АН-ынхаан "ШИНЭ" Л.Болд АЙСУЙ

    Экс даргадаа "хөөгдөж", байргүй болсон Ардчилсан намынхан орон нутгийн сонгуулийн өмнө шинэхэн байранд орсон. Гэвч тэрхүү байр нь намаа хэцүү цагт нь хаяж одсон, хагалж орхисон ШИНЭ намын Лу.Болдын Богд банкны байр байсанд АН-ын зарим гишүүд ихэд тавгүйрхэж билээ, хэд хоногийн өмнө.

Уг үйл явцын дараахан АН-ыг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Лу.Болдын байранд "толгой хорогдсон" бол сонгуулийн дараа бүр Болдод "толгой хорогдох" болно гэж бичиж байсансан.

Арав ч хонож амжаагүй байхад Лу.Болд Itoim.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа "Цаашдаа ШИНЭ нам, АН нэгдэх процесс явна" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Нэгдээд байх ч юу байх вэ дээ. Тамга тэмдгээ орхиж, Лу.Болд, Ж.Батзандан нар Богд банкны байранд очиж нэг өрөөнд суугаад л болоо шд. Намын даргаар тавьсан Ж.Батзандан орон нутгийн сонгуулийн дараа нөхцөл байдлаа харж байгаад УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсонтойгоо нийлүүлээд хариуцлагаа хүлээх гэнэ. Нэгийг хоёр болгож өсгөх хэцүү, хэрэв чадаж гэмээнэ сая энэ амжилт болно гэдгийг Ж.Батзандан дарга хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Хоёр ялагдаад ирлээ гээд зогсож байхад хамаагүй сүртэй л дээ.

За, ШИНЭ нам ч яах вэ. Угаасаа тоглоомын нам байсан хойно. Үүргээ гүйцэтгэж, намаа хагалж, Ардчиллыг үгүйрүүлчихээд буцаад АН руугаа орох нь цаг хугацааны асуудал. Харин ч Лу.Болд тэргүүтнүүд "даалгавар"-аа амжилттай биелүүлээд, тохирсон ёсоор АН-ыг "авах" айсуй.  Лу.Болд come back хийж байгаа нь АН-д хэрэгтэй эсэхийг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан цаад утгаараа "Авар" байх болов уу л гэж хардаад байгаа юм, би хувьдаа. Саяын гаргасан үйлдлийн харахад намаа ч, ардчиллаа ч ээдээ хайрлахгүй байж мэдэх л нөхөр юм. Уг нь цаадах чинь Ж.Батзандантай нийлэхээсээ өмнө ардчиллын тун давгүй кандидат байсан юм шүү. Өмнө нь тэр Ардчиллын гишүүн байсан одоо тэр АН-д эрх баригчийн дүрээр ирэх байх.

АН-ыг хэн яагаад, ийм байдалд хүргэсэн үүнийг нь Лу.Болд тэргүүтнүүд хэрхэн гүйцэтгэсэн гэдгийг өмнөх нийтлэлдээ тодорхой дурдаж байсан энд дахин нуршиж сунжруулаад яах юм. Болсон үйл явц, ямар улс төр эргэлдсэн талаар ЭНД дараад уншихна биз.

Нэмээд хэлэхэд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Лу.Болд АН-ыг "самарсан" шагналдаа Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 267 км төмөр замыг барих ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр нь "Бодь интернэшнл" ХХК-иа оруулчихсан. Төмөр зам хөдөлчихсөн бөгөөд барилгын ажил нь эд дундаа үргэлжилж байна. Мөн зөвлөхийн албан тушаал авсан, одоо ерөнхийдөө АН-ыг хөдөлгөх "хүч" болох гэж байгаа гээд тэдний хоршин "тоглолт"-ууд туйлын амжилттай үргэлжилж байна.

Харамсалтай нь Лу.Болд болон Ерөнхийлөгч улс төрийн тоглоомд "ялсан" ч, Ардчилал гэгч "ялагдаад" байх юм. Одоо бүр АРДЧИЛАЛ гэдэг үг нь хүртэл үнэ, цэнэгүй болчихлоо. Хэдхэн жилийн өмнө л ямар үнэн цэнэтэй, амин сүнстэй үг байлаа даа. Уг нь Ардчилсан нам сайн байж л Ардын нам хамжааргатай болох ёстой. Хэрэв АН үгүй бол ардчилал үгүй. Улстөрийн хоёр тулгуур баганы нэг нь үгүй бол энэ "гэр", улс чинь яаж тогтох билээ дээ.

Энэ ардчиллыг, Ардчилсан намыг аврах хүн байна уу. Хүний өмнөөс ичих ч лүд юм аа.

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20ЗОЧИН   • 2020, 10 сарын 5. 16 цаг 27 минут

Одоо монголд ардчилал хэрэггүй гэж бичиж байгаа хүмүүс бол ардчиллын буянаар хагартлаа баяжсан этгээдүүд.юм. Эд нар ардчиллын утгыг алдагдуулж ,эрх мэдэл албан тушаалд хүрч, ард түмнийхээ өмчинд бохир гараа хайр найргүй дүрж ,хуулийг гууль болгож,асар их эд хөрөнгийг хууль бусаар цуглуулаад одоо тэр тэр их эд хөрөнгөө эргүүлээд алдахгүйн тулд ардчилал ил тод байдал шудрага ёсноос үхтлээ айж,хууль хүн болгонд тэгш үйлчилдэг болчих вий гэхээс үнхэлцэгээ хагартал айцгааж байна.,

64.119.19.75Зочин   • 2020, 10 сарын 4. 19 цаг 23 минут

Урвагч нохой

202.9.40.67mgl   • 2020, 10 сарын 4. 11 цаг 44 минут

Bayartai AN. Ulsaa suiruuleh shahsanii gor chini ene.

202.126.90.56Зочин   • 2020, 10 сарын 4. 11 цаг 15 минут

Lu.Bold bol ardchilaliin altan haraatsainuudiin neg munuusuu mun. AN-d Zika, Erdene met noelood balairaad baihaar ni namaasaa tbr garsan hereg. Odoo ergeed irehed ni hvleej avtsgaa! Harin Bat zandan hereggvi ee!

66.181.184.100Зочин   • 2020, 10 сарын 4. 10 цаг 10 минут

АН -д их цэвэрлэгээ хэрэгтэй хуучин дарга нарын эргэн тойронд долдойдож АН хачиг хувалз шиг шигдэж явсан нөхдүүд цаг хугацааныхаа Сайханбилэгийнхээ хайчинд хайчилагдах нь улам ойртох тусам амь тавихаа мэдэн орилолдох нь ихэсчээ

103.26.195.9Зочин   • 2020, 10 сарын 4. 8 цаг 02 минут

Одоо Монголд Ардчилал хэрэггүй ээ. Ардчилал үүргээ гүйцэтгэж ардчиллын алтан хараацайнууд бүгд тэрбумтангууд болсон . Одоо ардчиллыг биш улс орноо бодох цаг болсон

202.126.90.56Зочин   • 2020, 10 сарын 4. 11 цаг 19 минут

Ta bol ardchilaliin buyniig hamgiin ih hvrtsen hvn bna. Tiim hvn l iim yum yaridag yum.

103.57.93.242Зочин   • 2020, 10 сарын 5. 3 цаг 11 минут

МАН коммунизм байгуулж бүх юмаа үнэгүй авцгааж.

210.217.18.73Зочин   • 2020, 10 сарын 3. 20 цаг 24 минут

АН хогийн сав болжээ

66.181.161.112Зочин   • 2020, 10 сарын 3. 15 цаг 28 минут

Үнэн бичжээ

49.0.137.164Huli Zaaz   • 2020, 10 сарын 3. 11 цаг 58 минут

Omhii Hureng odoo AN d oirtuulah heregguiee !

192.82.71.81BOLD   • 2020, 10 сарын 3. 10 цаг 51 минут

URVAGCH SHARVAACHUUD MONGOLIIN TURD YRGELJ GAI AVCHIRCH BAIDAG SHUU DEE. AH-IIN GISHUUD XUURXII DUU

202.179.21.236ардчилагч   • 2020, 10 сарын 3. 9 цаг 17 минут

эрдэнэ бүхий АН-ын бүлэг ма.энхболдыг огцруулахгүй гэж улстөрийн бүлэглэлээ нэг гэж харуулах үед батзандан жинхэнэ ардчилагчаа харуулж тэмцэл хийсэн. цаг хугацааны явцад батзандангийн зөв гэдэг нь ч харагдах байх. худалдагдсан сонин сайт твүүд шинэ нам батзандан гэж бичихгүй, бичүүлэхгүйгээр гэрээ хийсэн болтой юм шиг байгаам. өнөөдөр ялж ялагдах нь чухал биш, түүхэнд хэн гэдгээрээ үлдэх нь нэр төрийн асуудал. луйварчидтай батзандан тэмцэж ирсэн, луйварчид батзандангаас айж нэгдсэн, одоо ч түүний эсрэг нэгдмэл байгаа,

122.201.24.139Зочин   • 2020, 10 сарын 2. 22 цаг 54 минут

Bold hereggui bhaa muuhai 2 nuurten urvagch zugeer l zailval taarna

59.153.115.81Иргэн   • 2020, 10 сарын 2. 20 цаг 35 минут

Алтанхуягаа " Хадаг" бариад гуйгаач ээ.АН -н одоо ганц аврах хүн Алтанхуяг л харагдаад бгам даа.

66.181.161.18монгол   • 2020, 10 сарын 2. 20 цаг 02 минут

миэ энхболдийг огцруулах санал өгсөн гишүүдээ хөөсөн АН нам л эмгэнэл ёстой шоконд орж ямар намд 30 жил саналаа өгснөө мэдэхээ байсан

66.181.187.186Зочин   • 2020, 10 сарын 2. 19 цаг 22 минут

лалрын попуудыг бүр мөсөн зайлуулбал таарна, попууд эргэж намдаа орвол 24 онд ч гэсэн дахиад ялагдах болно, тавилан юмдаа

66.181.189.147Зочин   • 2020, 10 сарын 2. 18 цаг 30 минут

Avarna za.. boldguigeer

43.228.129.20зочин   • 2020, 10 сарын 2. 16 цаг 45 минут

АН намаа мөнгөнөөс болж нийлж байгаад самарч хаячихаад шинэ нам байгуулж нэг сумаар хоёр туулай буудаж,оцойсон их мөнгө олно гэж бодсон чинь хэнч дэмжихгүй шалбаагт гацчихсан,одоо эздүүдээсээ маш их мөнгөний амлалт авсан бололтой,монголынхоо тусгаар тогтнолын баталгаа ардчиллаа устгах төлөвлөөгөө боловсруулан орж ирж байгаа бололтой

43.228.130.185Зочин   • 2020, 10 сарын 2. 16 цаг 42 минут

Бичээч таны ингэж дураараа мэдэмхийрч донгосох чинь чиний адлаад байгаа ардчилагчдын буян юмштээ.

49.0.137.164!   • 2020, 10 сарын 2. 16 цаг 40 минут

batzandan balai bol AN ruu harah nuurgui hun shuu ! Shulsee saviruulsan hudalch !

122.201.19.99Зочин   • 2020, 10 сарын 2. 16 цаг 27 минут

Л.Болд бол АН-намыг жинхэнэ самарна шүү Н.Алтанхуягаа залаа Ерөнхийлөгчөө цагаан шанага шиг ашиглаж болохгүй

66.181.187.128Зочин   • 2020, 10 сарын 2. 15 цаг 41 минут

Л.Болд урвагч арчаагүй хүн гэдгээ харуулсан дахиж үүнд хэн ч үнэн сэтгэлээсээ итгэхгүй дэ одоо Болд Батзандан 2-той нийлсэн хүн хэн ч биш л санагдаж байна да

80.215.194.32Зочин   • 2020, 10 сарын 2. 15 цаг 38 минут

Батзандан шиг хэрэггүй хог байхгүй

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.