2023 оны 4-р сарын 11
16 цаг 48 минут

"50 тэрбумын схем үү"

2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт “Хишиг арвин индастриал” ХХК, “Моннис майнинг” ХХК болон “ТТОТүншлэл” гэсэн гурван аж ахуйн нэгж шалгаран гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажлаа эхлүүлжээ. Энэ хугацаанд КОВИД 19-ийн хүндрэлүүд байсан ч тухайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлаа явуулж байжээ.

“Моннис майнинг” ХХК нь Ковидын гурван жилд гэрээгээ “ЧЕНЖ”-лэн доороо гурван компанийг туслан гүйцэтгэгчээр авч, ажлаа хамжин хийсэн боловч олборлолтын нийт ажлын төлөвлөгөөний зөвхөн 26%-ийг л гүйцэтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч компаниудаа асар хямдхан үнээр ажиллуулж, ажлын төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйгээс Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн компаниуд өнөөдрийг хүртэл авлагатай, санхүүгийн хүндрэлд орсон байдалтай байна.

“ЭТТ” ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн хооронд байгуулсан хөрс хуулалт, олборлолтын гэрээний 6.6-дахь заалтад хэрэв Гүйцэтгэгч нь Захиалагчаас өгсөн төлөвлөгөөг дараалсан гурван сар 70%-иас бууруулбал олборлолтын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж үзэн гэрээг дангаар цуцалах үндэслэл болно гэсэн заалт байдаг. “Моннис майниниг” ХХК нь гурвын гурван туслан гүйцэтгэгчтэйгээр ажлаа хавсран хийсэн хэдий ч 2022 оны 5, 6, 7–р саруудад олборлолтын ажлаа 0%, 4%, 13% -тайгаар гүйцэтгэсэн байгааг харахад “ЭТТ” ХК гэрээгээ дангаар цуцлах нөхцөл үүссэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч “шагнал” болгон дараагийн гурван жилийн тендерийг “бэлэглэж” байгаа нь хачирхалтай юм.

ЭТТ ХК-ийн Худалдан авалтын газрын захирал Цэрэнсамбуу нь Монголдоо эхний тавд ордог Тендрээр мэргэшсэн мэргэжилтэн гэгдэх болов ч дээрх тендерт МУ-ын Хөгжлийн банканд 127 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн өртэй, олборлолтын үйл ажиллагаагаа бүрэн явуулах чадваргүй нь нотлогдож байгаа “Ченж” хийдэг “Моннис майнинг” ХХК-г шалгаруулсан нь ямар учиртай вэ?

“ЭТТ” ХК-д нүүрлэсэн нүүрсний хулгайтай тэмцэж, компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой очсон албан тушаалтнууд маань өөрсдөө нүүрсний олборлолтын ажил дээр нь хүртэл “оролцоотой” болж байгаа юм байна гэх хардалт өөрийн эрхгүй төрж байна.

Олборлолтын ажлын тендерийг “намын” гэх нэр доор хэн нэгэн компанид “бэлэглэж”, тэр нь цааш нь буталж “Ченж” хийн ашиг олох схемийг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь нүдэн дээр ил байна. Хамгийн энгийнээр бодож үзэхэд 1м3 уулын ажлыг 1,000 төгрөгөөр Ченжлэн зарахад энэ тендерт заасан нийт 50 сая м3 уулын ажлын хувьд хамагийн багадаа л гэхэд 50 тэрбум төгрөг “босгох” боломжтой юм байна. Энэ нь сонгуулийн 50 тэрбумын шинэ схем юм биш биз дээ?

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Нам харгалзахгүй шударга бустай тэмцэнэ” гэж уриалж байсан. Олон нийтийн нүдэн дээр ил явагдаж байгаа, хуулийг уландаа гишгэсэн энэ шударга бус явдлыг Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нар хараад “нүдэн балай, чихэн дүлий” суусаар байх уу?

Нотлох иш татсан баримтууд:

  • “ЭТТ”ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн 2019 онд байгуулсан гэрээний дүн нь 799.4 тэрбум төгрөг харин гүйцэтгэл нь 213,6 тэрбум төгрөг байна. (Нийт 3 жилийн гүйцэтгэлийн дүнг “Моннис майнинг” ХХК-ийн тендерийн материалаас татав.)
  • “ЭТТ”ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн хооронд 2019 онд байгуулсан гэрээний заалтаас.
  • Хөгжлийн банкны албан ёсны сайтаас авсан өр төлбөртэй талаарх мэдээлэл.
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.214Зочин   • 6 сарын 1. 18 цаг 34 минут

Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

202.131.230.162Зочин   • 5 сарын 1. 8 цаг 11 минут

орон нутгийн ТТХК-ны тендер мөн л маш их ноотой олон тэрбумын авилгын сураг гараад л байгаа АТГ чихгүй л юм байна

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.