2020 оны 10-р сарын 21
13 цаг 00 минут

Э.Магнайбаяр аа, Итгэл үнэмшил, үзэл бодол чинь 200-хан саяын үнэтэй биш биз дээ

"МАН-ынхан хулгайгаа, луйвраа дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид аравдугаар сарын 15-ны өдөр МАН-ын булхай, дээрэм, луйврыг таслан зогсоож чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна" хэмээн хоолойгоо шахан хашгирч байсан Э.Магнайбаяр гэдэг нөхөр  ердөө 10 гаруйхан хоногийн дараа муулсан намдаа элсэж орохыг хардаг л юм байна. Ийм увайгүй, булай зүйл гэж байх уу. Тэр МАХН-аас нэр дэвшсэн. Бас АН-тай хамтрах байдлаар энэ сонгуульд оролцсоныг мартаж болохгүй. Тиймдээ ч Э.Магнайбаяр гэдэг нөхрийг сонгогчид сонгосон байх. Хэрвээ өөр намаас нэр дэвшсэн бол сонгогдохгүй байх магадлал өндөр. Гэтэл тэр МАХН-ын журмын нөхөд өө, хамтарч оролцсон АН-ынхныг, итгэж сонгосон сонгогчид руу "салаавч" гаргаад, өөр намд элслээ. 

Тэр дундаа хулгайч, луйварчингаар нь дуудаад байсан намдаа шүү. Яаж ингэж ичих нүүрээ элгэндээ наадаг байна аа. Дөрөвхөн жил "хурган дарга" болохын төлөө ирээдүйгээ хүртэл "сэлэмдэж" байгаа юм уу. Үнэхээр өрөвдөлтэй байна. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байвал дүүргийн ИТХ-д сонгогдохоос ч өндөрт авирч болно, тийм зам байдаг юм. Гэвч өгсөх уулынхаа хормойд нь очоод, гацчихлаа. Ийм хямдхан итгэл үнэмшил гэж байж болох уу. Баянголд МАН 20, АН 18, МАХН 1, ХҮН 2 суудал авсан. Уг нь МАХН сонгуульд АН-тай хамтрах байдлаар оролцсоныг бодолцож, үзвэл тэд 19 суудалтай болчихож байгаа юм. Ингээд л асуудлыг ХҮН-ын хоёр шийдээд, гараа өргөөд явчих боломж байлаа. Гэвч тэр МАН-д элссэн. 

Энэ үйлдлээ сонгогчдоо бодсон хэмээн тайлбарлаж байна билээ. Сонгогчдын төлөө ажиллахад урваж, шарваад байх шаардлагагүй л дээ. Түүний 1 санал ирэх дөрвөн жилд хамгийн үнэтэй байж, сонгогдсон хорооны иргэдийн асуудлыг шийдээд явах боломж бий. Гэвч тэр зүгээр л итгэл үнэмшлээ, иргэдийн дэмжлэгтэй "зарчихлаа". Цахим ертөнцид түүнийг дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал, 200 сая төгрөгөөр өөрийгөө "зарсан" гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэн, худлыг цаг хугацаа харуулах биз. Магадгүй Засаг даргын орлогч болоод, өөрөө цуурхлыг баталж байж ч магадгүй.  Гэхдээ залуу хүний чинь хувьд ганцхан зүйл асуумаар байна. Итгэл үнэмшил, үзэл бодол чинь 200-хан саяын үнэтэй биш биз дээ.  

Энд Баянголын МАН-ынхныг буруутгах үндэслэл байхгүй. Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг үг байдаг. Тэд нүүдлээ хийлээ, өөрт ашигтай хувилбарыг л сонголоо.  МАН 21 суудалтай болохоор дангаараа засаглах боломжтой болно. Харин 20 суудалтай байхад бол АН-тай хамтрахаас өөр гарц байгаагүй. Тэгвэл энэ гарцыг "битүүлж", дангаар засаглах боломжоо ашиглалаа. Улс төр угаасаа ийм. Харин бусдын "шатар"-ын хүү болж, кнопоо "арилжиж" байгаа хүн нь л эмгэнэлтэй байна. Зарим хүмүүс Н.Энхбаяртай холбож, түүний нүүдэл ч байж магадгүй хэмээн хардаж эхэлсэн. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үг бий. Н.Энхбаяр угаасаа л МАН-ын хүн. Нэгэн цагт "хаан" нь байсан. Түүнийг аль ч талаас нь харсан ардчиллын төлөөх нам байгуулахаар хүн лав биш. Тэр утгаараа хүмүүсийн хардлага байгаа оносон ч байж болох. Гэхдээ яг энэ тохиолдлыг харахад, Э.Магнайбаяр МАХН-ын нөхөд өө хуураад, МАН-д итгэл үнэмшлээ "зарчихлаа" л гэж харагдаж байна. 

Одоо түүнд чигээрээ зүтгээд, дөрвөн жил "хурган дарга" хийх боломж байвал ашиглаад дуусахаас өөр сонголт үлдсэнгүй. Одоо МАН-д орохгүй гэлтэй биш. МАХН угаасаа хүлээж авахгүй биз. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгиа сольсон хүнд дөрвөн жил бялуурч чадвал чадаад улс төрөөс арчигдахаас өөр ирээдүй байхгүй.  

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20ЗОЧИН   • 2020, 10 сарын 22. 11 цаг 13 минут

Энэ Ганбаатар гэх эдийн засгийн алурчны хийж байгаа ажил,ямар их өш хонзон ямар их шунал бэ,одоо тэгээд БГД-н төрийн албан хаагчдыг бүгдийг нь халах гэж маш их яарч догдолж булиглаж, ядарсан ард иргэдийг ажилгүй болгох нандин мөрөөдлөө биелүүлэх гэж бух шиг зүтгэж байгаа бололтой . Хүний мууг их үзсэн хүн өөдөлдөггүй, хүний амьдралаар тоглоно гэдэг хамгийн муухай гэмт хэрэг, Дараагийн сонгуулиар эрх мэдлээ бүрэн алдана гэдгээ мэдэхгүй жаргалдаа умбаж байна.Хүн өнөөдөр баян эрх мэдэлтэй байж болно харин ирээдүйд үйлийн лайгаа эдэлдэг жамтай.

59.153.114.246Зочин   • 2020, 10 сарын 22. 6 цаг 39 минут

Тэр уравсан гар нь ч инээдтэй л юм. Гэхдээ энэ намаараа үхэн хатан талцаж, бүр сүртэй чи бидээ хүрч дайсан манай тал гэсэн тэнэг талцлаа Монголчууд хэзээ болих бол

66.181.161.24Зочин   • 2020, 10 сарын 22. 3 цаг 30 минут

Нэг урвасан хүн дахиад л урвадаг нь жам ёсны үзэгдэл одоо цөмөөрөө хэзээ дахин урвахыг нь харах үлдлэээ, удахгүй хурган дарга болгосонгүй гээд АН юм уу ХҮН намд элсчихсэн тууж явна шүү харж л байгаарай амьдын шившиг

59.153.113.48Irgen   • 2020, 10 сарын 21. 23 цаг 36 минут

Urvagch uh, chamd nas bhgui

64.119.26.161иргэн   • 2020, 10 сарын 21. 23 цаг 07 минут

Урвагч гэж ийм хүнийг хэлдэг юм, УРВАГЧ Урвагчаараа л дуусна, нэр хугархаар яс хугар гэдэг юм даа... Харваас хөгийн амьтан байна аа

66.181.161.15Зочин   • 2020, 10 сарын 21. 21 цаг 50 минут

Мангарваан гэдэг шиг мангарболд гэхүү, бидэнд эв нэгдэл

64.119.22.20болд   • 2020, 10 сарын 21. 21 цаг 49 минут

муу гондом

202.126.89.143Зочин   • 2020, 10 сарын 21. 21 цаг 24 минут

МАХН.д элсэж гишүүн байсан гэдэг нь өөрөө тэнэглэл.анхнаасаа буруу замаар явжээ.

64.119.20.167Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 52 минут

Хөгийн урвагч мөд ял үүрэхээ мэдэхгүй өрөвдөлтэй амьтан

103.212.119.84Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 37 минут

АРВИН АГСАН АН-Д УРВАЖ БАЙЖ БИЛЭЭ.МАН-ААС НЭР ДЭВШИЖ ИХ ХУРАЛД ОРЧООД АН-Д УРВАЖ БАЙЛАА. МАРТААГҮЙ БИЗ ДЭЭ АРД ТҮМЭЭН

202.9.46.165Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 22 минут

ҮЛ БҮТЭХ НӨХӨРИИГ СОНГОСНОО МЭДСЭН БОЛ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЭРХИИГ НЬ СОНГОГЧИДОД ОЛГОХ ХЭРЭГТЭИ ....

66.181.187.157Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 19 минут

ЧИНГИС ХААН МААНЬ ТОЛГОЙГ НЬ ЦАВЧААД ЖАЛГА РУУ ШИДЧИХНЭ ДЭЭ

66.181.161.82Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 17 минут

Ямар ард түмэн байна тийм л засаг байна гэдэг голыг нь олоод хэлсэн байна даа

59.153.115.59Зочин   • 2020, 10 сарын 21. 20 цаг 10 минут

Naad novshiig buudan tsaazal.

202.126.88.206Зочин   • 2020, 10 сарын 21. 19 цаг 45 минут

ЗА ЮУН СҮРТЭЭН ЮМ ЭНЭ НЭГ АЛДАА ХИЙВҮҮ ГЭСЭН ШИГ ӨЛГӨЖ АВААД НҮДЭЖ ӨГӨХ ЮМ ШАЛТАГ ХАЙГЧИД ӨӨРСДӨӨ ЯС ЮМАНДЭЭР БҮҮР ЯАЖ БАЙГАА БОЛ ТЭНЭГ ДУРАКУУД

203.91.115.56Зочин   • 2020, 10 сарын 21. 19 цаг 11 минут

орост байсан бол энэ нөхөр аль хэзээ буудуулчихсан байгаа.

103.57.93.232Зочин   • 2020, 10 сарын 21. 18 цаг 41 минут

zob songolt hiijee, eh ornoosoo urbaj bolohgui, harin ard tumniihee toloo bol heden cn nam solison bolohgui ni uy bilee

59.153.87.166Зочин   • 2020, 10 сарын 21. 17 цаг 45 минут

ХЯЗГААРГҮЙ ХОНЗОГНОЖ ХАГАЛАН БУТАРГАЖ, ЭВДРЭЛЦҮҮЛЭН ДАЙСАГНАЛЦАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛААС САЛЖ ТУСГААРЛАХ НЬ ЭНЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ ОЮУН СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙГААГИЙН ШИНЖ,ЮМ БИД НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР СОНГООГҮЙ,ЗӨВ ХҮН ГЭДЭГЭЭР НЬ СОНГОСОН ЮМ ШҮҮ,ТАЙВАН БАЙЦГАА

202.21.111.10Zochin   • 2020, 10 сарын 21. 17 цаг 03 минут

Улс төрчдийн дотоод чанар ийм л байдаг шүү дэ. Гайхах юмгүй. Бүгд л өчүүхэн хувийн эрх ашгийнхаа төлөө биеээ үнэлдэг. Сексийн биеэ үнэлэгчидээс долоон доор хүмүүс.

202.179.27.118зочин   • 2020, 10 сарын 21. 16 цаг 56 минут

барууны үзэл, зүүний үзэл нэг хөнжилдөө орсон байхад нэгнээсээ үзэл бодол шаардах эрх та нарт байхгүй.

202.9.46.231Зочин   • 2020, 10 сарын 21. 16 цаг 47 минут

Энэ та нарын сонголт хэ хэ

124.158.69.123Зочин   • 2020, 10 сарын 21. 16 цаг 06 минут

Гээндээ ч бий, гоондоо ч бий.

202.170.66.18Зочин   • 2020, 10 сарын 21. 16 цаг 04 минут

Жанжааан энэ муу урвагчийг буудчих уууу

66.181.161.47Зочин   • 2020, 10 сарын 21. 15 цаг 58 минут

Сонгогчид нь эргүүлэн татах нь зөв

66.181.191.150Сумъяа   • 2020, 10 сарын 21. 15 цаг 26 минут

Уучлаарай . Сонгуулийн дүн болон засаглах шийдвэр бүрэн баталгаажсаны дараа л сонгуульд ялсан этгээд намаа сольж болохыг хуульчлах хэрэгтэй. Тиймгүйгээс ашиг хонжооны замаар Магнайбаярчилж засаглалыг луйвардаж гартаа авах зохисгүй байдлын жишгийг МАН гаргалаа. БГД-ийн сонгуульд АН ялсан уу? ялсан. Сонгогчдыг ингэж доромжлох нь иргэний дайнд хүргэж болзошгүй. Бид доромжлуулахгүй шүү шүү. Хуурамч засаглалыг устгаж, урвагчдыг тонилгох ёстой.

66.181.191.150Сумъяа   • 2020, 10 сарын 21. 15 цаг 12 минут

Сонгуулийн дүн болон засаглах шийдвэр бүрэн баталгаажсны сонгуульд ялсан этгээд намаа солихгүй байхыг хуульчлах хэрэгтэй. Тийм бишээс ашиг хонжооны замаар Магнайбаярчилж засаглалыг луйвардаж гартаа авах зохисгүй байдлын жишгийг МАН гаргалаа. БГД сонгуульд ялсан уу ? ялсан. Сонгогчдыг ингэж доромжлох нь иргэний дайнд хүргэж болзошгүй. Бид доромжлуулахгүй шүү. Хуурамч засаглалыг устгаж, урвагчдыг тонилгох ёстой.

124.158.97.121Зочин   • 2020, 10 сарын 21. 15 цаг 10 минут

Толгойноосоо өтсөн АН Н.Энхбаярт хэдэн удаа ар зоогоороо цэвэр тавиулж амаараа шороо үхэвдээ хохинээ,хохь нь

124.158.97.121Зочин   • 2020, 10 сарын 21. 15 цаг 07 минут

Үхсэн хатсаных чинь итгэл үнэмшил вэ.Магнай баярт ямарч буруу байхгүй.Намын дарга Н.Энхбаяр чинь үзэл баримтлалаасаа урваад 180 градус эргэж барууны үзэл баримтлалтай намтай нэг хөнжилд орсны нарийн учир энэ л байхгүй юү.Магнайбаяраас биш намын даргаасаа бурууг хай

203.98.77.49зочин   • 2020, 10 сарын 21. 15 цаг 06 минут

Сонгууль явуулаад яах юм бэ бүгдээрээ МАН д элсэе

202.126.89.103Эхэр   • 2020, 10 сарын 21. 14 цаг 31 минут

МАН монгол улсын хөгжилын төлөө тийм намд орсоны буруу байхгүй дунд нь ажил гацаагаад байснаас АН , ХҮН бэесэ мэрээд л байж болно тэр хоёр нь ан орчооч хэрүүлгүй амар х ....

124.158.97.106Ариунзул.   • 2020, 10 сарын 21. 14 цаг 26 минут

Таарсан болгон магнайбаярт ухамсарын шанаа өг.

202.9.40.91Зочин   • 2020, 10 сарын 21. 14 цаг 20 минут

Ман хог шааруудын цуглуулга болжээ.ийм төлөвшиж ухаан санаа нь цэгцрээгүй оо ногоон бандаашнууд манд хэрэгтэй болтой.урвагч л бол урвагч хүн биш гэсэн үг.

202.21.109.86Зочин   • 2020, 10 сарын 21. 14 цаг 08 минут

МАН -ын мөнгөлөг гишүүн ГАНБААТАРЫН хийсэн ажил доо Элсэж байгаа нь элсүүлж байгаа нь жигшмээр муухай юм хийж байна даа Монголын улс төрийн үнэн нүүр царай ийм л дор орж дээ

119.40.99.210Зочин   • 2020, 10 сарын 21. 14 цаг 02 минут

зүгээр л амьдралаа авч явж чадахгүй тул ингэж мөнгөн доор хэвтэж амьдрах хүсэлтэй л банди байна.

202.72.245.125Зочин   • 2020, 10 сарын 21. 13 цаг 38 минут

ингэж амьд явахаар үхээч

64.119.21.253Зочин   • 2020, 10 сарын 21. 13 цаг 31 минут

Энэ нохор дахьж хаанаас битгий сонгоорой ард тумэн минь мартдаг шуу сайн санаж аваа

103.229.120.184Зочин   • 2020, 10 сарын 21. 13 цаг 14 минут

ОДОО ЭНЭНД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ ХҮНИЙ АМЬДРАЛ УРТ Ш ДЭ

202.9.46.17Зочин   • 2020, 10 сарын 21. 13 цаг 12 минут

Ийм нус цэр бүх шатанд байгаа даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.