2021 оны 8-р сарын 13
8 цаг 49 минут

КАНВОН МУЖ: СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

Газар нутгийнх нь наяаас дээш хувийг уул нуруу эзэлдэг Канвон муж бол Солонгос хүмүүсийн амарч зугаалах дуртай нутаг ажээ. Зах хязгааргүй далайн хөвөөн дахь наран шарлагын газарт нь зуны улиралд олны хөл тасардаггүй бөгөөд мужийн хамгийн сүрлэг уулс болох Сорагсан болон Удэсан уулс нь үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сэтгэлийг татдаг байна. 2018 оны Пёнчан Өвлийн Олимп зохион байгуулагдаж байсан энэ нутагт өвлийн спортын төрлүүдээр хичээллэж болох цанын баазууд олон бий. Солонгос орны байгалийн сайхныг мэдрэхийг хүсвэл Канвон мужийг заавал зориорой.

Сорагсан уул

Сорагсан уул

 Канвон мужийн 4 хот сууринг дамнан сүндэрлэдэг Солонгосын хамгийн алдартай Сорагсан уул нь 10 сарын дундуур өнгө өнгийн навчсаар өнгөө чимэж намрын улирлын гоо үзэсгэлэнг мэдрүүлдэг. Өвөрмөц тогтоцтой Гиам хавцал болон Үлсан хад гээд Сорагсан уулын үзэмжит байгалийг тодотгох зүйлс олон. Мөн агаарын дүүжин бүхээгээр (cable car) уулсын дээгүүр зугаалж болохоос гадна арьс гоо сайханд тустай гэлцдэг шүлтлэг халуун рашаан Усэг Унчонд нь алжаал ядаргаагаа тайлж суух боломжой. Сорагсан уулын бүсэд ховор байгалийн баялаг тархсан байдаг учир ЮНЕСКО-д хамгийн анх удаа бүртгэгдсэн биосферийн нөөц газар болжээ.

 Самяан ферм

Самяан ферм

 Солонгосын хамгийн өндөр Пэгдү нурууг даган байрладаг энэ ферм нь 20 сая шоо метр талбайг эзэлдэг байна. Жуулчид энд хонинд өвс өгч, өөр олон хөтөлбөртэй танилцаж болох ба цэлмэг өдөр толгод дээрээс зүүн тэнгисийн хөвөөг харж болдог ажээ.

 Нагсанса хийд

Нагсанса хийд

 МЭ 671 онд Шилла гүрний алдарт багш Өсаны байгуулсан Нагсан хийд нь зүүн тэнгис өөд харсан гайхалтай үзэмжтэй ажээ. Мөн 15 метр өндөр 3 метр диаметр бүхий Лусын хамгаалагч бурхны баримал энд байх ба жуулчид энд хоноглонгоо өглөөний нарыг үзэх дуртай байдаг ажээ.

 Нами арал

Нами арал

 Анх энд далан байсан энэ газар одоо Солонгосчуудын зугаалах дуртай газар болжээ. Элсээр шуурсан үржил шимгүй байсан энэ газар Солонгосчууд олон төрөл зүйлийн мод ургамал тарьж ургуулсан бөгөөд одоогоор арал дээр 20 орчим цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар байрладаг. Metasequoia болон мөнгөн гүйлс модод найгасан энэ газар хүмүүс зураг авахуулах дуртай. Энд "Өвлийн хайрын дуу" олон ангит киноны зураг авч байснаараа алдартай гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй сайхан газруудын нэг юм.

"СӨҮЛ хотоор аялах бол энд дарж үзнэ үү"

"Бусан хотоор аялах бол энд дарж үзнэ үү"

 " Кёнги мужаар аялах бол энд дарж үзнэ үү"

"Тэгү хот & Хойд Кёнсан мужаар аялах бол энд дарна уу"

"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

366.26.644.55Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 18 минут

delita ih bna shuu dee bolgoomjtoi bh heregtei shuu dee

366.26.644.55Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 18 минут

delita ih bna shuu humuusee bolgoomjtoi bh heregtei shu dee

98.323.5.55Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 17 минут

edin zasag hetsuu ued ingej tenej mungu urmeergui bh yum

68.593.4.44Зочин   • 2021, 8 сарын 13. 15 цаг 55 минут

wooow gaihaltai goy

356.989.54.94Зочин   • 2021, 8 сарын 13. 15 цаг 54 минут

очиж үзмээр гоё газар бнаааа

202.9.47.26Зочин   • 2021, 8 сарын 13. 15 цаг 40 минут

Өмнөд Солонгосчууд үржил шимгүй газар мод тариад ийм сайхан газар бий болгожээ. Орк монголчууд газраа цөлжүүлж модоо сүйтгэхээс өөр юу ч чадахгүй муухай хүмүүс.

896.356.36.647Зочин   • 2021, 8 сарын 13. 15 цаг 53 минут

urjil shimgui gazraa iim goy bolgoson geher gaihaltai ard tumen yumaa manaihanii bj bga tsarai bishee bish

586.366.236.3Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 18 минут

mundag ard tumen yumaa

116.125.52.120Зочин   • 2021, 8 сарын 13. 13 цаг 58 минут

Нами арал үзэх юм юу ч байхгүй ээ!! Зүгээр л өндөр өндөр монууд дундуур явна, бэлэг дурсгалын дэлгүүрүүд гэх мэт!! Өвлийн хайрын дуу киноны гэрэл зургууд жижиг самбар дээр байрладаг!!

956.785.953.22Зочин   • 2021, 8 сарын 13. 13 цаг 35 минут

эхлээд компанийхаа мэдээллийг өгөхгүй баахан мэдээлэл явуулаад бх юм.

986.366.96.4Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 19 минут

page ruu ni orood avaach

64.119.29.244Зочин   • 2021, 8 сарын 13. 13 цаг 25 минут

1950-1953 ond hoyor solongosin 2 solongosin dain bolson hairan shan uls

159.35.976.28Зочин   • 2021, 8 сарын 13. 12 цаг 46 минут

үзэх юмгүй фирм гээд нэмчихдэг юмуу ккк тэрний юуг харах юм бээ

58.956.778.3Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 20 минут

haha

98.656.256.65Зочин   • 2021, 8 сарын 13. 12 цаг 45 минут

нами арал нь ёстой гоё юм бишүү. өвлийн хайрын дуу гсн чинь навчин дээр дугүйтэй явж бсан дүр зураг бууж бна

588.986.888.553Зочин   • 2021, 8 сарын 13. 12 цаг 44 минут

gantshan ene gazar ruu yumuu bur bugdig ni hamarsan aylal yumu

996.36.47.89Зочин   • 2021, 9 сарын 9. 16 цаг 19 минут

oilgomjgui medeelel ogch bna

989.87.268.54Зочин   • 2021, 8 сарын 13. 9 цаг 32 минут

nami aral ni yasan goyin

64.119.29.244Зочин   • 2021, 8 сарын 13. 9 цаг 17 минут

өвлийн хайрын дуу хийсэн гэхээр нөгөө бага насыг нь хийсэн гоё газар юм бхдаа

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.