Өнгөрсөн даваа гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр "Дэлхийн эх хэлний өдөр" тохиосон.
Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэх санаа нь Бангладеш улсаас гаралтай. Бангладеш улсын оюутнууд 1952 оны 2-р сарын 21- нд "Бангле" хэлийг хүлээн зөвшөөрөхийн төлөө тэмцэж, тухайн үеийн зүүн Пакистаны цэргүүдийн суманд амь насаа алдсан юм. Энэ нь эх хэлнийхээ төлөө амиа золиосолсон түүхэнд дэх ховор тохиолдол болсон. Улмаар Бангладешчуудын өрнүүлсэн "Хэлний хөдөлгөөн"-д хүндэтгэл үзүүлж, 1999 онд ЮНЕСКО-гоос хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан байна. Манай улсын хувьд энэ өдрийг 2001 оноос хойш тэмдэглэж иржээ.
Та бизнесийн тасралтгүй үргэлжлэлээ Good платформоор шийдэхийг хүсвэл
7600-7711 утсаар холбогдох эвсэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл бичих