2022 оны 3-р сарын 11
16 цаг 06 минут

“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” ээлжит сургалтын үеэр орлогын татварын шаталсан тогтолцооны талаар санал бодлоо хуваалцлаа

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. Өнөөдөр (2022.03.11) дөрөв дэх сургалтыг Монголбанктай хамтран сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.

  Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй цуврал сургалтын эхнийхийг Монголбанктай хамтран макро эдийн засаг сэдвээр, хоёр дахь сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хүний эрхийн сэдвээр, гурав дахь сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан юм.

  Өнөөдрийн сургалтыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ тус банк Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцоллоо.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сургалтад оролцож, “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрбээр нийгэм, эдийн засгийн гол тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн саналыг сонсон, харилцан яриагаар мэдээллээ эхлүүллээ. Энэ үеэрээ өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал эдийн засаг дагаж унадаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн талаар эдийн засгийн бодит тоон үзүүлэлт, мэдээлэл дээр үндэслэсэн жишээ татаж хөндөхийн зэрэгцээ энэхүү чөтгөрийн тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон орлогын татварын шаталсан тогтолцооны талаар мэдээлэл, саналаа хуваалцлаа. Орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ энэ талаар санал бодлоо хэлсэн нь нийгэмд янз бүрийн маргаан өрнүүлж буйг тэрбээр тэмдэглэж, энэ нь Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй асуудал бус хувь хүний итгэл үнэмшил нь гэдгийг тодотгосон.

  Сургалтад мөн бодлогын шийдвэр гаргагчдаас гадна хөндлөнгийн судлаач, эдийн засагчид оролцож, мөн л орлогын татварын шаталсан тогтолцооны талаар санал, байр сууриа хуваалцлаа.  Судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Д.Ангар нар татварт баригддаггүй орлогуудыг нээн илрүүлэх, шударга бус зарчмаар олсон орлогыг хамруулах, орлого, хуримтлалын эрс ялгааг арилгахад чиглэсэн татвар зэрэг орлогын татварын шаталсан тогтолцоог хэрхэн зөв нэвтрүүлж болох талаар мэдээллээ хуваалцсан.

    Төгсгөлд нь Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг дахь гадаад валютын нөөц, валютын ханшийн үүрэг” сэдвээр мэдээлэл өгөв. Тэрбээр валютын нөөц, нөөц бүрдүүлэлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийг хуваалцсанаар сэтгүүлчид валютын ханшийн өсөлт хийгээд орлогын татварын шаталсан тогтолцоо ямар байвал зөв болох талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулж хариулт авсан. Сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хариулт өгч, харилцан ярилцсанаар ээлжит сургалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.