орон нутгийн цаашдын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлсэн  төсөл юм аа.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.