Олон нийтийн дунд сүр дуулиантайгаар гарч ирсэн Ондо брэнд олны талархлыг ихэд хүлээж байна. Гэвч энэ талархал, хэрэглэгчийн итгэлийг удаан даах эсэх нь эргэлзээтэй, үүнийгээ ч тэд сайн мэднэ.
Учир нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зарчим нь бусад оператор компаниудаас огт өөр, хуулинд байхгүй шинэ зөвшөөрөл гарч ирсэн нь маргаан дагуулж, түүнтэй холбоотой шүүх хурал үргэлжилсээр байгааг хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн.
Гэтэл үүний цаана хэрэглэгчиддээ дуулгаагүй, нуун дарагдуулж буй бас нэгэн зөрчил нь тэдний 60, 66 тай дугаарлалт нь хууль ёсны эсэх дээр шүүхийн маргаантай байна. Ондо брэнд олон нийтэд танилцуулгаа хийж, дугаараа дуудлага худалдаагаар зарсан нь 10 сая төгрөгт хүрсэн. Энэ мэт өндөр үнээр дугаар авсан олон хэрэглэгчид хохирогч болох эрсдэлтэй байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монгол хятад шиг секундад уншдаг өндөр хурдны тасалддаггүй интернеттэй болох хэрэгтэй байна.