2022 оны 4-р сарын 6
17 цаг 29 минут

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн охин компаниудыг цэгцлэхээр болжээ

Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа.

2006 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2012, 2013, 2016 онуудад Засгийн газрын шийдвэрээр компанийн дүрмээ шинэчилж байв.

Шинэчлэн баталсан дүрмээр Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.

Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Чуулганы танхимд хэлсэн үгэндээ тус компанийг дэлхийн жишигт нийцсэн группийн хэмжээнд ажиллуулна гэдгийг дурьдаж байсан. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон, ил тод, нээлттэй, авлигаас ангид байх ёстой гэдгийг ч хатуухан сануулж байв.

Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хийгдсэн дүрмийн шинэчлэлд хэд хэдэн өөрчлөлт орсон. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хараат болон охин компаниудын үйл ажиллагааг ижил төстэй байдлаар төрөлжүүлж нэгдсэн стратеги, удирдлагаар хангах талаар дүрэмд тусгасан байна.

Шинэчилсэн дүрэмд хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох зорилгоор хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар тогтоолгодог байх, гадаад дотоодын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчид, компанийн оролцогч талуудын итгэлийг олох, хөрөнгө оруулах, хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгажээ.

Үүнээс гадна ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад тулгардаг чухал асуудлын нэг болох ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах, компанийн ажилтан бүрийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэмтэй байх талаар дүрэмд тусгаж өгчээ. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн сахилга бат, хяналт сайжран зардал хэмнэх, мэргэжлийн туршлага бүхий боловсон хүчин ажиллах боломжууд нээгдэх юм.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, шинэчилсэн дүрэмд нийцүүлэн нэгдлийн охин болон хараат компаниудын дүрэм, нэгдлийн хэмжээнд мөрдөх бодлого, журам, гэрээ зэрэг баримт бичгүүдийг шинэчлэx ажлыг хэрэгжүүлж дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад даалгалаа.

Мөн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа нь зогссон зарим охин компани болон тэдгээрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгахыг гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгов.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.172Зочин   • 2022, 4 сарын 10. 10 цаг 27 минут

redness mongol buheldee heregui shu hiih ajil baihgui shu.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.