2021 оны 12-р сарын 13
13 цаг 44 минут

Рио Тинтогоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн албан бичиг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон" хэмээсэн юм.

Тэгвэл Рио Тинтогоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Эрхэм хүндэт Таны амгаланг айлтгахын дашрамд эрх баригч Монгол Ардын Намын 30 дугаар хурлаар намын даргаар сонгогдож эдийн засгийн Шинэ Сэргэлтийн бодлого дэвшүүлсэнд баяр хүргэж амжилт хүсье. Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ. Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:

1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

2. ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;

3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

5. Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах. Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны 1 дүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ.

Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна. Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье.

Гүнээ хүндэтгэсэн, Якоб Стаусхолм Рио Тинто группийн Ерөнхий захирал

46
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

46 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.31.162Зочин   • 2021, 12 сарын 20. 9 цаг 12 минут

Монгол Улс яасан болоод өрөнд ордог билээ.

183.177.99.230зочин   • 2021, 12 сарын 19. 11 цаг 29 минут

Монголчууд баярлаж баярлах болоогүй байна Рио Тинтоо шууд утгараа бол та нарын өрийг чинь тэглэж өгнө зэгэрцээ далд уурхайн 2023 хавр ашиглалтанд орох хугацааны бүх зардлыг манай дааж байна бас танайх Арбитрийн шүүхд нэхэмжилэхээ 6 сараар хойлшуул гэдэг нь Рио Тинтоогийн ээлжит башир арга шууд хэлэхэд та нарын өөрийн чинь цайруулсан харин баялаг манайх гэсэнтэй агаар нэг байна шүү дээ

84.150.239.104haruul daa   • 2021, 12 сарын 19. 1 цаг 51 минут

english , huvi haana baina ?

64.119.23.230Зочин   • 2021, 12 сарын 18. 10 цаг 49 минут

Hovdiin tsetseg sumiin chotgor ue udmaaraa lalariin sheesnuud

75.164.147.26Зочин   • 2021, 12 сарын 18. 9 цаг 30 минут

baihgui uriig tegledeg ovoo garuudaa. Tegeed hezeenees noogdol ashgaa hurtehiin 100n jiliin daraa. Odoo shineer togtoogdson nuuts ni hed bolsiin. Saihan mallaj duusahgui uimaa huurhiiduu

202.9.46.140Зочин   • 2021, 12 сарын 16. 16 цаг 33 минут

51% haana bna doromjilj duusahgui ni ee

202.21.108.33зочин   • 2021, 12 сарын 16. 12 цаг 46 минут

эрчим хүчийг нөгөө газраар гаргуулах хэрэгтэй хийнэ гэж дурдаагүй байна й

91.166.54.44Зочин   • 2021, 12 сарын 16. 1 цаг 00 минут

Hochgoruulj bna.Mongoljuudiig

203.91.115.49Зочин   • 2021, 12 сарын 15. 20 цаг 25 минут

Юм их л нааштай байна. Ганцхан үүгээр Ман сонгуулийн шоу бүү хийгээсэй. 22 тэрбум долларын өр гэдэг бол цаасан дээрх тоо. Чухамдаа Ман -н сонгуулийн пи ар. Харин 2.3 тэрбум долларын өр тэглэлт бол бодит ажил. Дахин хэлье. Ажил нааштай явж байна. Ман биш Монголын засаг ажиллаж байна. Ингэх ёстой.

1.230.76.219Зочин   • 2021, 12 сарын 15. 16 цаг 50 минут

Бусад улс уурхайгаа өөрсдөө ашигладаг байхад монгол гэж дарвины синдромтой улс гадны хүнд өгчих юм даа тэнэг мангарын туйл. Арабууд боловсрол багатай ч өөрсдөө л ухаж эзэмшиж байна

192.82.73.252иргэн   • 2021, 12 сарын 15. 15 цаг 17 минут

Ажлын амжилт хүсэе , сайн зүйл болжээ

64.119.25.208Зочин   • 2021, 12 сарын 15. 15 цаг 11 минут

Манайх бол 30%-70% гэсэн зарчим л баримтлах ёстой эцсийн ашиг л 30% нөгөө талд баялгийн эзэн 70% ийг авах ёстой манай баялгийг ашиглаад ашиг гаргавал гаргаг гаргахгүй бол заавал Оюутолгойг гуйх шаардлага байхгүй

59.153.87.171зочин   • 2021, 12 сарын 15. 13 цаг 59 минут

ЭЛБЭГДОРЖ ГЭХ ХӨНӨӨЛТ ДАЙСАН БАЙГААГ ҮРГЭЛЖ САНА

192.82.82.96Зочин   • 2021, 12 сарын 17. 11 цаг 17 минут

Тэнгүүд байсаар байх юм.Энд ОЮУ ТОЛГОЙН тухай ярьж байх юм.Тэнд чи Элбэгдорж гээд тэс хөндлөнгийн юм яриад байх юм.ЭЛБЭГДОРЖ монголчуудад өмчийг нь өгсөн юм.Түүнээс ч илүү үг хэлэх ,хэвлэн нийтлэх эрх өгсөн.Түүнийг чи өөрийнхэн эсрэг ашиглаж байх тэнэг толгой юм.1990 оноос өмнө ийм үг хэлсэн нийтлэсэн бол чамайг 36000 +/1 /дэх иргэн өчиггүй буудуулсан гээд гарах байсан

75.164.147.26Зочин   • 2021, 12 сарын 18. 9 цаг 31 минут

Ebi chi buu buhimd udahgui chinii tsag irne.

192.82.81.167Зочин   • 2021, 12 сарын 15. 12 цаг 00 минут

Монголчууд бид энэ цагийн манлайлагчид зоригт хөвгүүд У.Хүрэлсүх, Л. Оюун эрдэнэ нарын эх оронч тэмцлийн үр дүнд баялагтаа эзэн болж эхэллээ. У.Хүрэлсүх 2017 онд засгийн эрх аваагүй бол өдийд монголчуудын нөхцөл байдал улам дордож, хоосон сууж байх байсан шүү.

66.181.169.70Зочин   • 2021, 12 сарын 15. 10 цаг 42 минут

ОДОО ЭХ ОРНООСОО УРВАСАН, АВЛИГА АВСАН Н.БАГАБАНДИ, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ, БАЯР, САЙХАНБИЛЭГИЙН ХӨРӨНГИЙН ХУРААЖ ШОРОНД ЯАРАЛТАЙ ХИЙ????

59.153.87.171Зочин   • 2021, 12 сарын 15. 7 цаг 22 минут

Риотинтод алт эрдэнэсээ луйвардуулж газар нутгаа сүйтгүүлж өр ширэнд баригдаж хохирч хоцорсон улс орон маш олон

59.153.87.171Зочин   • 2021, 12 сарын 15. 7 цаг 17 минут

РИО ТИНТО БОЛ УУЛ УУРХАЙН БАЯЛАГ АЛТ ЭРДНЭСИЙН ЛУЙВАРДЛАГА ДЭЭРЭМ ТОНУУЛААРАА ДЭЛХИЙ НИЙТЭД ХАМГИЙН ЗАРТАЙ ЦӨӨВРҮҮДИЙН БҮЛЭГЛЭЛ

59.153.87.171Зочин   • 2021, 12 сарын 15. 7 цаг 13 минут

Энэ улайрсан луйварчингууд энэ бол манай эцсийн санал гэчихжээ

59.153.87.171Зочин   • 2021, 12 сарын 15. 7 цаг 10 минут

Авилгад автахгүй ам хэл зөрөхгүй нэг толгойтой байж чадвал юунд хүрч болдгийг харав уу

66.181.182.202о   • 2021, 12 сарын 14. 19 цаг 22 минут

оюутолгойн ажилчид кэмпээс гарч тэндэр нь жирийн компанид нээлттэй болж гүйлгээ монгол банкаар орох бол БОДИТ үр дүн

103.111.68.3DD   • 2021, 12 сарын 14. 15 цаг 39 минут

Бүх гүйлгээгээ Монгол банк /Монголын банкууд/-аар хийдэг болох хэрэгтэй байна. Тэгж байж хяналт тогтох бус уу

112.72.9.122Зочин   • 2021, 12 сарын 14. 14 цаг 00 минут

цаашид төслийг зогсоо луйварчид мөхөөгүй цагт ард түмэнд ямарч ашиггүй

59.153.87.165зочин   • 2021, 12 сарын 14. 13 цаг 53 минут

УРВАГЧИД ДАЙСАГНАГЧИД БАЙЖ БОЛОХ БҮХ ХОРЛОЛТ ШИНЖ ЧАНАРУУД ГАНЦХАН ЭЛБЭГДОРЖИД БҮРЭН ЦОГЦЛСОН НЬ ГАЙХАМШИГ . ТЭР ЧАНАР ЧАДВАРАА ГҮЙЦЭД ДАЙЧИЛЖ УЛС ОРОН ТӨР ЗАСГИЙГ БҮРЭН САМАРЧ СҮЙРҮҮЛЖ ЧАДСАН БАС Л ГАЙХАЛТАЙ. ИЙМ СОД ХҮН МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭЛБЭГДОРЖООС ӨӨР ОГТООС БАЙХГҮЙ.ЗУУН ЗУУНЫ ТҮҮХЭНД УРВАГЧИД ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ГАДААДЫН ХАРГИС ТҮРЭМГИИ ДАЙСНУУД ХЭДИЙ ОЛОН Ч ТЭД МУУ ҮЙЛ ХОР ХӨНӨӨЛӨӨРӨӨ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИД ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ БҮР БАРААДАХЧ ҮГҮЙ. СЭРЦГЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУДАА

202.9.46.110СОНГОГЧ   • 2021, 12 сарын 14. 11 цаг 45 минут

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ -3 1 ТОЛГОЙТОЙ, 1 БОДЛОГТОЙ БАЙГААГИЙН ҮР ДҮН ГАРЧ БНА. 2020, 2021 ОНЫ СОНГУУЛЬД ИРГЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖЭЭ. АН ТӨРД БАЙСАН БОЛ ИЙМ ҮР ДҮН ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ...ТЭД ӨМДӨНДӨӨ БИЕ ЗАСЧ БГАА..............

192.82.74.49зочин   • 2021, 12 сарын 14. 10 цаг 57 минут

өглөө бүр энэ чинь рио тинто шүү гэж сануулж байя

192.82.74.49аги   • 2021, 12 сарын 14. 10 цаг 56 минут

залуусаараа бахархаж байна гэхдээ энэ бол эхлэл юм

103.212.119.19зочин   • 2021, 12 сарын 14. 10 цаг 16 минут

1 жилийн дараагаас зардалаа хянахгүй бол хачин юм болно шүү. Баярлах болоогүй. Өгөөжийг үмхэхэд учир бий.

43.228.129.20зочин   • 2021, 12 сарын 14. 9 цаг 50 минут

Монголчуудаа бүгдээрээ засгийн газраа нэгэн дуугаар дэмжих юм бол үр дүн нь маш сайн гардаг юм байна гэдгийг ухаарсан гэдэгт эргэлзэхгүй байна Энэ бол эх орон ард түмнийхээ төлөө хийсэн хамгийн том алхам боллоо ,гэхдээ бид Оюутолгойтой тооцоо дуусаагүй байгаа цаашдаа роялтыгаа 16% хүргэх, 2009 оноос хойш гаргасан нийт баяжмалын 34%-г нэхэмжилж алдагдсан орлогоо эргүүлэн хуулийн дагуу авах,хууль зүйн бүрэн үндэслэлтэй болсон учраас дуусгаагүй ажлаа бүрэн дуусгаж хойшид гарч болзошгүй тогтворгүй байдлаас сэргийлэх, ашгийн 66%-г монгол эзэмших

203.91.118.248ЗОЧИН   • 2021, 12 сарын 14. 9 цаг 32 минут

Сэтгэл гарган ойлгож тусалсан Рио Тинтод баярлалаа Бид нэг дэлхийтэй Манай залуус сайн ойлгуулж сайн ажиллаа Сайн үйлс дэлгэрх болтугай

166.205.153.35Зочин   • 2021, 12 сарын 14. 2 цаг 31 минут

одоо бидэнд 17% нэмж аваад бүх гүйлгээ монголын банкуудаар хийх л үлдлээ сайн байна залуус маань

202.126.89.143Зочин   • 2021, 12 сарын 14. 0 цаг 13 минут

Сайн бна залуу минь.Амжилт хүсье.Баяр Эбэ Схнбилэг Баярцогт адгиин шаарнууд гэдэг нь батлагдлаа.

150.129.143.234зочин   • 2021, 12 сарын 13. 23 цаг 47 минут

ОюунЭрдэнэ тэргүүтэй хэсэг залуучууд энэ гэрээг өөрчлөх, шударга бус асуудал, авилгын эсрэг зүрх сэтгэл гарган ажиллаж байгаад талархаж байна. Ажлын амжилт хүсье.

202.9.47.36Зочин   • 2021, 12 сарын 13. 21 цаг 31 минут

odoo BAGABANDIIG zailuulalh heregtei

66.181.185.13Зочин   • 2021, 12 сарын 13. 20 цаг 25 минут

Сайханбилэгийн засгийн газар ОТ-н гэрээг Дубайд хийж эх орноо, баялагаа цөлмүүлсэн хачин увайгүй гэрээг бөөн зардал хөлс болж Дубайд очиж тансаглан хийсэн байхад Оюун-Эрдэнийн засгийн газар ядуу буурай өөрийнхөө оронд ОТ-н хохиролтой гэрээг нилээн нааштай гаар шударгаар хамтран ашиглах гэрээ болгож чадсан нь эх оронч сэтгэл байвал зөв үр дүнд хүрч болдогийг яруу тод харууллаа.Өөрөөр хэлвэл АН-н засгийн газрын санаатай хийсэн эх орноо хорлосон үйлдлийг залруулж бузар баас шавхрууг нь цэвэрлэж байгаа бусуу. Гэрээний ажлын хэсэгт амжилт хүсье

66.181.182.202Ё   • 2021, 12 сарын 13. 18 цаг 46 минут

оЮУТОЛГОЙН ТЭНДЭР ЖИРИЙН ИРГЭДИЙН КОМПАНИУДАД ХААЛТТАЙ БАЙГА А ХЭВЭЭР оЮУТОЛГОЙ ЗОРИГЫН ХЭРЭГ ХОЁР ОЛОН ЖИЛИЙН ШОУ БОЛОХ ЮМ ШАР ТОЛГОЙТНУУДЫН ТОГЛООМ ДОО ХӨӨРХИЙ

49.0.156.20Зочин   • 2021, 12 сарын 13. 18 цаг 39 минут

Эрдэмтэн судлаачид дүгнэж үгээ хэлэх байх бас Элбэгдорж айлд охиноо өгсөнтэй зүйрлээд л байсан үгээ хэлэх байх

66.181.161.12Зочин   • 2021, 12 сарын 13. 18 цаг 39 минут

За Ерөнхий сайдад баярлалаа. Амжилт хүсье.

202.9.46.134СОНГОГЧ   • 2021, 12 сарын 13. 18 цаг 33 минут

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ- ГУРАВ 1 ТОЛГОЙТОЙ, 1 АМТАЙ БАЙСНЫ ҮР ДҮН ГАРЛАА. МОНГОЛЫНХОО ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ, УРВАГЧИД ЯЛАГДЛАА. 2020 ОНЫ УИХ, 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ИРГЭД МАШ ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН НЬ БАТЛАГДАВ. ХЭРЭВ АН ЗАСАГТ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ИЙМ ҮР ДҮН ГАРГАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ.

202.179.27.148Иргэн   • 2021, 12 сарын 13. 18 цаг 13 минут

Иддэг хамуурсан толгой байхад!! Иддэггүй ЭРДЭНИЙН ТОЛГОЙ байдаг гэдгээ харуулж чадсан Хүрэлсүх тэргүүтэй журмын нөхдөд халуун баяр хүргэе! Цаашид ард түмний нэгээхэн хэсэг би бээр дэмжиж ирсэн улам ихийг хийж үйл ажиллагааг нь дэмжих болноо. Энэ иргэн миний үүрэг ээ!

202.21.118.58Зочин   • 2021, 12 сарын 13. 17 цаг 03 минут

Засаг сайн байна

59.153.87.163зочин   • 2021, 12 сарын 13. 16 цаг 39 минут

УЛС ОРОН АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ЗҮРХ ТАРХИТАЙ ХӨВГҮҮДЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА . ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ УРВАГЧ ЦӨӨВРҮҮДИЙГ ДАРУЙ ЗОХИХ ГАЗАРТ НЬ ХҮРГЭЦГЭЭЕ

202.21.107.91Зочин   • 2021, 12 сарын 13. 16 цаг 18 минут

Одоо 34%-ийн 51% хүртэл болгуулах хэрэгтэй!!!

202.9.46.42Зочин   • 2021, 12 сарын 13. 16 цаг 15 минут

Энэ бол МУ-ын Засгийн газар, Монголчуудын маш том ялалт. Ийм л байх ёстой шүү дээ. улам их амжилт хүсье. Л.Оюунэрдэнэ тэргүүтэй ажлын хэсэгт баярлалаа.

202.21.100.210Зочин   • 2021, 12 сарын 13. 15 цаг 08 минут

тийм байлгүй дэээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.