2023 оны 8-р сарын 14
17 цаг 40 минут

Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ: Ядарч ядарч гэртээ ороход хоол хийчихсэн байвал, эсвэл гоё хоол хараад бид цаанаасаа л баярладаг даа. Сайхан хоол нь хүний сэтгэл зүйд давхар нөлөөлж байдаг байна. Сайхан хоол идээд цадахад #Окситоцин даавар ялгардаг.
Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс ажиглаж байхад бидний хоолонд хандаж байгаа хандлага, тухайн айлын хүмүүсийн хоололт нь ялангуяа хүүхдийн хоололт, хоол дагаж эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүй нь маш асуудалтай байна.
Халуун хоол нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, хүүхдийн зан төлөвийг бүрдүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Бидний амьдралд бэлэн бүтээгдэхүүн, амттаны хэрэглээ улам бүр өсөж байна. Ээжүүд ажил хийх нь ихсэж, гэртээ бага цаг зарцуулах, бэлэн бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллох, эсвэл гэртээ хоол хийхгүй байх зэрэг олон олон өөрчлөлт айл гэрт бий болсоор л.
Хоол хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлнө гэж дээр хэлсэн билээ. Хүүхэд маш тогтворгүй, анхааралгүй, ой тогтоолт багатай байх нь уураг, амин дэм, усны дутагдал байж болно. Мөн уураг, аминдэм, ус, кальци дутагдалтай байх нь хүүхэд байтугай том хүн ч асар ууртай байж болно.
Хэт хөдөлгөөнтэй хүүхэд нь чихэр, чипс, зайрмаг их иддэг байх боломжтой. Чипс их тостой байдаг тул хүүхдэд өдрийн турш цадсан мэдрэмж төрүүлэх ба дотоод эд эрхтэн шим тэжээлээ авч чадахгүй болохоор туранхай, чөргөр байдаг. Учир нь мах идэх дургүй байдаг. Мах идэхгүй хүүхэд уургаа нөхөж чаддаггүй. Тархи уургаар тэжээгддэг. Мөн цусанд чихэр их байдаг ба хордлого өндөр байдаг гэсэн үг. Чихэр их идэх тусмаа л хүүхэд маш хөдөлгөөнтэй байна.
Жишээ нь өтгөн хатдаг хүүхэд хоолны дуршил муу, мах иддэггүй, шөлтэй хоол идэхгүй мөн ээжийн хоолонд хандах хандлага нь сөрөг, сэтгэлгүй байдаг бол гурилан бүтээгдэхүүн хэт их идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муу байна. Магадгүй хижээл насандаа бүдүүн нарийн гэдэс асуудалтай болно гэнэ.
Аав ээж хүүхдээ маш сайн анзаарах хэрэгтэй байна. Мөн гэрийн хоолонд хандах хандлага, хүүхдээ хэрхэн хооллох, хоолоо идэж байгаа эсэх, бид зөв хооллож байгаа эсэх гээд олон зүйлийг давхар анхаарах хэрэгтэй байна.
Хоол хүүхдийн сэтгэл зүйд давхар нөлөөлнө. Хэт өлссөн хүүхэд зүрхгүй гэж үг ч бий.
Ер нь бол элдэв амттан, лаазалсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнээс илүүтэй бидний хоол, соёл ахуй, орчин нөхцөл л бидэнд илүүтэй хэрэгтэй байгааг дахин дахин хэлье. Дэлгүүр гараад тансаг бүхнийг биш хэрэгтэй, шим тэжээлтэй хоол ундаа авч, их хэмжээгээр биш бага багаар авч, авсан хоол хүнсээ хайрлан идэх хүмүүжлийг багаас нь суулгах хэрэгтэй байна.
Би хоол үлдээдэг, замбараагүй их хийгээд асгадаг, хоолыг үл хүндлэн иддэг занд дургүй. Нэг малын амь хороож байгаа бол юу ч үлдээлгүй хайрлан идэх хэрэгтэй. Бидний амин зуулга бол мал аж ахуй. Үүнд бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цамаан загнаж байгаад амны хишиг нь ар дээрээ гарна гэдэг
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.