2022 оны 2-р сарын 24
9 цаг 59 минут

О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа.

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар танилцуулна уу?

-2019 онд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн Албан айлчлалын үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Үүний дараа ОХУ-ын “Газпром” НХН манай улсад охин компаниа байгуулсан бөгөөд Монголын талаас хамтран ажиллах “Эрдэнэс газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн түүхтэй. Төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар сард Монгол Улсад хоёр удаа айлчилсан. Энэ үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлыг бүрэн шийдвэрлэж, дараа дараагийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог.

-Төслийн техник эдийн засгийн үндэслэлээр хоёр тал ямар ямар асуудлуудыг эцэслэн тохирсон бэ?

-2021 оны 3 дугаар сард “Газпром” НХН-ийн холбогдох хүмүүс манай улсад хүрэлцэн ирж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шаардлагатай тандалт судалгааны ажлыг хийсэн. Үүний үр дүнд хоёр талын Хамтарсан ажлын төлөвлөгөөгөө батлан өнгөрсөн оны 12 дугаар сард ТЭЗҮ-ээ бүрэн хийж дуусгасан ба ТЭЗҮ-д төслийн цар хүрээ, хийгдэх ажлуудыг тодорхой тусгаж өгсөн. ТЭЗҮ-ээр энэхүү төсөл нь нэгдүгээрт техникийн хувьд хэрэгжүүлэх боломжтой, хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, гуравдугаарт хоёр улсын хил Хиагт-Алтанбулагаас Замын-Үүдийн хил хүртэлх 970 орчим км хийн хоолойг төмөр замын трассын дагуу Монгол улсын зургаан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулахад саадгүй гэдгийг баталгаажуулсан. Ингэснээр төсөл бодитойгоор хэрэгжих шатанд орлоо гэж ойлгож болно.

-Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улсад үзүүлэх давуу тал юу байх вэ?

-Монгол улсад эдийн засаг, нийгмийн, бүс нутгийн хамтын ажиллагааны гээд олон талын эерэг үр дүнгүүд гарна. Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улс болон ОХУ, БНХАУ хоорондын харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно. Үүнээс гадна бид бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон тоглогчдын нэг болж байна гэж хэлж болох юм. Хамгийн чухал нь байгалийн хийн хоолойг дагаж манай улсад маш олон бүтээн байгуулалтууд өрнөж, үүнийг дагаад ажлын байр бий болно. Цаашлаад энэ салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх бааз суурь тавигдаж байна гэж харж байна. Байгалийн хийн хоолойн төсөл манай улсад хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болох юм.

-Бүтээн байгуулалтын ажилд Монголын талаас оролцох ажиллах хүчний тооцоолол гарсан уу? Энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?

-Төслийн барилгын ажлын явцад 10 гаруй мянган ажлын байр бий болно гэж үзэж байна. ТЭЗҮ-д туссанаар хийн шахуургын 5 станц байгуулах юм. Тус тусдаа бие даасан хийн цахилгаан станцуудаар өөрсдийн эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Жилдээ 50 тэрбум шоо метр хийг дамжуулах төсөл хэрэгжсэнээр манай улсад технологи инновацийн шийдлүүд нутагшиж үлдэнэ. Тиймээс бид энэ салбарт урт хугацаанд тогтвортой ажиллах хүний нөөц бэлтгэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, дадлагажуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Нарийн технологитой, манай улсад хэрэгжиж байгаагүй том төсөл учраас гол мэргэжилтнүүд нь эхний ээлжинд ОХУ болон олон улсаас ирж ажиллана. Бид дотоодын боловсон хүчнээ бэлтгэх ажлаа давхар эхлүүлж байгаа. Ашиглалтын үед байнгын 1000 гаруй ажилтан ажиллах учир дотоодын мэргэжилтнүүдээ ОХУ-ын нефть, байгалийн хийн чиглэлийн сургуулиудад сургах, сургагч багш нарыг урьж авчран газар дээр нь дадлагажуулах, дотоодын их дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран боловсон хүчин бэлтгэх гэх мэт ажлуудыг хийнэ.

-Бүтээн байгуулалтын ажил хэдэн оноос идэвхитэй хийгдэх вэ?

-2021 оны 3 дугаар сард ТЭЗҮ боловсруулах ажлын даалгавар батлагдсанаас хойш 10 сарын дотор ТЭЗҮ-ээ бэлэн болгож 2022 оны нэгдүгээр сард эцэслэн хоёр тал протоколд гарын үсэг зурж, дараагийн шат буюу төслийг бодитоор хэрэгжүүлэх үндсэн бэлтгэл ажилдаа орлоо гэдгийг албажуулсан. Энэ төсөл маань цар тахлын хүнд нөхцөл байдлаас үл хамааран харьцангуй хурдтай хэрэгжиж байна гэж үзэж болно. Бид 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл, инженерийн ажлуудыг хийж гүйцэтгэх, боловсон хүчин, тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээ базаах зэрэг бүтээн байгуулалтын бүх бэлтгэлээ хангана. Ингээд урьдчилсан байдлаар 2024 оноос барилгын ажил эхлэн 2028 он гэхэд хийн хоолой бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Байгалийн хийн хоолой манай нутгаар хэдэн км үргэлжлэх вэ?

-ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаагаар 970 орчим км урт хоолой манай улсын 6 аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдана. Инженерийн нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлын явцад тооцооллууд нарийн тодорхой болно.

-Хоолойг дамжуулах зурвас 6 аймгийн нутгаар дайран өнгөрөх тухай дээр дурдсан. Энэ хоолой ил байх уу, далд байх уу?

-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын 22 сумын нутгаар дамжих байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлж байгаа ОХУ-ын “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд манай орны онцлогийг харгалзан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Нэгдүгээрт манай улс мал аж ахуйн орон, хоёрдугаарт говь хээрийн нутгаараа их хэмжээний зэрлэг ан амьтан тэр дотроо цагаан зээр олноороо нүүдэллэн амьдардаг. Таван хошуу мал болоод зэрлэг ан амьтад чөлөөтэй нутаг орноо сэлгэж байх ёстой гэдэг үүднээс байгалийн хийн хоолойг газар доогуур 1,5-1,8 метрийн гүнд тавина. Маршрутын дагууд 5 хийн шахуургын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолж байгаа. Хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр буюу 2 тал тус бүрдээ 400 метрийн өргөнтэй байна. Даралт нь 11,8 мегапаскаль, хийн хоолойн диаметр 1420 мм-ийн өргөнтэй, бүрэн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум шоо метр байна.

-Манай улсад энэ салбар шинэ. Энэ төсөл цаашид манай улсад хэдэн жил үр өгөөжөө өгөх вэ?

-Газар зүйн хувьд олон тооны даваа нугачааг давж, янз бүрийн түвэгтэй байршлыг дамжин ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 4000 км, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр 970 орчим км үргэлжлэх дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтын төсөл учир зуун жилээр тогтохгүй хамтын ажиллагаа гэж ойлгож болно. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, нүсэр том бүтээн байгуулалтын ажил явагдана. Бэлтгэл ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлын тооцоо нарийвчлан гарна. Энэхүү байгалийн хийн хоолой нь оролцогч бүх талуудад үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх бүтээн байгуулалт болно гэдэгт монголын тал итгэл дүүрэн байна.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.69зочин   • 4 сарын 6. 21 цаг 32 минут

Украйн Оросын дайн хийн хоолойноос үүсэлтэй юм шүү. Ингэж байж хориг тавиулчихваа.

64.119.24.174Зочин   • 2 сарын 25. 8 цаг 36 минут

mash ayultai gedeg n haragdlaadaa. tuugeer yavsan gaig duudah hereg baihgui

202.126.90.86Зочин   • 2 сарын 25. 0 цаг 23 минут

Хүсэх зүйл мөн юмуудаа.дараа нь крантаа нээлээ хаалаа гээд дарамтлаад эхэлнэ.манай эрдэмтэд нэртэй хүмүүс нүүрснээс гаргах технологи олооч.

66.181.186.199Зочин   • 2 сарын 24. 16 цаг 59 минут

,Чи сайхан сэтгэлтэй хүүхэд юм, Гэхдээ чи юмны цаад утгыг сайн ойлгодоггүй улс төрч юм. Наад хийн хоолой чинь мөддөө бүтэхгүй Мөндөлийн хоолой юм. Битгийй утгагүй хүний толгой угааагаад байдаа. Баацаахан минь

64.119.24.96Зочин   • 2 сарын 24. 15 цаг 28 минут

Улс орон юм бол оросын түрэмгийлэлд хариу өгөх хэрэгтэй. Юун хоолой өөрийн хий байсаар байтал...

202.9.40.239Зочин   • 2 сарын 24. 13 цаг 57 минут

горьд орос хятад тойруулж хоолой тавьж байна

195.46.106.44Зочин   • 2 сарын 24. 11 цаг 28 минут

Наад асуудлыг чинь Хятадууд юу гэж үзэж байгаа юм бэ. Энэ талаар огт ярихгүй юм. Сая Хятад Орос 2 хойгуураа дахин нэг шугам тавих талаар гэрээ хийчихлээ ш дээ. Тэр ямар учиртай юм бэ. Орос тийм олон чиглэлд ажиллах, Хятад тийм олон чиглэлээр газ авах боломжтой юм уу. наадах чинь цаг хожсон чулуу хөөлгөсөн ажил болоод дуусах биш биздээ. Хятад огт дуугарахгүй байгаа шүү...

76.123.139.230иргэн   • 2 сарын 24. 10 цаг 13 минут

Одоо наад үлгэрээ боль. Яаж ийм тэнэг дуракууд удирдах албан тушаалд очдог байна вэ? Сибирийн хүч хийн хоолойн зөвхөн маршрутыг харахад л Орост Монголоор дайруулж хийн хоолойн тавих ямар ч ашиггүй юм байна гэдэг нь ойлгогдоно. Жонхуурсан муу ***** Баянгол зочид буудлыг сейфнийх нь мөнгөөр луйвардаж авсанаас хойш мөнгө гэдэг зүйлийг хялбархан олж болдог юм байна гэж яс махандаа суутал итгэл олсон юм байна. Наад Амарсайхандаа Дүүжин шатыг нь сануул. Үнэн хөлдүү шааруудад эрх мэдэл өгөөд байгаа бид дэндүү арчаагүй байна даа.

122.201.21.126Зочин   • 2 сарын 24. 10 цаг 48 минут

Мэргэн иргэн гуай тэгээд хаагуур тавьсан нь дээр гэж бодож бна манайхаар тавигдаад татвараа төлж л бвал хамаа бнуу

76.123.139.230иргэн   • 2 сарын 24. 22 цаг 21 минут

Хийн хоолой хэзээ ч Монголоор тавигдахгүй. Тархиа ажиллуул, гараа хөдөлгө, трахины тураалтануудаа.Зүгээр сууж байгаад мөнгөтэй болохыг битгий мөрөөд.

Шинэ мэдээ

МАН-ын рейтингийг унагаж буй гол хүн Д.Сумьяабазар болохыг судалгаа харуулжээ8 сар 17. 12:52М.Янжиндулам: “HumanZ” өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан8 сар 17. 12:21ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг8 сар 17. 12:20“Давхар дээл”-ээс гадна гишүүдийн тоо нэмэх асуудал яригдахад Ш.Адьшаа уурлан хурлаа хаяж гарч, Н.Ганибал ирэхгүй зугтжээ8 сар 17. 12:17200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ8 сар 17. 11:46Бидэнд гоё ганган нэртэй цогцолбор хэрэггүй зүгээр л 2 давхар цэцэрлэг л байхад болноо8 сар 17. 10:11Ховд Вестерн клубт Ёвропын шилдэгээр удирдуулна8 сар 16. 13:52Дархан цаазат “Зэд “- ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв8 сар 16. 11:34БАРИМТ: Х.Баттулгын үед "Монгол Улсын төвийг сахих" тогтоол цуцлагдаж, ОХУ-тай стратегийн хугацаагүй гэрээ байгуулжээ8 сар 11. 13:22Наран трейдийн С.Болдхэтийн хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан газрыг өмчлөн авч орон сууц барих гэж байгааг иргэд эсэргүүцжээ8 сар 10. 9:22Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?8 сар 7. 16:00Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй8 сар 4. 11:28Э.Одбаяр: Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ ХОХИРОГЧ НЬ болоод явж байна8 сар 4. 10:29Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй 24 хэмийн дулаан байна8 сар 4. 8:37Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ8 сар 3. 15:00Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна8 сар 1. 18:38Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алджээ8 сар 1. 10:31КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...8 сар 1. 9:43VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…8 сар 1. 9:34Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын “ЗОДООНЫ“ ард юу нуугдаж байна вэ8 сар 1. 9:321000 километр ХУРДНЫ ЗАМ барина8 сар 1. 9:29Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд7 сар 29. 11:06ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ7 сар 27. 9:34Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна7 сар 26. 11:54Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ7 сар 22. 15:35Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой7 сар 19. 12:21"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.