2022 оны 12-р сарын 5
20 цаг 33 минут

"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа

Сүүлийн үед улстөрчид болон иргэдийн дунд ихээр яригдах болсон “Нүүрсний хулгай” гэх асуудалд “Тавантолгой” ХК-ийг нэр холбох болсонд тус компанийн ТУЗ-өөс дараах тайлбарыг хийлээ.

“Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Тавантолгой” ХК нь хувьцаат компани учир бүрэн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцааг нь худалдаж авсан хувь хүмүүс эзэмшдэг бөгөөд хоёр талаасаа ийнхүү хатуу хяналттай ажилладаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тодотгохыг хүсч байна. 2018 онд анх тухайн компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдаж, олон мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан мэтээр буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааснаас болж, манай компанийг хууль хяналтын болон бусад байгууллагууд хоёр жил гаруй шалгасны эцэст ямар нэгэн зөрчилгүй болохыг тогтоож, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон билээ. Харамсалтай нь уг асуудлаас болж, манай компанийн үйл ажиллагааг багагүй хугацаагаар зогсоосны улмаас нүүрсний экспорт зогсч, тэр хэрээр улсын болоод аймгийн төсөв тасалдахад хүрч ихээхэн хохирол амсч байсан билээ. Ийнхүү хоёр жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэнийг тогтоочихсон байхад улстөрийн өнгө аяс бүхий “нүүрсний хулгай” гэх асуудалдаа ямар ч буруугүй манай компанийг дахин татан оруулж, компанийн үйл ажиллагааг доголдоход хүргэж буйд уурхайчид болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс харамсч буйгаа илэрхийлье. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гол экспортын нөхцөл бол уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг бөгөөд нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй болохыг цохон тэмдэглэе. Худалдан авагч компани нь нүүрсээ тээвэрлэдэг ба манай компанийн хашаанаас гарснаас хойш тухайн тээвэрлэгч компанийн эрхийн асуудал болдог. Богино болон уртын тээвэр хийх, аль боомтоор гарах, хэдэн машин тонн нүүрсээ хилээр гаргах, хэдэн доллараар урд хөршид нүүрсээ борлуулах зэрэг асуудал нь худалдан авагч компанийн асуудал бөгөөд манай компанид ямар ч хамааралгүй болно.

“Тавантолгой” ХК нь сүүлийн 20 жил топ татвар төлөгч аж ахуйн нэгжээр жил болгон шалгарсан, улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлж өгдөг уул уурхайн шилдэг компани билээ. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэсэн юм. Энэ төсвийн ихэнх хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлж өгч буйгаараа уурхайчид болоод хувьцаа эзэмшигчид бид баяртай байдаг юм. Иймд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явж, улсын болоод Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед өрнөөд буй улстөржсөн мэдээллээс болж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Нэг орд талбайгаас нүүрсээ олборлодог төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн асуудлыг ойролцоо нэртэйгээр нь далимдуулж “Тавантолгой” ХК-д болсон мэтээр асуудлыг өөр тийш нь эргүүлж буйд Төлөөлөн удирдах зөвлөлөөс харамсч буйгаа илэрхийлэхийн ялдамд олон нийт болон хэвлэл мэдээллийнхнийг үнэн бодит мэдээлэл түгээхийг уриалж байна.

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.71зочин   • 3 сарын 30. 10 цаг 13 минут

хэдхээн хүн баяжиж, орон нутгийнхан нь хөрс нь эргэсэн усгүй газар тэвэрч хэвтээд байгааг шалгаж байна. Та нар дуугай шалгуул, танай эзэн ажнай Бат-Эрдэнэ гээд байгаа нөхөр ямар мөнгөөр 49 хувийг нь авсын тэрийгээ шалгуул, 59 хувийг яг хэн мэдэж гүйцэтгэлийг үнэлж, зарцуулдаг юм бас тэр эрх мэдэлтэнг шалга. Ард иргэдээ тэнэгтүүлдэгээ болино уу.

202.131.244.53Зочин   • 2022, 12 сарын 27. 15 цаг 37 минут

ene bol huviin company. Erdnes 5 tolgoi n ulsiin cimpani

202.126.93.115Зочин   • 2022, 12 сарын 8. 11 цаг 13 минут

хүчингүй болгосон юм бол тогтоол шийдвэр гэж юм гардаггүй юм уу, амандаа орсоныг донгодох юмаа

192.82.72.245Зочин   • 2022, 12 сарын 5. 21 цаг 33 минут

Ажнай Бат-Эрдэнэ бол нүүрсний хулгайн мафийн толгойлогч шүү дээ. Ард түмний баялгийг өөрийн хувийн болгож луйвардан авсан түүнийг алах хэрэгтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.