2023 оны 7-р сарын 18
17 цаг 15 минут

Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа

Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. 

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс шалтгаалан манай улсад зуд, үер, түймэр, шуурга зэрэг байгалийн гамшиг цөөнгүй тохиолддог. Эдгээр болзошгүй гамшгийн үед хүүхдэд сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх чадвар чухал шаардлагатай байдаг. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдэд тусламж үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтыг Ховд аймгийн Ховд хотод 2023 оны 5 дугаар сарын 4-5-нд зохион байгууллаа. 

Сургалтад Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, мэргэжилтнүүд, Боловсролын газрын мэргэжилтнүүд, аймгийн төв болон бүх сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, дотуур байрны багш нар зэрэг нийт 66 хүн оролцож, хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа. Мөн оролцогчид “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сургалтын гарын авлага хүлээн авав. 

Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн дотуур байрын багш Б.Мягмаржав “Их сургуулиа төгсөөд хоёр жил болж байгаа болохоор сэтгэлзүйн анхан шатны тусламжийн мэдлэг багатай байсан. Сургалтаас нэлээд их шинэ мэдлэг олж авлаа. Хүн өөрөө сэтгэлийн амьтан байдаг. Тэгэхээр хүнд хэцүү нөхцөлд орсон, амьдралд нь цочирдом үйл явдал тохиолдсон байгаа хүүхдүүд, хүмүүст сэтгэл санааны анхны дэм дэмжлэгийг өгснөөр тэр хүүхдийн ирээдүйн амьдралын зам мөрийг засаж, эерэг байдал төрүүлэх, сайн сайхан зүйл рүү чиглүүлэхэд нь тусалж байгаа явдал гэж ойлгосон” хэмээн ярилаа. Мөн Ховд аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 48-р ангийн аврагч гал сөнөөгч Б.Лхагвабаяр “Гамшигт нэрвэгдсэн, ар гэрийн хүчирхийлэлд өртсөн бага, өсвөр насны болон насанд хүрсэн хүмүүст сэтгэлзүйн анхан шатны тусламж хэрхэн хүргэх, дараа дараагийн байгууллагуудтай яаж холбож, аюулгүй газар аваачих талаар мэдээлэл өгсөн, аргачлал заасан сургалт боллоо. Маш их мэдлэг олж авлаа. Миний ажлын онцлогоор, иймэрхүү гамшиг, хямралын нөхцөлд орсон байдал амьдралд нэлээд их тохиолддог учраас маш хэрэгтэй сургалт боллоо” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.