2022 оны 4-р сарын 18
15 цаг 39 минут

Монголчууд байртай боллоо гээд хөөрөөд байсан чинь эзэн Д.Эрдэнэбилэгтээ нэвт шулуулчихсан байна шд

-“МИК”өнгөрсөн 10 жилд 1 их наяд төгрөгийн ашгийг иргэдийн зээлээс олжээ -


 Зээлэнд хамрагдчихлаа, байрны гэрчилгээгээ авчихлаа, сарын төлбөрөө төлчихлөө хэмээн өөрийн гэсэн байртай болсондоо Монгол айл өрх бүр өдөр болгон шахуу баярлаад явсан чинь алдын байна. Биднүүс нэвт шулуулж, шувт цөлмүүлцэн байнашт. Бүр, бүтэн улсаар даяараа  төртэйгөө хамт цөм мөлжүүлцийм байнашт. Нөгөө зээл, нөгөө хүү, нөгөө хүүгийн хүү энэ тэрээрээ "МИК" гээч хувийн компанийг тэжээж иржээ, хөөрхий биднүүс. Тэрэнд нь манай бүх банкууд нийлээд орчихсон л байдаг шүү. Бүр аймаар нь Монголбанк нь хувь эзэмшээд явж байдаг шүү. Төв банкийг удирдаж явсан улсууд юу хийчихсийм бэ? Тэр үеийн дарга нь хэн байсым бэ. Н.Золжаргал байл уу яалаа?

Гэтэл Төв банк нь энэ аймшигтай махинацийг зөвтгөсөн мэдэгдлийг удаа дараа  гаргаад байгаа нь ямар учиртай билээ? МИК байгаа тулдаа л олон мянган айл орон сууцтай болсон гэнэ. Тийм ээ, үнэн. Тиймээс л төр засгийн зүгээс олон улсын жишигт байдаг моргэйжийн зээлийн тогтолцоог Монголд нэвтрүүлэхээр энэ хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Харин Д.Эрдэнэбилэг мэтийн хэн нэг этгээд дундуур нь гүйж, МИК-ийн удирдлагын багт өөрийн хүмүүсээ (МИК-ийн ТУЗ-д хүү нь байгаа ч гэсэн яриа бий) шургуулж, төрийн нэр барьж дундаас нь завшиж ирсэн гэдэг л тусдаа асуудал юм аа. Гэтэл яагаад хүзүү сээрээрээ нийлчихээд тэр этгээдүүдийг өмгөөлөөд байгаам бэ.

“ЭНЭ БОЛ ЛУЙВАР” гэж төр нь ил тод хэлээд байхад шүү. Хамгийн эмгэнэлтэй нь, тэр мэдэгдэлд нь эгэл иргэдийн зарим нь итгэж байдаг шүү. "Монголбанк зөв гэжийншт. Тэгвэл зөв байх өө" гээд. Гэлээ ч үүнээс болж байрны зээлтэй гэр бүл дотор том маргаан битүү үүсч байдаг шүү. Зөв буруу, үнэн худлаа гэж ирээд зад хэрэлдэж ч байна. Эгэл иргэд байтугай, энгүй мэргэжилтэнд хүртэл үл ойлгогдох нарийн схемийн цаана "МИКТЭНГҮҮД" иргэдийн зээл дээр их нарийн ажиллаж шүү. Энэ нь л гайхалтай. Илүү гайхалтай нь Монголбанк өөрөө ипотекийн хөнгөлөлттэй зээл гаргачихаад түүнийгээ “МИК”-ээс өндөр хүүтэйгээр өөр дээрээ худалдаж авдаг гэжийншт! Бүүр гайхалтай. Монголчуудаа ийм уран, ид шидийн мэт луйвардсанд браво.

МИК биднийг ч, арилжааны банкуудыг ч эрсдэлээс хамгаалдаг гэнэ үү, битгий тэгж хуурах гэж оролд, Монголбанкныхаан. Ипотекийн зээл авах гэж иргэд угаасаа хэдэн үеийнхээ мөрөөр мөгшүүлж, мөчөө тоолуулж, өрхийн данс тооцоо, ажил байдал хамаг л долоон булчирхайгаа тоочин байж хүртдэг. Зээл олгосон банк нь ч өөрөө эрсдэлээ давхар үүрдэг. Бас ард нь засаг, төр данайгаад зогсож байдаг билээ. Тиймээс Ипотекийн зээлийн эрсдэл бусад зээлээс хамгийн аюул эрсдэлгүй, хамгийн сайн чанартай зээлд тооцогддог.

 МОНГОЛЧУУДЫГ ГАНЦХАН КОМПАНИ ГАРТАА БАЗАЖ БАЙНА 

Мундаг анализ хийдэг эдийн засагчид хэлээд байсан юм аа. "МИК гэж компани луйвардаад байна шүү" гэж. Даанч бид үүнийг нь тоогоогүй юм, тоолоо ч ухаж  ойлгох мэдлэг нь хүрээгүй юм. Үүнээсээ болж 99%-ийн монголчууд бид 1-хэн %-ийн хэдхэн ширхэг хүний гүзээг задартал нь хооллож дээ хөөрхий. Ингэж яван явсаар одоо л нэг юм зах зухаас нь ойлгож эхэлж байна.

Сошиалд бичигдэж буй постуудаас харахад 8%-ийн хүүтэй байрны зээлтэй айлууд илүү сайн ойлгож байгаа юм байна. "ЗЭЭЛИЙНХЭЭ 4%-ИАР ТЭДНИЙГ ТЭЖЭЭСЭН БАЙНАШТ" гэж толгойгоо шаажийнашт. Тэдний хэлэх үгийг сайн сонсмоор юм байна, тэд л хамгийн зөв мэдээллийг өгөх юм байна. 8-аасаа 6% хувь руу шилжиж чадаагүй, авсан зээлийнхээ хүүд хүү төлөх гэх зэргээр байрны зээлтэйн зовлонг хамгийн ихээр амсч байгаа болохоороо тэд юмыг илүү гярхай харж, асуудлыг илүү нямбай дүгнэдэг байна аа.

Хэд хэдэн эдийн засагч хэлж байсан даа. "Байрны зээлтэй иргэд үндсэн зээлээ биш зээлийнхээ хүүг л төлөөд яваа шүү. Одоо ч гэсэн" гэж. Зээлийнхээ хүүг л төлсөөр яваа иргэн хэд байна вэ, хэдэн айл байна вэ. Монголын айл өрхийн үнэмлэхүй олонх нь байрны зээлтэй гэдэг байх аа. Бодохоор аймшигтай.

Илүү аймшигтай нь, энэ айл өрхүүдийн 70% -ных нь орон сууц “МИК”-ийн барьцаанд байдаг гэжийншт. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ГАНЦХАН КОМПАНИ ГАРТАА БАЗЧААД БАЙНА шүү дээ. Тэгээд яаж базсан гэнэ үү?! Улсуудын хэлж байгаагаар, зөвхөн иргэдийн байрны зээлийн хүүний төлбөрөөс нэг жилд 110 гаруй тэрбумын ашиг олдог гэжийншт. СҮҮЛИЙН 10 ЖИЛД БАГААР БОДОХОД 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АШИГ ОЛСОН байж таарлаа шүү. Аймаар уу?

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ХААН ЮМ БАЙНА

 Тэр “МИК” нь Д.Эрдэнэбилэг гэдэг хүний мэдэлд байдаг гэхээр бүр аймаар биз. Монгол улс, Монголын ард түмэн орон байртайгаа хамт Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГЭДЭГ ГАНЦХАН ШИРХЭГ ХҮНД ШУУД БООЛЧЛОГДЖИЙШТ.

Эдийн засагчдын анхааруулж буй гол санаа нь бол "МИК"-ийн үйл ажиллагаа нь дэлхийн жишиг стандартаас тэс гажуудсан тухай юм. Мэдээж, олон улсад ийм байгууллага энэ тэр нь бий. Байдгийг нь ч үүнийг гадарладаг улсууд хэлнэ лээ. Гэтэл, олон улсын зах зээлээс зээлийн хөрөнгө босгох ажлаа шууд орхиж, МОНГОЛ ТӨРИЙН МӨНГӨӨР МОНГОЛ ИРГЭДЭЭ ШУЛАХ ажлыг шууд  хийсэнд л хэргийн гол учир байна.

Нэг ёсондоо, “МИК” нь арилжааны банкуудын байрны зээл олгодог ажлыг л давхардуулж хийсээр ирж шүү. Ингэх байсан юм бол "МИК" гэдэг дундын зуучийн хэрэг байсан юм уу? гэдэг том асуулт зээлтэй иргэн бүрийн толгойд төрж таараа. Арилжааны банкны үндсэн чиглэлийн нэг нь угаасаа л ипотекийн зээл олгох биз дээ. Тэр банкууд нь иргэдэд зээлээ олгоод л болох асуудалшт. Олон үйлчлүүлэгчтэй болохын тулд банкууд зээлийн хүүгээрээ, хөнгөлттэй нөхцөлүүдээрээ өрсөлдөнө. Эцсийн дүнд, байрны мөрөөдлөө биелүүлсэн иргэд л хожно.

Хэрэв "МИК" байхгүй байсан бол монголчууд бүх насаараа төлж байгаа өнөөх 6%, 8% -ийн зээлээ 4-5% болгон буулгаж авах байж шүү. Энийг л анхааруулж хэлээд байж дээ мэргэн эдийн засагчид. Ямар ч хожуу ойлгож авав даа. Гэхдээ уйлаад яах вэ монголчуудаа. Д.Эрдэнэбилэг гэдэг эзэнтэй бус Д.Эрдэнэбилэг хэмээх хаантай юм байна гэдгийг өнөөдөр бүр сайн мэдэж авлаа шүү дээ.

У.ДӨЛГӨӨН

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.99Зочин   • 2022, 5 сарын 1. 12 цаг 17 минут

орон сууцны 8% зээлийг 6% хүүтэй болгож өгөөч Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдээ гуйж байна

202.9.40.217Зочин   • 2022, 4 сарын 29. 12 цаг 14 минут

тэгээд яаралтай хууль гаргаж өөрчлөөч ээ..

202.21.118.58Зочин   • 2022, 4 сарын 25. 9 цаг 28 минут

8% зээлийг 6% болгоод өгөөчээ ..................Ерөнхий сайдаааааа......Одоогийн төр засаг минь уг нь ард биднийхээ талд юм хийгээд байгаа...Төрөө сайхан цэвэрлээд авах хэрэгтэй л дээ

202.21.124.142Иргэн дашным   • 2022, 4 сарын 22. 12 цаг 44 минут

Ухаарч амьдрах хорвоод ардаа шулж амьдрахгүй байх ,ард түмэндээ гэгээ гэрлээ түгээж, ядуучуудын эгнээг бууруулж, улсаа хөгжүүлэх асуудлыг гардан хийх байх, энэ бол ард нийтийн хүлээлт, үүнээс цааш тэвчихгүй. Таны үйлийн үрч өөр ертөнц рүү татах байх. асуудлыг шийдээрэй.

112.72.15.198сахал   • 2022, 4 сарын 21. 11 цаг 58 минут

монголын нууц эзэн хаан сахал бол хувь хүн биш манангийн загалмайлсан эцэг тэр манангаас төрсөн үё үёийн далан зургаатай амин сүнс нэгтэй 21 зууны эзэн хаан сахал

124.158.66.47чимэд   • 2022, 4 сарын 25. 9 цаг 18 минут

наад сахал эрдэнэбилэг гэгч нэгэн мануухай. Ар талд нь төрийн томчууд бүгд байжээ.Ц.Элбэгдорж голлон тоглогч,С.Баяр,зикавирусЭнхболд хоёр оновчтой санал дэвшүүлэгчид,анхны эзэн нь Женко Баттулга,амны хишигтэй хувь хүртэгсэд,ганзганэгт Сү.Батболд,Д.Цогтбаатар,Хар Отгоо,Дамбын Хишгээ нарын хулгайч,дээрэмчид,гэхмэтчилэн олон хүн оролцсон Мафи одооч дийлдэхгүй байна.

150.129.143.223Зочин   • 2022, 4 сарын 20. 22 цаг 28 минут

Гар дүрээгүй газар гэж алгаа, тэглээ гээд юу нь сайхан гэж. Хэдэн улс төрчийг хүүхэлдэй шиг хөдөлгөж байсан тэр мэдрэмж чухал юм уу, аль эсхүл эцэс төгсгөлгүй идэж уугаад бусдаас илүү болчихсон юм уу. Эргээд харахад би ийм юм хийчихжээ гээд бахархаад харах түүхгүй л юм байна. Ийм хүмүүс олон байгаа шүү, эхнийх нь л байх

202.72.245.1258 % ийн зээлдэгч   • 2022, 4 сарын 20. 8 цаг 44 минут

Төрөөс мөнгө гаргаад хувийн банкинд өгөөд хувийн банк нь бидэнд хүүтэй зээлүүлээд буцаагаад барьцаа хөрөнгийг нь Төрдөө зардаг тогтолцоог ойлгох ухаан хайрла

59.153.86.74ган   • 2022, 4 сарын 19. 13 цаг 03 минут

Эрдэнэбилэг гэдэг энэ хүн чинь Баттулгын жолооч байсан гэдэг. Их юм заалгаж сайн суралцсан мундаг сурагч байна шүү. Түүн шиг сайн ажиллаж ихийг амжуулах хэрэгтэйтул бүгдээрээ түүнийг даган баясаж суралц. Төрийнхөн чинь уг нь мөнгө цохих хэрэгтээ гаргуун сайн гэдэгч түүний хаа ч хүрэхгүй ухааны бядтай юм байна даа. Чадаж байгаа юманд арга алга гэгдэгдээ

59.153.87.162Зочин   • 2022, 4 сарын 19. 11 цаг 01 минут

ДОЛЖИНГИЙН ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ ЭТГЭЭД ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙН ЖОЛООЧ БАЙСАН ГЭЖ ҮНЭНҮҮ

66.181.184.96иргэн   • 2022, 4 сарын 19. 10 цаг 05 минут

ухэж далд ордоггуй шуналын бузар вэ монгол тэр чигтээ энэ бузрын гарт орчихсон юм байна.хаанаас ирсэн хуур вэ

66.181.183.44Зочин   • 2022, 4 сарын 19. 9 цаг 42 минут

Сахал Эрдэнэбилэгийг Элбэгдорж, Х.Баттулга хоёр бүтээсэн юм шүү дээ. Сахал яагаад ганц ч үг хэлдэггүй, сурвалжлага өгдөггүй гэхээр ард нь манай хоёр экс ерөнхийлөгч булаалдаж хамгаалаад байдаг юм.

103.111.68.3Зочин   • 2022, 4 сарын 19. 9 цаг 01 минут

энэ хулгайчтай сайхан хамт байгаа МАНАН шүү

103.229.121.87Зочин   • 2022, 4 сарын 18. 20 цаг 47 минут

МАНингаас илүү улс орныг авч яваа юм биш үү

64.119.21.215Зочин   • 2022, 4 сарын 18. 20 цаг 39 минут

Зуун жилийн өмнө өвөг дээдэс маань манж , хятадын дарлалаас овсгоо самбаа , эр чадлаараа гарч чадсан байхад бид зуун жилийн дараа ганцхан банкинд тас базуулчихаад МАН , АН гэж хоёр хуваагдчихаад хэрэлдээд сууж байдаг

88.116.92.142Зочин   • 2022, 4 сарын 18. 19 цаг 12 минут

Ххбанкыг бүх юмтай н өрийн данстай н сахалтай н шатаа өртөнгүүдээ...

88.116.92.142Зочин   • 2022, 4 сарын 18. 19 цаг 10 минут

Энэ хулгайчыг хашраах засаг төр бна уу үгүй бол иргэд өш авна шүү энэ сахалаас.....

103.229.123.14ЗОЧИН   • 2022, 4 сарын 18. 17 цаг 01 минут

ЕР НЬ МОНГОЛ ИРГЭДЭД ГАЗРЫГ НЬ ХҮССЭН ГАЗАРТ НЬ ӨГӨХГҮЙ БАЙГАА ШТЭЭ. ДАНДАА ГАДНЫХАН ХҮССЭН ГАЗРАА АВЧ БАЙНА. МАНАЙ ТӨР БОЛ ИРГЭДДЭЭ ГАЗРЫГ НЬ ЗАРНА БАС ЭНЭ МЭТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БИЗНЕС ХИЙНЭ. ийм төр гэж юу байдгийм БЭ. МОНГОЛБАНКНЫ ЦААНА ӨӨР Ч ЛУЙВРУУДЫГ ЗОЛЖАРГАЛ ХИЙЖ БАЙСАН ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА.

43.228.129.119Цоожтүлхүүр   • 2022, 4 сарын 18. 16 цаг 58 минут

урьд нь орон сууцны 8%-ийн зээл авсан хүмүүс одоог хүртэл 6%-д ороогүй хохиролтой зээлээ төлөөд байна.Харин ч 4-5%-д орох боломжтой байсан байна. Дэндүү байна,насаараа шулуулж байгааг төр засаг ойлгож зээлийн хүүг буулгуулаач дээ. МИК-ийг ор тас болиулах хэрэгтэй.Ченж хийж бидний зээлийн мөнгөнөөс хусч байгааг ойлгож авлаа.

103.229.123.14ЗОЧИН   • 2022, 4 сарын 18. 16 цаг 58 минут

ИЙМ ЮМНУУДЫГ ХААН ГЭЖ ӨРГӨМЖЛӨХӨӨ БОЛЬЧИХ. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АМЕРИКТ 3 ХАН ХУВЬ БАЙДАГ Л ГЭЖ СОНССОН МЭДСЭН. МОНГОЛД БОЛ ИРГЭДЭД ОРОН СУУЦ БАЙР БАЙШИНГИЙН ХЭМЖЭЭ БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ИПОТЕК ӨГӨХ БАЙТАЛ ӨӨРСДӨӨ ТӨРИЙНХӨН БИЗНЕС ХИЙЖ ЗӨВХӨН ОРОН СУУЦНЫ БАГАВТАР ХЭМЖЭЭТЭЙ БАЙРАНД ЗЭЭЛ ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨГЧ ИРГЭДЭЭ ШУЛЖ БАЙГАА. АМЕРИКТ БОЛ ИЙМ ХЯЗГААРГҮЙГЭЭР ХҮН ӨӨРӨӨ ХҮССЭН ХЭМЖЭЭТЭЙ СУУЦАА СОНГООД Л 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАУЗ АВСАН Ч БОЛДОГ. ГЭТЭЛ МАНАЙ УЛС ТӨРЧИД ӨӨРСДӨӨ Л ОРОН СУУЦ БАРЬЖ ИРГЭДЭД ЗЭЭЛЭЭР АВ ГЭЖ ТУЛГАЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. үүнИЙГЭЭ БОЛИОЧЭЭ.

49.0.130.24Зочин   • 2022, 4 сарын 18. 16 цаг 55 минут

НААД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ЮМ БЭЭ,ХААН ЮМ УУ ЗААН ЮМ УУ.ТОМ ЛУЙВАР БҮГДИЙН АРД НЭР НЬ БАЙЖ БАЙДАГ,ЯАЦАРСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХАГАРЧ ҮХДЭГГҮЙ БИРДИЙН ТУЛАМ ГЭЭЧ ВЭЭ.БҮҮР ТӨРИЙН ХАМАГ ТОМЧУУДЫГ БҮХ Л ТОМ ЛУЙВАРТАА ТАТААД ОРУУЛЧИХСАН,НӨГӨӨДҮҮЛ НЬ НӨГӨӨХДӨӨ ОРООЦОЛДООД ЯАЖ Ч ЧАДДАГГҮЙ.......ЭРХЭМ ХАЙРТ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ МИНЭЭ,ЭНЭ ЛУЙВАРЧНААС УЛСАА ТҮМЭН ОЛОНТОЙ НЬ АВАРЧ ХАЙРЛА...ЭНЭ САХАЛ ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ АЛТАН ЦЭЭЖТЭЙ МӨНГӨН БӨГСТЭЙ ТИЙМ ХҮН ХҮРЧ БОЛДОГГҮЙ ЯАЦАРСАН ЮМ,ТӨР НЬ УЛСТАЙГАА ,ТҮМЭН ОЛОНТОЙГОО БАЗААНД НЬ ОРЧИХООГҮЙ БАЙЛТАЙ .

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.