2020 оны 12-р сарын 20
10 цаг 00 минут

Жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгодог санхүүжилтын хүртээмж энэ жил 40 гаруй хувиар буурчээ

     Монгол Улсад өнөөдрийн байдлаар 63,1 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрт 800 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч амьдралаа залгуулж байнаа гэсэн үг.

Хэрэв жижиг дунд үйлдвэрлэл үгүй бол Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүний 80 хувь нь ажилгүй орлогогүй болно. 800 мянган хүний цалин орлого, тэдний ар гэрийнхнийг тооцвол нийт хүн амын талаас илүү хувийн амьдралын чанар жижиг дунд үйлдвэрээс шууд хамааралтай гэдэг нь ойлгогдож байна.

Улсад төлдөг татвар, ажлын байрны тоо гээд эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг нь маш том гэсэн үг. Товчхондоо Монголын ирээдүй жижиг дунд үйлдвэр юм.

Өнгөрсөн хугацаанд бид жижиг дунд үйлдвэрийг өрхийн орлого төдийгөөр төсөөлж ирсэн нь бодит үнэн. Харин сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нь ирээдүйгээ бүтээж байгааг ойлгож эхэлжээ.

2009-2019 оны хооронд ЖДҮХС-аас 7900 аж ахуйн нэгжид зээл олгожээ. Үүний 2100 нь шинээр үүсгэн байгуулагдсан бол 5800 нь үйлдвэрээ өргөтгөсөн байна. Одоогоор 7900 аж ахуйн нэгжид 986 тэрбум төгрөгийг зээл олгосон байна. Үр дүнд нь 50 мянган ажлын байр шинээр бий болж 35 мянган ажлын байр хадгалагдан үлджээ.

Гэхдээ эдгээр зээл үр дүнд хүрсэн эсвэл хэрэгтэй хүндээ хүрсэн эсэх нь эргэлзээ төрүүлдэг.

Тэгвэл 2019 оны 6-р сарын 6-нд Улсын их хурлаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулинд шинэчилсэн найруулга оруулсан. Билэг тэмдэгийн шинжтэй байсан хууль эрх зүйн орчин цэгцэндээ орж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого байгаа онох боломжтой болсон гэсэн үг.

Өмнө нь үйл ажиллагаа дөнгөж эхлүүлж байгаа компани эсвэл Х тайлантай компани тэрбум тэрбумаар нь зээл авч байсан. Харин одоо бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ ангилж ялгадаг болсноор дэс дараатай хөгжих, бичлээс том үйлдвэр болтлоо хөгжихөд төр дэмжих боломж бүрдсэн.

 График- ЖДҮ-ийн ангилал:

Бичил                        300 сая

Жижиг                       1 тэрбум

Дунд               2,5 тэрбум төгрөг

Мөн Төрийн өндөр албан тушаалтантай хамааралтай компанид олгохгүй, Төрийн сангуудаас зээл аваад зөрчил үүсгэсэн бол зээл олгохгүй, Монголбанкны чанаргүй зээлдэгч ангилалд байвал олгохгүй гэх мэтээр цэгцэндээ орж байна.

Хууль эрх зүйн орчин цэгцэрсний үр дүн гарах нь цаг хугацааны асуудал. Гэхдээ үр дүнг хурдан гаргахын тулд санхүүгийн дэмжлэгт анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Хууль эрх зүйн орчин сайжирч, элдэв ашиг сонирхлоос хамгаалсантай зэрэгцээд ЖДҮХС-ийн зээлийн санхүүжилт буурсаар байна. 2018 онд ЖДҮХС-аас 96.3 тэрбум төгрөгийн зээл гаргажээ. Харин 2019 онд санхүүжилт 2 дахин багасч 47.4 тэрбум төгрөгийн зээл гаргасан. 2020 онд зөвхөн 18 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

2017 ОНД 154 ТӨСӨЛД 49.7 ТЭРБУМ ₮

2018 ОНД 212 ТӨСӨЛД 96.3 ТЭРБУМ ₮

2019 ОНД 451 ТӨСӨЛД 47.4 ТЭРБУМ ₮

2020 ОНД ОДООГООР САНХҮҮЖИЛТ 18 ТЭРБУМ ₮

Энэ жил аж ахуйн нэгжүүдээс 1579 төсөлд нийт 239 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт иржээ. Төсөл сонгон шалгаруулалт өнгөрсөн хугацаанд 4 үе шаттай явагдаж, 1579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцжээ.

Харин гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийж, оноо бал тавихад 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна. Өнгөрсөн жилд 451 аж ахуйн нэгжид зээл хүрч байсан. Харин энэ жил 40 орчим хувиар хүртээмж буурсан гэсэн үг.

Учир нь сангийн яамнаас ЖДҮХС-д төсвөөс мөнгө суулгаагүй. Эргэн төлөлтөөсөө санхүүжих боломжтой гэж үзсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар 1124 зээлдэгчтэй 262 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа. 2020 онд 50.4 тэрбум төгрөгийг төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн. Гэтэл цар тахал гарч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байгаа. Зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж бий. Нөхцөл байдлыг харгалзан Засгийн газраас ч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Зээлийн эргэн төлөлт бага байгаа үндсэн шалтгаан энэ.

2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ. Эргэн төлөлтийн чиглэлд ахиц гарч байна

Олгогдох зээлийн хэмжээ бага байгаа 2 дахь шалтгаан бол ЖДҮХС өөрөө зээлийн эргэн төлөлт хийдэг. Одоогоор 11 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Засгийн газрын бондод 5,7 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас авсан бондод 3,5 тэрбум төгрөг, Мал хамгаалах сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,8 тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Одоо Засгийн газрын бондын 44 тэрбум төгрөг төлөх үлдсэн. Энэ ондоо багтаад 3.3 тэрбум төгрөгийг төлөх ёстой. Ирэх онд 41 тэрбум төгрөгийг төлнө. Гэтэл 2021 онд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс Салбарын сайд болон Сангийн яаманд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулъя гэх хүсэлтээ хүргүүлээд байгаа.

Хэдийгээр зээлийн хэмжээ бага байгаа ч хүртээмжтэй байлгах зохицуулалтыг жижиг дунд үйлдвэрийн агентлагаас хэрэгжүүлж байгаа.  Үүний нэг нь орон нутагт зээл олгох эрхийг нь олгосон. Нэг аймагт 500 сая төгрөгийн зээл олгох эрх олгосон. Орон нутгийн удирдлагууд өөрсдөө төслөө сонгон шалгаруулаад, нутагтаа хэрэгтэй шаардлагатай байгаа үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн үг.

Байгаа боломждоо тааруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байна. Гэхдээ хангалттай биш. Ажиллах хүчний 80 хувийг орлоготой байлгаж байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд одоо л анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв үгүй бол ажилгүйдэл, ядуурал хаалга тогшиж байна. Эдийн засгийн эрдэлтэй энэ үед Жижиг дунд үйлдвэрээ дэмжих нь хямралын эсрэг вакцин болно гэсэн үг.

 

 

 

 

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 21. 0 цаг 51 минут

Одоо хаттай тэвчээртэй бна шуу. Евчлел ихсээд бна аа. Бас нэг ажилтан хн.... Унсьеее... Сайн идээд эрт амар даа🙏🙏❤️🙏

202.126.90.35xylgai   • 2020, 12 сарын 20. 23 цаг 07 минут

jdy -demjix san nereer ylsiin mongiig xybaaj idexee xezee zogsoox be lyibarchdaa yamar azgyi ni banknaas zeel ondor xyytei ogdog yamar xylgaich ni xyygyi zeel abax estoi yum be xoer nam damjsan xylgai

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 22 цаг 02 минут

Бүтэн нэг жил .... зовлонтой ч бид эх оронруугаа буцмаар байна..... Үнэн нэг ширхэгч алга😭😭😭. Яана ааа .....

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 23 цаг 20 минут

Яагаад л хямрав даа хаттай бна шуу тэгж л давна шуу м🙏🙏👍🏻❤️🙏🙏

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 23 цаг 21 минут

Доош ммм

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 21 цаг 10 минут

Буцалсан сэтгэл минь ... сийчүүлээд дуусах нь ... 😭

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 21 цаг 59 минут

Буцалсан сэтгэлийг тань тайтгаруулах Сийчуулсэн зурхийг тань анагаах увидас надад бий ... Итгээрэй тэнхрээрэй ммм

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 21 цаг 56 минут

Яагаад бнааа уймралгуй хурдан тэнхэрээдэх дээ чи минь😭😭😭😭😭🙏

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 21 цаг 17 минут

Хохинээээээ хохино😭😭😭😭😭

31.173.87.149Зочин   • 2020, 12 сарын 20. 20 цаг 33 минут

Утгагүй юмаа😭😭😭

31.173.87.149Зочин   • 2020, 12 сарын 20. 20 цаг 26 минут

: он гараад ажилдаа орох юмуу? Үнэнээ хэлэхгүйдээ. Мөнч их даажигнах юм .

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 21 цаг 58 минут

Чамайгаа бодохоор сэтгэл минь хеглегдех юм Чамтайгаа уулзахыг тэсэн ядан хулээх юм Чамайгаа дэргэд гэж бодохоор сэтгэл минь амрах юм.... Медхеен. Чи минь хурдан тэнхэр дээ

31.173.87.149Зочин   • 2020, 12 сарын 20. 18 цаг 53 минут

Суурь ш.у гэдэг шиг суурь эрүүл мэнд сайн байгаа шүү . Чиний минь өглөг буян... 🙏🙏Сүслэж , урт удаан , үр дүнтэй , утга агуулгатай амьдарч баярлуулахыг бодно оо...

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 19 цаг 45 минут

Бид хичээнэээ🙏👀🙏бие чухал бусад нь аандаа гэж хэн хэлдэг билээ

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 58 минут

Өөөөөөө..........

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 20. 17 цаг 21 минут

Мммм едер хоол хийж идээрэй... Тэнхрэх хэрэгтэй шууууу

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 18 цаг 04 минут

Орой л ирэхээр нь больё... Би нөгөө хоолоо хьсаншдээ

109.252.127.7Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 04 минут

Мэнд байна уу? Ай....

103.57.95.71   • 2020, 12 сарын 20. 12 цаг 44 минут

ugaasaa deeguur ni avaad unetei arhi tom har mashin avch unaad duusgachijaagaa yum chn

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.